5. Америкийн нөлөө
АНУ дэлхийн 2-р дайнаас хойш энэ улсад их нөлөө үзүүлсэн юм болов уу гэж бодогдов. Окинава арлынх нь хэдэн хувийг нь эзлээд суучихсан ч юм дээ. Гэхдээ одоо их багассан гэсэн.
Ихэнх орчин үеийн үгнүүд нь англи үгийг аятайхан хэлчихсэн. За тэр ч яахав альч хэлэнд байх үзэгдэл. Кофе, компьютер, гамбургер гэх мэт үгсийг бид өдөр тутмаа л хэрэглэлэг. Харин манайх чинь ямар ч байсан "урсдаг шат, цахилгаан шат, гадил жимс, хавчуургатай талх, дэлгүүр /хүнсний мухлаг ч юмуу/, бал, үзэг" гэх мэт үгсийг монголоороо хэрэглэдэг юм байна. Харин энд бал-пен, урсдаг шат-элебаторү, цахилгаан шат-эскелаторү, гадил-банана, бохь-гаму, шар айраг-бийрү гэх мэт англи үгнүүд зөндөө тууж явах юм. Хамгийн инээдтэй нь дэлгүүрт ороод жирийн япон хүнтэй жишээ нь бохь авъя гээд гам гээд хэлэхээр ойлгохгүй, гаму гэж хэлвэл ойлгоно. Яг англиар нь хэлэхээр ойлгохгүй жаахан япон аялганд оруулаад хэлбэл ойлгоно. Хаа сайгүй байх жижиг хүнсний дэлгүүрийн сүлжээгээ (Seven eleven, Lawson, Family mart гэх мэт) convenience store гэх. /Солонгост ч гэсэн 7 eleven, Family mart их байдаг/. Би эхлээд туторыгоо надад англиар хэлж өгөөд байна гэж бодсон чинь өөрсдөө ч тэгэж ярьдаг юм билээ. Энд тэндгүй coffee-shop, бас нарийн боовны кафенууд. Солонгост Tous le jours, French baguette гэх 2 франчайсинг алхам тутамд байсан бол энд харин Vie de France, Becker's алхам тутамд.Цагаан арьстнуудад их дуртай юмуу гэж санагдсан. Гудамжаар явж байгаад манай хампаан Лаос охин бид хоёр нэг хөөрхөн бамбаруушны хувцастай сурталчилгааны хүнтэй тааралдаад хамт зургаа авахуулах гэхгүй юу. Тэгээд яг зогсоод зургаа даруулах гэсэн чинь нэг хаалганаас баахан европууд гараад ирлээ. Нөгөө муу бамбарууш чинь харин шууд бид хоёрыг хаячихаад өнөө цагаантнууд руу гараа даллаад гүйгээд явчихвал яахуу? Хичнээн дургүй хүрэв ээ. Лаос охин маань инээгээд буцаж ирэхийг нь хүлээгээд зургаа даруулна гэнээ. Миний гэдгэр омголон зан аль хэзээний оволзчихсон байгаа юм чинь *** гэж л хэлнэ шүү дээ мэдээж. Манай Лаос охин инээгээд л "Calm down" гээд байсан.
Ер нь Япон Солонгост америкийн нөлөө бараг яг адилхан л юм билээ дээ.
1 comment:
Oroin mend, hehe hamt bgaa ohini egch bid 2t mah ogson umaa tegeed l nairlaj bhgui yu. Odoohondoo bid 2 horgogch avaagui mah maani muudchih geed buh mahaaraa huushuur hj nairlalaa sht hehe. Neeree interneted humuus budaa agshaagch, horgogch ntr unegui ogno geed zar tavichihsan bdag gnee. Margaash l haij horgogchtei bolohoos hehe. Hayah geheer mongo toldog blhr unegui tegj taraadag gneee. Medmeer bgaaz.
Bi chn erteed tsagdaad barigdaad angliar yrisan chn ted nar yu ch oilgohgui bnlee, bas bi tednii angliar yarij bgaag n oilgohgui balarsan shuu hehe. Gadaad irgenii passport chn garsan bol teriigee l avaad yavj bhad bolhin bnlee. Minii tourokushin 27nd garna daa
Post a Comment