Thursday, June 28, 2012

Яршиг төвөгтэй богинохон цагтай...

Анх удаа ийм яршиг төвөгтэй бөглөдөг /зүгээр дугуйлах ч биш бүр дүүргэж буддаг шүү/ бас дээрээс нь ийм олон юм бөглөдөг  тэгээд машин руу аваачиж хийдэг яршиг төвөгтэй сонгууль өгч байж яасан богинохон цагаар сонгууль өгүүлдэг юм бэ? Өглөө 7-с оройны 8 гэнэ шүү. Харин ч орой 8-с хойш сонгуулийн ирц өндөр байдаг юм бишүү. Ядаж 9 эсвэл санаагаар болдог бол 10 хүртэл өгүүлэх юмсан.
Сонгууль өгөх байрны гадаа бөөн оочер дараалал гэнээ. Ээж маань 2 удаа очиж байж арай гэж орсон гэнэ, ороод өнөө сонгуулийн хуудсаа харж учрыг нь ойлгох гэж бас л овоо хэдэн минут зарцуулсан юм байх, хэтэрхий бүдүүн гардаг фломастер нь шугамнаасаа хальж гарч зурагдаад байсан л гэнэ. Их л хүндрэлтэй байсан юм байх. Ээж л "Би ингэж байгаа юм чинь хөгшин хүмүүс ер нь саналаа өгч чадсан юм болов уу даа" гээд байсан.
Балаар шууд дугуйлчихдаг санал биш учраас нэг хүний зарцуулах хугацааг урьд урьдны сонгуулиас арай их байхаар бодоод санал авах цагаа арай сунгуу тавьж болоогүй л юм байх даа гэж бодогдох юм.
Нийт сонгогчдын 60 хувь л саналаа өгсөн гэх шив. Тэрнээс нь одоо бас хүчингүй хуудас овоо хэдэн хувь гарах л байх даа. Жил ирэх бүр сонгуулийн ирц буураад байх юм. Залуу үеийнхэн сонгуульд идэвхигүй ханддаг нь улс орон бүрт адил байх шиг байна шүү.

2 comments:

miracle said...

Харин цаг нь их давчуу байх шиг санагдсан орой 10н цаг хүртэл авахад уул нь яахав дээ тээ. Манай гэрийнхэн ч өглөө 11,30 гэж очсон чинь бөөн оочер тэгээд бүтэн цаг хүлээж байж өгсөн шд. Харин фломастер нь нилээн бүдүүн хошуутай байсан. Нилээн олон хүмүүс илүү гаргаж будсан байх бодсон. Тэгээд уул нь бас ойрын харааны шил тавьсан бол гэж бодож байлаа. Одоо тэгээд хамгийн гол нь дүн нь л зөв гараасай даа. Сонгууль өгөхгүй байгаа хүмүүс бусад хүмүүс өмнөөс нь сонголт хийчихэж байна гэдгийг ойлгоосой доо.

би said...

Таны бүртгэл хорооны хүсэлтээр хасагдсан байна гээд хөөгдөөд гарсан шд би, хэнд ч гомдол мэдүүлхээ мэдээгүй