Кет авдаг юмуу? Сургууль руу нааш цааш мянга санжигнаж байхад энэ хэдэн углааш шаардлага хангахгүй болоод явчлаа шүү. Ядаж л дугуйныхаа түшүүрийг өшиглөж байхад хайран үнэтэй хөөрхөн углаашаа урахгүй амар.
Бас үүргэвч авмаар байх юм. Энэ хажуудаа үүрдэг аяллын маягийн цүнх эсвэл эмэгтэйлэг арьсан цүнх чинь оюутан хүний амьдралын хэв маягт ооогт тохирохгүй байна. Үүргэвчинд хамаг юмаа чихэж үүрчээд дугуйдаад явсан ч амар юм. Дугуйны урд талын сагсанд цүнхтэй рс-гээ хийсэн чинь дугуйтайгаа юман дээгүүр харайх тоолонд рс доргиод муугаар нөлөөлж байгаа байх гэж бодоод санаа зовоод байх юм.
Малгайтай цамц их хэрэгтэй юмаа. Орж гарахдаа шүүрээд углачихад их амар юм. Бороо орсон ч толгой дээгүүрээ малгайг нь нөмөрчихнө. Халуун өдөр цахилгаанаа тайлчихна, хүйтэн бол цахилгаандчихна.
Саравчтай малгай авмаар байна, нарнаас бас борооноос хамгаалж байгаан хөөрхөн нүүрээ ккк.
За ингээд нийлүүлээд харахаар хэн харагдаж байна. Оюутан л харагдаж байгаа биз дээ.
Тэр сайхан палааж малаажийг чинь Монголд очоод ажил хийгээд албаны хүүхэн болохоороо л өмсөнө гээд хадгалж байхаас.
5 comments:
goy hehe
ПиСи доргионд муу шүү дээ, хаард нь амархан эвдэрнэ, үүрч эсвэл зүүж явсан нь өлзийтэй. Гэснээс энэ баруун талд маний блогонцорын нэрийг одоогийнхоор нь өөрчлөөд засчихаарай?!
Hehe, oyuutan hund malgaitai tsamts, ket, biyed evteihen umd, zundaa short l hamgiin amar huwtsas bdg ym doo.
би боджийгаа .. дараа жил хөлөө олооод баяжихаараа машинаа хаяж дугай авч унадаг болно гэж
би боджийгаа .. дараа жил хөлөө олооод баяжихаараа машинаа хаяж дугай авч унадаг болно гэж
Post a Comment