Friday, June 29, 2012

Гүндалай сумо Батбаяр

Урьдчилсан дүнг харж байсан чинь Хөвсгөлөөс Гүндалай байхгүй, Ховдоос сумо Батбаяр байхгүй байгаан байна шд. УИХ нэг сумогоор дутахгүй байлгүй дээ, харин Гүндалай хааяа ч гэсэн үнэн үг дуугарчдаг байсан шүү.
Ёоо юу вэ Фэнг-Шү Ганбаатар, Монголын алтын Номтойбаяр, Моносын Эрдэнэчимэг, шарга азарганы Наранхүү эд нар тууж явахын. Ганбаатарын насны хүсэл нь биелж байх шиг байна шд. Хэдэн жил зүтгэснийх зорьсондоо хүрдэг л юм байна. Анх л фэншү байгуулаад л олон удаа тв-гээр гараал олонд нүүрээ таниулаал. Аймаар менежменттэй явж байгаан шүү. Номтойбаяр Наранхүү хоёр бол мөнгөөр юу хүссэнээ авч болдогийн амьдын амьд жишээ. Би уг нь хүний сонгох сонгогдох эрхийн тухай яримааргүй байна л даа. Гэхдээ би ер нь Их хуралд нэр дэвшмээр санагдчихлаа. Азхүү байгаад ёозхүүгээр цохивол хэдэн жилийн дараа гарчихдаг л газар юм бишүү.
Ер нь энэ хэдэн блогчид нэгнээ дэвшүүлээд түүнийгээ зүтгүүлсээр байгаад гаргачихвал яасын. Гарвал гараад ирэхээр л юм байна шд.

10 comments:

nomin said...

AN ochij ochij Monosiin Erdenechimegiig devshuuleed bhdaa yaahav dee. Mongol altiin Nomtoibayar (MAN), Sodbileg (MAN), Uyanga eter bol buuuur boliosoi gej bodood uur hureed suujiilaa

Тэмээчин бүсгүй said...

Ц.Оюунгэрэл, С.Оюун хоёр гарж уу хѳ

nomin said...

alban yosnii dun garaagui ee. http://news.gogo.mn/r/107524

Nogoohon said...

С. Оюун гарч чадсангүй харин Оюунгэрэл гарчиж. Оюунгэрлийг гарсанд харин би их баяртай байгаа шүү.

mongolbusgui said...

Oyun garaagui ym uu? uu yamar sonin sonin nuhduud garaad iree we?

miracle said...

ИЗНН-ын Оюун намын жагсаалтанд байгаа болохоор нам нь хэдэж хувийн санал авснаас л гарах эсэх нь шийдэгдэх байх. 5%-аас их хувийн санал авбал Оюун гарч ирнэ. Тэр Номтойбаяр, Наранхүү 2ыг хамгийн гол нь нутгийн ард түмэн нь л сонгож байгаа шд. Тэхээр одоо юу хэлэхэв дээ. Орон нутагтаа сайн ажил хийж байгаам байлгүй дээ гэж л бодож байна. Би бас Гүндалай, Буянгийн Жаргалсайхан, 25-ын Алтай эд нарыг гарах байх гэж боджийсон

Nogoohon said...

Өө тий шдээ Алтай гараагүй байна лээ шд. Яагаад вэ яагаад?

Barimalch said...

Gundalai chine eruul mendiin said baihdaa ulsiin tosvoos 1 terbum togrog hulgaildag etgeed biz dee. Harin ch odoo buuj gemt hergiinhee haruitslagiig huleeh tsag n bolson sain zuil. MAH, AH yalgaagui gemt heregtnuudiig bugdiig n huuliin haruitslagad tatah yostoi.

Anonymous said...

Garna garna, oroldood uzehed buruu baihgui. Haltar uhna baisan ch garna. MAN-aas Bayanselenge ch biluu, neg huuhen orood irsiisht, ichij uhmeer. MAN, MAHN-iinhand ichih bulchirhai alga aa. Nomtoibayaryn neriig haranguut shuud l P... geed haraasiisht. Arai ch teriig garaad irne gej bodoogui. Dornodynhon yachihsan humuus ve.

tuugii said...

Bi Japan ulsad amidarch surangaa chuluut tsagaaraa Japanii Sumo buh deer barildaj bgaa Mongol buhchuudiin talaar WebSite hiij Mongoliinhoo tuhai Japan humuust surtalchilah gej bgaa yum. Hen negend Sumo -d barildaj bgaa mongol buhchuudiin zurag, Mongol buhiin zurag, Mongoliin uzesgelent baigaliin zurag baival ugch tus bolno uu. Bi tanii ugsun zurgiig uuriin website in deeree bairluulsanaar tanii yvuulsan zurgiig gadaad humuust uzuulj Mongoloo surtalchilahad ashiglah bolno. Mongoliin ahan duus mini zurag yvuulj tus bolooch..

Tuguldur

Mail address: tu9uldur@gmail.com