Monday, July 30, 2012

Лондонгоос анхных

Ням-Очир оо чи шүү! Ямар сайхан тайван барилдав аа!













 Манай хөрш лаб-д нэг бангладеш оюутан байдаг юм. Адилхан хөгжиж буй орноос ирсэн гээд тэгээд байдаг юмуу надаас танай улсад ийм ч юм бий юу тийм ч юм бий юу гэж асуугаад бас хэрэндээ өрсөлдөх гээд байдаг юм. Нэт ухаж байсан чинь тэдний улс чинь 150 сая хүнтэй мөртлөө олимпоос медаль авч байгаагүй юм билээ. Бас манай найз лаос охин байна. Тэднийх 6 сая хүнтэй мөртлөө огт медаль байхгүй олимпоос. Тэгэхэд би хажууд нь хэлэх үгтэй л хүн дээ. Бахархах түүхийг бүтээж байгаа тамирчиддаа баярлалаа.

8 comments:

Cаарал said...

Ням-Очирын %-д гартаа маш их бяртай, барагтаа л бол хөдөлдөггүй, хүлээж барилддаг тактиктай, гэхдээ хүлээж байгаад хариу мэх хийх, мэх хийгээд хүлээх горимд хурдан шилжиж чаддаг, жапаны дасгалжуулагчийн айж байсан тамирчдын нэг.
Харин голландын бөх дэлхийн аваргын хос мөнгөн медалтай, 2 жилийн өмнө Ням-Очирыг дэлхийн аваргын тэмцээнд ялж байсан, товчхон хэлэхэд хатуу даваа. Энэ удаад өмнөх барилдаанд ялагдсанаас сэтгэлзүйн хувьд ялахад бэлтгэгдээгүй байсан, дээр нь барилдаан хоорондын хугацаа бага байсан учир ядарсан нь манай хүнд боломж болсон гэж жапан нэвтрүүлэгчид тайлбарлаж байна даа.

Nogoohon said...

Харин тийм байсан, сэтгэл санаагаар унасан байдалтай, бас амралгүй шууд барилдсан л даа тэр өрсөлдөгч нь.

Тэмээчин бүсгүй said...

Ямар сайхан нүд дүүрэн тамирчин залуу вэ. Чамлах хэрэггүй. Одоо мѳнгѳ, алт гээд дээшлэнээ.

Anonymous said...

ene togloltiig n daanch uzej chadsangui. medalaa bariad harj baigaa zurag n ih goy sanagdaj bna. baharhaj bnaa, saihan bna :)

Naran said...

Manai tamirchid bie byaldriinhuvid gadaadiin tamirchdaas dutaad bh zuilgui, harin setgel zuin beltgel bol uuneheer hangaltgui umaa. Dasgaljuulagch nar n ene tal deer anhaarmaar um. Dagvadorj shig hartsaaraa orsoldogch naraa uhuuldeg bh heregtei shde.

Gehdee anhnii medal-g avsan mundag bna aa.

nomin said...

yadahad bas ih saihan zaluu yumaa :)

zz said...

saikhn Mongol tsaraitai zaluu bnlee..yag ertnii Xunnu n tsaratai kk...

araasaa bulgan suultei bh boltugai.

би said...

Үнэхээр их баяртай байнаа, Оростой барилддаг барилдаанд бол жоохон но-той юм болчих шиг санагдсан шүү. Голланд бөх бол Японтой хийх барилдаан дээр маш их хүч гаргасан, 2лаа л маш их ядарсан байсан. Манай бөх бол хүрлийн төлөө өөртөө маш итгэлтэй сайхан байсаан, мөн эсрэг тамирчныхаа үйл хөдлөл мэхийг сайн мэддэг юм билээ. Маш их баяртай байнаа. Сайхан Монгол залуу медалийн эхлэл тавьж бусад тамирчиддаа хүч нэмж байгаад.