Манайхаар бол илтгэх урлаг гэдэг чинь индэр дээр гарч байгаад хүмүүсийг уяртал ярихыг хэлээд байх шиг байгаамаа. Сайн powerpoint файл бэлдээд сайхан пресентаци тавихыг чинь одоо ямар чадвар гэх вэ?
Олон үндэстнүүдийн пресентаци тавихыг харжээ байхад энэ япончууд арай л илүү байна. Бэлдсэн файл майл, график тоо үзүүлэлтээ яаж харуулах, цэгцтэй, хугацаандаа ярих эд нар бол ярих юм байхгүй. Нэг онцлог нь бүүр их алдартай том эрдэмтэн мундаг профессор л биш бол барагтай бол пресентаци дундуураа сэтгэл хөдлөлөө илэрхийлэхгүй.
Ер нь эдний амьдралд энэ "happyou suru" их чухал байр суурь эзэлдэг юм шиг байгаа юм. Ажил албан дээр гараад ч гэсэн.
Охин нэг өдөр нээлттэй хичээлтэй очоорой гээд. Очсон чинь тэдний ангийнхан зурсан зургаа тайлбарлаж пресентаци хийж байна. Багш нь зургуудийг нь проектроор самбар дээр гаргаад хүүхдүүд 1 минутын дотор өгөгдсөн асуултын дагуу зургаа тайлбарлаж ярьж байгаа юм. Миний ойлгосноор эхлээд өөрийн нэр зургийнхаа нэр, дараа нь юу зурснаа энэ юм нь хаана байдаг өөртэй нь ямар хамаатай болохыг тайлбарлаад байх шиг байна лээ. Хүүхдүүд нь яасан ч өөртөө итгэлтэй зоригтой сайхан ярьцгаадаг юм. Тэр олон эцэг эхийн өмнө гараад сандарч тэвдэж ярих юмаа мартаж байгаа ч юмуу тиймэрхүү хүүхэд огт харагдсангүй. Ганц манай охин л хэлний бэрхшээлээс болж гацаж түгдэрч түүнээсээ болж жаахан сандарсан.
Дараа нь бодож ээ байхад энэ японууд пресентацидаа ийм сайн байдаг нь бүүр багаас нь ингээд бэлдчихээр аргагүй шүү дээ. Манай дунд сургууль их дээд сургуулиуд бүүр ялангуяа, энэ пресентаци тавихыг програмдаа нилээн сайн оруулж өгөөсэй. Хүүхэд багаасаа аятайхан powerpoint бэлдээд олны өмнө аятайхан юм яриад сурч байвал.
6 comments:
Манайд бол эхлээд багш нар нь өөрсдөө пресентацигаа бэлдэж чаддаг болчихоод дараа нь оюутнуудаа тавиулах байлгүй дээ. Оюутан байхдаа багш нарынхаа пресентациг бэлдэж өгдөг байсан юм, мундагтаа биш манай багш нар төдийлөн учрыг нь ойлгохгүй, яаж хийхээ мэдэхгүйд учир нь байсан.
mongol bagsh nar yalanguya muis-in bagsh nar joohon medeellin technologyd nevtreesei gej husdegee.. powerpoint der beldsen lekts n buten hicheelin ulirliin neegddegui neegdvel format n tanigddagui ged l suudal n untsigdtsun bagsh nar ihee ih..
Hehe, manai MUIS-n bagsh nariig yaaj bainaa, tiimerhuu nuhduud bii ch bas shine bolgoniig ugtaj awaad newtruuldeg bagsh nar olon shdee,manai temhimiin baghs nar Niigmiin uhaanii sur-lid anh udaa POwer pointoor lektsee beldej, gadnii jishigeer 1 paar legts unshaad, 1 par oyuutnuud sedeviin daguu beldsen materialaaraa seminar hiij discussion hiideg blaa. Er n iltgel tawih ene teriig yasli, tsetserlegees ehelmeer sanagdaad bgaa ym daa
Gavaa Lhagvaa ta ali tenhim bsan be..bi bas niigmin uhaan tugssun..neg garaar bichsen materialig l heden bagsh nar gar damjuulan heregledeg bj bilee..sociology mongold haritsangui shine salbar blhor surah bichig hovorch tegj gansthan havtas material damjuulan hereglene gdg arail bizdee
Bi Anthropology and Archaeology tugssun. manaih ch bas shine tenhim bsn, Manai bagsh nar dandaa shine materialaar bidniig surgadag bsn, suuliin ued garsan mergejiliin nom, gadaad hurald yawahdaa avchirsan nom, setguul, uguulel ashiglaj lektsee beldene, hun burt uur uur seminariin material taraaj ugnu (oros ym uu englsih dr) orchuulj seminar beldej yarina, Field sudalgaa hiij teruugeeree besreg sudalgaanii oguulel shig ym bicheed iltgel tawina. Oyuutnuudiin tawisan iltgel, seminaraas shalgaltiin asuult irdeg bailaa,Tiimees busdiihaa hiisen seminariig sonsohgui bol shalgaland beldej chadahgui. mergejiliin nomuud bolohoor uursuduu l Englishees orchuulahgui bol hihcneen sain englishtei hun orchuulj chadahgui. Hihceel sain hiideg nuhduud n barag mergejiliin English, orostoi, sudalgaa hiigd statistic analysis, dugneltee gargaad jijig uguulel bichih hemjeenii bolood tugsdug. er n mergejilee huusun manai tugsugchid cahnartai mergejiltenguud bdi shde.
Ter gantshan havtastai material damjuulj hicheel zaadag ch arai dendee, bagsh hunii setgel dutaj baina daa. MUIS chini niigmiin salbar material hangamj saitai shdee, tusul ene ter ch sain huutsuldvel elbeg olddog. manai bagsh nar dandaa tusul awdag, tuun deeree baklavr geltgui oyuutnuudaa ajilluuldag bsn. tenhimiin PC-g ch bid chuluutei heregleed, heregtei materialaa nets haigd, bagshaas zuvshuurul awaad printerleed avah erhtei bdg blaa. odoo buur saijraad zun expedition-d yawsan oyuutnuudaa baga zereg tsalinjuuldag bolson gsn.
Post a Comment