Wednesday, July 11, 2012

Амьтанд хайртай хүүхэд

Манай хүү амьтанд жигтэйхэн хайртай дуртай болчихлоо. Ёстой нөгөө Гилийн хатан эгчийн хүү жоом алах гэхээр эвий эвий гээд алуулаагүй гэдэг шиг л болж байна.
Энд нохой муур тэжээж болохгүй байранд байгаа тулдаа л тэсч байнаа манай хүү. Монголд очингуутаа ямар ямар амьтан авч өг гэчихвээ. Нохой, муур, усан гахай, хулгана, гүрвэл, цох хорхой, гахай за байж арай могой гээгүй байгаа даа.
Ямар ч амьтан харахаараа хөөрхөн юм бэ иш чааваас иш чааваас гээд л хэлээ хазаад л. Бүр аалз харчихаад баацайсан хөөрхөн байна тэжээвэл яасан юм гээд байгаа чинь одоо энгийн үзэгдэл биш биз дээ. Энд японы бага сургууль чинь хүүхдийг багаас нь байгальтай ойр байлгаж байгалийн ухааны анхан шатны ойлголт өгүүлэх гэж баахан цэцэг тарьж хорхой тэжээх даалгавар өгчихнө. Тэгэхээр хүүхэд хорхой шавьжнаас айдаггүй амьтан алдаггүй, цэцэг тарих дуртай, тарьсан цэцгийг хайрладаг, амьтанд хайртай их сайн хүүхэд болж хүмүүждэг юм байна шдээ. Ер нь ганц япон ч гэлтгүй бусад орны бага сургууль ч тэгдэг байх. Монголынхоо сургуульд шууд хуулаад нэвтрүүлчих юмсан.
Манай хоёр гаднаас есөн шидийн хорхой шилэн сав дүүрэн түүж орж ирээд намайг ухаан алдуулж унагаах шахсан шд. Яах гэж байгаан гэсэн чинь бүгдийг нь тэжээнэ гэнээ. "Өө за ээж нь өдөрт хорхой соруулж байх юм байна л даа. Аав чинь тэгвэл Монголоос ирэхгүй шүү" гэсэн чинь за яахав гэсэн. Манай хүн чинь хорхой шавьжнаас үхтлээ айдаг байхгүй юу. Сургуульд ч гэсэн цэцэрлэгт ч гэсэн ингэж хорхой түүлгэдэг юм билээ. Тэгсэн өчигдөр нэг том ногоон өт барьж орж ирээд тэжээнэ гээд эгчтэйгээ сав суулга хоол унд бэлдэж гүйлдээд бөөн хөөр боллоо шд. Тэрийгээ тэжээсээр байгаад эрвээхэй болгож авах юм гэсэн. Нэг хорхой тэжээдэг том сав авч өгөхөөс. Тийм сав нь энд хаа сайгүй дэлгүүр болгонд байдаг юм хүүхдүүдийг хорхой тэжээ гээд. Бас нэг удаа "Ээж энийг хар даа" гэхээр нь харсан чинь хоёр гар овоолон дүүрэн жижигхэн бөөрөнхий хар юм. Тэгсэн эндэхийн нэг чийгний хар хорхой байдаг юмаа, айхаараа бөөрөнхий болчихдог тэр байж уу. Ёо ёо ёо шууд нуруу зарс гээд хаяаачээ гээд чарлаж байгаа юм чинь.
Манай хүү чинь унтахдаа Бүрүүшка, Тэдди, Симба гурвыг заавал өвөртөлж унтана /хэн болохыг нь нэрнээс нь таньж байгаа биз дээ/. Аль нэг нь байхгүй бол орилоод хайгаад гүйчихнэ. Сүүлийн үед нэг гүрвэлний цуглуулган тоглоом авсан, өнөө хэдэн гүрвэлүүд нь амьд юм шиг энд тэндгүй, юм юмны доороос гарч ирээд дотор зарс хийлгээд байх юмаа. Эрэгтэй хүүхэд ер нь багадаа ийм л байдаг байх даа. Хариад ямар ч байсан нохой усан гахай хоёр заалттай авах л болж байх шиг байна аав нь авч өгнө гэж байна лээ.

5 comments:

mongolbusgui said...

huurhun ym be, huuhed amitan urgamald hairtai bolj usnu gedeg chini tom zuil shuu. bi bas ohindoo jaahan tom bolohoor n nohoi ym uu muur avch ugnu gej bodoj baigaa. Bas tsetseg tariulj surgah tuluvluugutei bgaa ene namraas. Huuhed zuulun setgeltei, taiwan, uujim uhaantai, hund tusarhuu bolj humuujuulhed tustai bdg gsn.

Aamregled said...

монголд очоод бөөн өртэй болжийгаам байнадаа

Anonymous said...

hoorhon yumaa huuhduud chin, hehe helee hazaad baihdaa yahav dee bur egduu hurchlee. bi bas hoorhon huuhedtei boloh yumsoon, tegel adal yavdliig n bicheel esvel yarial, neeh goy sanagdchlaa. tanai ger buld hamgiin sain saihniig husey.

Тэмээчин бүсгүй said...

Би бүр аалз хараал орилооод гүйчихнэ шүү дээ.

Танай маамаанууд нь яасан ѳѳлгѳн юм бэ. Байгаль орчинд ээлтэй хүүхдүүд болох нь ээ.

Явсан газраас яс зуу ... гэж их юм сураад очих нь ээ.

Энхзаяа said...

Намайг бага сургуульд байхад тоглоомын талбай дээр туулайнууд байдаг байсийшд
Ккк. тэгээд туулай барьж үзчихээд , эмчийн өрөөнд орж уусмалд гараа дүрж ариутгадаг
байсан .. танай хүүхдүүдийн сургууль дээр бас амьтад байгаа байх...Кк
түр зуур ч гэсэн pet-тэй болчихгүй юү.. амьтан байлгаxгүй гсн бол хэцүү л юм..
Naraa сан бас амьтанд их хайртай юмшиг санагдсан шүү.. :)
Тэгээд л бэйби нар нь бас амьтанд хайртай байгаа байх