Монголд суугаа ээжтэйгээ ярилаа.
-За ээж сонгуулиар хэнд өгөх гэж байна?
-Миний охин хэнд өгсөн?
-Мэдээж Ардчилалдаа л өгнө шд. Өгсөөр ч ирсэн. Гэхдээ энэ жил ИЗНогоон намаас бас гайгүй хүмүүс дэвшиж байна лээ. Та яахав харьцуулаад үзэхгүй юу.
-Ээж нь МАХНамд өгдөг юмуу л гэж бодоод байна.
-Юу?
-Энхбаярын шинэ намаа. Өнөө хуучин МАХНам чинь МАН болоод шинээр байгуулагдчихсан шдээ.
-Тэр чинь зүгээр л нэрээ сольчихсон байхгүй юу. Нэрээ сольсон ч хүмүүс нь хэвээрээ байдаг юм байгаа биз дээ. Ээ ээж минь дээ та очиж очиж Энхбаяр байхдаа яахав дээ. Яагаад вэ?
-Өө энэ Элбэгдорж чинь ёстой нээрээ аймаар идэж уусан амьтан байна шд. Дорлигжавыгаа томилонгуутаа яасан яасан гэнэ вэ.
-Хэн тэгэж байна?
-Энхбаяр ард түмэндээ хандаад хачин сайхан хоёр хуудас захиа бичсэн байна. Тэр Элбэгдоржийн хамаг булхайг нь дэлгэж.
-Юуны чинь хамаг булхай. Харин ч өөрөө ёстой хамаг муу муухайн үүр уурхай байхгүй юу. Ээжээ юуны чинь хачин сайхан захиа, та чинь юугаа яриад байгаа юм бэ. Хэн таны тархийг ингэтэл чинь угаачихдаг байнаа. Хөөрхий муу ээж минь дээ. Таны насныхныг мэдээллээс хол байдаг мэдлэг боловсрол тааруугаар нь далимдуулж эд нар нээрээ, нээрээ арай ч дээ. Ингээд ард түмнийг ядуу буурай харанхуй бүдүүлэг мэдлэг боловсролгүй байлгах бодлого явуулдаг байхгүй юу наад МАХН-ынхан чинь.
-МАХН чинь одоо Энхбаяр болсоон. Хуучин МАХН чинь одоо МАН гээд шинээр байгуулагчдихсан шдээ.
-Мэдэж байнаа мэдэж байна. Мэдэхийн дээдээр мэдэж байна.
-Битгий хар яр гээд байгаач ээж рүүгээ.
-Таньд уурлаагүй ээ. Таны тархийг ингэтэл чинь угаасан хүмүүсийг бодоод уур хүрээд байна.
P.S.
-Манай тойрогт Энхбаярын намаас Уянгаа нэр дэвшиж байгаа юм билээ. Ээж нь Энхбаярт өгөх гээгүй ээ Уянгаад саналаа өгөх гэж байгаа.
-Ямар Уянгаа? Сэтгүүлч шар үст Уянгаа юу?
-Тийм
-Юу вэ, тэр чинь Энхбаяраас л муу хүн алга гээд ТВ-ээр муулаад л сууж байдаг байсан биз дээ. Яахаараа Энхбаярын намаас дэвшчихсэн явж байдаг байнаа. Иш манай сонгууль ч гэж дээ. Төсвийн мөнгөнөөс хулгайлах гэсэн хулгайч нарын нэр нүүргүй уралцаан л болох юм дөө.
-За за ээж нь дараа ярья.
P.S. Өнгөрсөн сонгуулиар надтай цуг ардчилсан намд зүв зүгээр саналаа өгөөд явж байсан ээжийг минь намайг эзгүй ардуур хэн ингэтэл нь тархийг нь угаачихдаг байнаа.
12 comments:
Харин нь ээжийн чинь тархийг угаасан нь сайн болж. Чиний тахин шүддэг АН чинь өнгөрсөн 4 жилийн түүхэнд хуучин коммунист намтай "эвцэлд" ороод юу яасан ш дээ. Мэдээж үр хүүхэд гарахгүй. Харин бүтээгдэхүүн гарна. Тэр бүтээгдэхүүн нь МАНАН гэдэг бүтээгдэхүүн гарсан даа. Ижил хүйстэн НАМ. МАНАН арилж МОНГОЛ орон мандтугай
Харин тийм юм шиг байна дөө. Би анх ардчилал гарсан цаг үеээс эхлээд л АН-ын тууштай дэмжигч байлаа. Гэтэл энэ сонгуулиар дэвшиж байгаа хүмүүсийг нь хараад за тэр МАН-аасаа ч бараг ялгаагүй л болж байгаа юм байна гэж бодох боллоо. Би одоо яахаа мэдэхээ байж байна. Тэгтлээ их итгэж найдаж явсан АН итгэлийг минь битгий алдаасай л гэж бодох юм.
uuue ter setguulch uyanga chin odoo eruul uuuu?umnuh songuulin umnuhun jagsaal hiigeed enhbayartei heruul hiigeed enhbayar namaig jiremsen biluu dongoj torchood bhad barivchluulah gelee ntr geeed bsan biz dee...yohhhhh
Huushee ene humuus chini ichih nuur gej baihaa bolichihson ym uu?????
МАНАН-г зайлуулмаар л байна, гэвч өөр хэнийг гээд сонгочихоор хүн алга.
МАНАН ч хэрэггүй. МАХ нам ч хэрэггүй. Ганцхан монголчуудыг монголоор нь байлгаж чадах ямар нэгэн хүчин, хүмүүс хэрэгтэй байна. Монгол орны минь заяа түших болтугай
namiin bish huniig ni harj ogii l gej bodjiigoo
МАН ч АН ч, бүр МАXН ч манайд хэрэггүй, манайд ерөөсөө намын систем тохирохгүй нь ардчиллаас хойших 20 жилд тодорхой боллоо. Манайд Назарбаев шиг, Каддафи шиг, бүр Ассад шиг байсан ч хамаагүй, удирдагч хэрэгтэй байна. Ерөнхийлөгчийн бус, Удирдагчийн засаглал!
би лав сонгууль өгөх ч үгүй
Сонгууль бол өгөх хэрэгтэй шүү дээ, ганц олдож байгаа иргэний эрхээ эдлэх хэрэгтэй. Хүсэхгүй бол хэнийг ч дугуйлалгүй хоосон орхиж, эсвэл сонгогдохгүй нь илэрхий хүнийг ч чагталж болно. Дээр хэлээд байгаа удирдагчийн загасглал гэдэг маань намбар ван болон бусад хэн нэгнийг сурталчилсан хэрэг биш юм. Нострадамус ч билүү, Ванга ч билүү нэг нь 2000 онд монголын их хаан төрнө гэж мэргэлсэн байдаг. Хэрэв тэр мэргэ үнэн бол манай их хааны хойд дүр өдийд 22 настай болчихсон байх ёстой. Их эзэн агуу Чингэс хаан маань ийм насан дээрээ юу хийж бүтээж явсаныг бид бүгд мэднэ. Харин шинэ төрөх хаан - удирдагч маань хаана юу хийж яваа бол доо!?
Сонгууль өгөх хэрэгтэй, сонгууль хэрвээ өгөхгүй юм бол ингэж олон юм ярих ч хэрэггүй. Яагаад бие сэтгэлээрээ оролцоогүй байж бусдыг шүүмжилэх гэж. Залуучууд бидний оролцоо маш их хэрэгтэй юм шүү харин ч.
Хөөе намайг эндүүрээд байна уу үгүй юу? Би чинь Наран байна. Нараа гэдэг чинь бас өөр хүн.
Post a Comment