Thursday, July 12, 2012

Ажлын байр

Хүн ам ихтэй улс оронд хүмүүсээ яаж ажилтай байлгах вэ гэж толгойн өвчин байнаа. Ажил хийж байж л тэр хүн татвараа төлнө, орлоготой болж худалдан авалт хийж зах зээлээ дэмжинэ, гэр бүлтэй болж хүн амаа өсгөнө.
Япончууд ажлын байрыг гаргаж чадаж байнаа чадаж байна. Цаг агаарын мэдээг 2 хүн тайлбарлаж байна. ТВ нэвтрүүлгийг доод тал нь 2 хүн хөтөлнө, цаашилбал бүр 10-уулаа ч хөтөлнө. Өглөөний мэдээг хөтлөгч хоёр хүн ерөнхий мэдээ уншихаас гадна онцгой мэдээ болгоныг нэг нэг хүн гарч ирж уншина, аан тийм цаг агаарын мэдээг студид тайлбарлаж байгаа 2 хүнээс гадна Токио хотын төвөөс газар дээрээ одоо ийм байнаа гэж хэлдэг бас нэг хүүхэн байх жишээтэй.
Жишээ нь, нэг гал гарлаа гэхэд хэдэн гал командын машин, хэдэн түргэн бүр хичнээн ч цагдаа ирээд байгаа юм бүү мэдээ. Манай гудамжны өнцөг дээр гал л гарсан бололтой, утаа май ч харагдсангүй. Гэхдээ 4 гал командын машин, 2 түргэний тэрэг, 3 цагдаагийн машин ирчихсэн багахан шиг аврах ажиллагаа шиг юм болж байгаа юм чинь.
Ажлын байрыг бий болгож чадаж байна шд. Хүмүүс нь ч ажлаа ямар үнэнч, чин сэтгэлээсээ ч хийдэг юм.

1 comment:

Anonymous said...

Гол нь ажилласан шиг ажилладаг. Манайхан ихэвчлэн хүний төлөө ажиллаж байгаа юм шиг зан гаргадаг даа. Япончууд дотор тийм хүмүүс бий. Гэхдээ л дийлэнх нь сэтгэлээсээ хийсэн шиг хийдэг улс.