Tuesday, October 18, 2011

Юу гэж ойлгох вэ?

Өнгөрсөн 7 хоногт манай лабораторийн нарийн бичиг гэж нахилзсан дохилзсон авгай миний хэл амыг сугалчих гээд л гүйгээд байсан юм. Өрөөнд орж ирээд л над дээр хүрч ирээд гэр бүл чинь хэзээ ирэх юм, хүүхдүүд чинь хэдтэй юм, энд сургуульд явах юмуу гэснээс л би ойр хавьд ямар сургууль байна хараадахъя гээд газрын зураг аваад гүйгээд явчихсан юм. Тэгсэн цагийн дараа "Би ойр хавийн сургуулийг шалгаж үзлээ, бүгд дүүрэн хүүхэдтэй байна, би яах вэ гээд танай багш руу имэйл явуулчихсан" гэж авдаг юм даа. Би гайхаад "Яагаад багш руу имэйл явуулж байгаан, энэ чинь миний хувийн асуудал юм биш үү" гэсэн чинь "Зүгээр зүгээр бид чамд туслах ёстой" гээд байсан юм. Би тэгээд гайхаад л бүр хүүхдийнх нь сургууль соёлын асуудалд хүртэл багш нь анхаардаг юм байх даа. Манайд бол удирдагч багшаасаа манай хүүхэд хаана сурах вэ гэж асуувал ам руугаа алгадуулна биз дээ гэж бодоод л өнгөрсөн юм. 
Тэгтэл ч хэрэг мандлаа даа. Өнөө өглөө сенсэй намайг дуудаж байна. "Чамайг гэр бүлээ авчрах гэж хөөцөлдөж байгааг дууллаа. Би ойлгож байна, гэхдээ чи сурах гэж ирсэн юм бол тэрэндээ л төвлөрөх хэрэгтэй. Хэтэрхий ингэж гэр бүлдээ анхаарах юм бол чи ер нь яах гэж ирсэн юм. Буцах хэрэгтэй. Бид зөвхөн оюутнуудаа л анхаардаг болохоос биш гэр бүлийг нь биш. Тэр бол цэвэр хувийн асуудал. Чи өөрөө өөрийнхөө хувийн асуудлыг хянаж цэгцлэх ёстой" гэх мэтээр баахан намайг загнаад байгаа ч юм шиг хатуу үгээр буллаа. Монголдоо байсан бол би хэнд ч яршиг төвөг болоогүй визний үйлчилгээнд л хандсан хэнийг ч надад туслаач гэж гуйгаагүй шд гээд өөдөөс нь хэдэрлэх л байсан байх л даа. Хүний нутагт харь хэлтэй хүний өөдөөс олон юм хэлж чадсангүй ч үгүй. Амыг нь дагуулс гээд л "Гэхдээ би уг нь танд төвөг учруулая гэж бодоогүй л юмсан" гэсхийгээд өнгөрлөө. Ярилцлагын уур амьсгалыг хэлэх ч юм биш. 
Тэр муу гайтай авгай үхсэнээ хийж багш руу манай гэр бүлийн асуудлаар имэйл явуулдаг байнаа? Тэгээд бас юу гээд биччихсэн юм болоо? Би ямар тэр авгайг сургууль соёл олоод өгөөч гэсэн биш. Багшид хэлээд өгөөч гэсэн биш. Миний хүүхдийн сургууль соёл хаа ч байсан юм одоо Японд ирээ ч үгүй байхад. Би гэр бүлээ авчрах асуудлаар хэнд ч хэлээгүй шд. Хүн болгон асууж байсан зүгээр л 11 сард ирнээ гэж хэлчихээд л явж байснаас тийм юман дээр туслаад өгөөч ийм юм зохицуулаад өгөөч гэж хэзээ ч хэнээс ч гуйгаагүй. Албан ёсны тэр визний үйлчилгээнд нь л хандсан. 
Тэр муу далжиганасан авгайд шал дургүй хүрээд байх юм. Тэр далжиганасан юм багш руу имэйл бичээгүй бол багш миний тухай ингэж буруу ойлголттой болохгүй шд. Яанаа одоо. Багш руугаа имэйл бичдэг юм билүү? "I never disturb anyone by my family issues. Also, I didn't ask help on my children's school. I'm just wandering why are you so serious about it. Did anyone ask you help on behalf of me? Because, I'm worried that you have incorrect impression about me" гээд бичээд хаядаг юм билүү? 

6 comments:

Anonymous said...

Sain uu? Nogoohon, bi chinii blogiig bainga unshdag, chamtai adilhan todai-d surahaar irj bailaa. Odoo hamgaalchihaad ajillaj baigaa. Urdnii bichleguudiig unshihad campus deer irdeg visa consulting service-r uilchluulsen yum bolov uu gej taamaglaj bna. Tegj uilchluulehed uuriihoo tenhim bolood holboo barih tenhmiin utas zergee uldeeh heregtei baidag. Tiim bolohoor yamar neg nemelt bichig barimt shaardagdah esvel yamar neg zuiliin talaar lavlaj asuuhiin tuld tanai nariin bichigtei chini holbogdson baih magadlal undurtei. Ger bulee avch ireh, hen negniig urih tuhaid, er ni l chinii surahaas gaduurhi asuudluudaa ehnii dor hayaj 2 jildee, uuruur helbel tenhmiihen bolood bagshdaa uuriigoo taniulj hen gedgee haruulaagui tsagt duridaad hereggui baidag yum. Ed nar chini bidnees tes uuruur boddog, ger buleesee hundii, tusdaa amidardag uls shuu dee. Nurshsand uuchlaarai. 頑張ってください。

Barimalch said...

Neg talaar yopon bol computerjisen feodliin niigem l dee. Hogjil nileen hotsrogdongi manaihand l goy haragddag bolhoos. Jild 10 myanga garui huuhed amia horlodog niigem geheeree har baraan tolbo n manaihas ch iluu notstoi baina gesen ug.

Hurdhan surah yumaa surchaad hunii nutgiin buzraas hol geriin zug joloo zalah heregtei. Fukushimad uildverlesen hunsnii zuilees hol yavaarai!!!

Cаарал said...

Хэдийгээр ямар нэгэн сан, сургуультай харьцаж байгаа юмшиг ойлгогддог боловч японд магистр, докторт суралцах тохиолдолд эцсийн шийдвэрийг сургууль бус багш гаргадаг. Тухайн багш нь өөрөө судлаж байж өөр дээрээ тухайн оюутанг авахаар зөвшөөрсөн тохиолдолд сургууль зөвшөөрөл өгнө гэсэн үг. Мэдээж үзүүлэлт сайтай оюутанг бол багш нар булаалцалдаад авдаг байх л даа. Өөрөөр хэлбэл багш тухайн тухайн оюутанг сургаж, төгсгөхтэй холбоотой ихэнх хариуцлагыг давхар үүрч байна гэсэн үг. Тийм болохоор алба амины бүхий л асуудлаа багштайгаа зөвлөж байх бичигдээгүй хууль байдаг гэж ойлгож болно. Визний болон бусад элдэв асуудал гарахад ч багшийн зөвшөөрөл, гарын үсэг авах шаардлага олон гардаг. Тэгэхээр нарийн бичиг гэр бүлийн асуудлаар урьдчилан багштайгаа зөвлөсөн гэж ойлгосон байх. Нарийн бичиг ч яахав 2-р асуудал. Хамгийн гол нь анхнаасаа багштайгаа тааламжгүй харьцаатай болчихно гэдэг л тоогүй хэрэг болж дээ. Багшийн хувьд өөрт нь урьдчилан хэлж зөвлөөгүй гэнэтийн асуудал гарч ирсэнд дурамжхан байх нь мэдээж. "Гэр бүлээ авчрах талаар яг таг шийдээгүй байсан, зүгээр л тийм боломж байгаа эсэхийг судласан юм, гол зорилго сурах учир өөр бусад асуудлаа 2-рт тавьж байгаа" гэх мэтээр уучлалт гуйсан өнгө аястай юм бичээд хаясан нь дээр байх. Ер нь виз авах гэх мэт янз бүрийн асуудалд элдэв зуучлагчаар дамжуулах дэмий байдаг. Тухайлбал гэр бүлийн виз авахад ямар ямар бичиг баримт шаардлагатай, хэрхэн хөөцөлдөх тухай бүх мэдээлэл гадаад яамны веб хуудсанд дэлгэрэнгүй байж байдаг. Гэтэл иймэрхүү бэлэн зэлэн юман дээр хэлний бэрхшээлтэй хүмүүст туслах нэрээр бизнес хийдэг хувь хүн байгууллагууд ч зөндөө байдаг. Ойролцоо сурч ажиллаж байгаа монголчуудтайгаа холбоотой байж асууж зөвлөж байвал иймэрхүү асуудал гарах бага л даа. Гэснээс токиод хүүхдийн цэцэрлэг олно гэдэг бараг Тоодайд орохоос ч хэцүү юмшиг байна лээ...

Anonymous said...

Ер нь бол бичсэн нь дээр дээ. Япончууд бусдын тухай нэг төсөөлөл авчихаараа барагтай бол өөрчлөгддөггүй улс. Эртхэн уучлал гуйгаад мэйл бичсэн нь дээр.

Dosu said...

kibishinaa
anhnaasaa tiim oilgolt turuulchiheer hetsuumaa neg heseg jaahan oroi enter suuj tal mal zasdiimuu uul ni immigration orhoor hun mun urih tohioldold uilchildeg huuliin zuvlugch geed hun bdiishde tiim hunees sain asuuchuul bolchih bhaa

bluefire said...

balai yum. ingeed l aziuudaas harshil hudluud baidiim, eyeldegeer daramtaldag ni unen baina.