Sunday, October 2, 2011

Япон

Намайг Японд ирчихсэн байгааг та бүхэн мэдэж байгаа байх. Маргааш 1 дэхид сургууль руугаа очно. Өчигдөр ирсэн, маш их ядарсан шүү. Бүр хөл нугалараад унах гээд байсан. Аргагүй байх л даа. Би сүүлийн 4 хоног дандаа үүрээр 3 юмуу 4 цагт л унтаж байлаа, бас наашаа ирсэн өдрийнхөө урьд шөнө ердөө 2-хон цаг унтсан. Өдөр нь ажил дээрээ ажлаа дуусгаж хүлээлгэж өгнө, орны хүнээ дадлагажуулж юм зааж өгнө гэж пижигнээд орой нь гэртээ ирж ачаа бараагаа бэлдэж пижигнээд дундуур нь ах дүү найз нөхдийн гаргаж өгөх үдэлтийн арга хэмжээнд гүйгээд өнгөрсөн 7 хоног ёстой нүдний өмнүүр жирэлзээд өнгөрчихлөө. Маш их ядарснаа одоо л мэдэж байна. Хүмүүст зөвлөхөд ажил ажил гэж хэнхэглэж над шиг явах өдрөө хүртэл ажиллаваа. Ядаж 7 хоногийн өмнө ажлаасаа гарч тав тухтайхан шиг юмаа бэлдээд явж байгаарай гэж зөвлөе. Хүмүүс намайг хэнхэг тэнэгээр минь дуудаад байсан аргагүй үнэн юм байна. 
За солонгосын тэмдэглэлээ дуусгаад япон руу орноо. Анх төрсөн сэтгэгдэл гээд л.    

3 comments:

Гуталчин said...

hehe nad shig l um bolson bn sht, hamag um davhtsaad amjuulah ajlinhaa dunduur udelt partygaa hiigeel sto gram sto gram geel guigeed blaa sht hehe. chemodan deeree umaa ovoolood bsanaas bish bi yag niseh garahaas 2 tsagiin omno achaagaa ham hum yanzlaal garsan sht hehe

Chandmani said...

Зүгээрээ хүн болгон л тэгж явдаг байхаа. Монголчуудын зан хойно доо. Та өөрөө шийдэж ч чадахгүй, танай ажлынхан ч, анд найз ч тэгж амар суллахгүй байх даа..
хэхэ сониноос, ажлаасаа халагдчихаад /хөөгдчихөөд/ тэгээд хуучин ажил дээрээ тэднийг нь гуйхаар очиж ажиллааж байгаа найзууд хүртэл байх юм, балай гэж...
За тэгээд сайн амарсан бизээ... Өө тийм, унтаж нойрыг бардаггүй гэдэг билүү юу билээ :) сургуульдаа амжилт гаргаарай.

chuups said...

bolomjtoi bol blogooroo damjuulj jpn baga saga zaagaach, bi dongoj l hiragana katakana useg uzej ehelsiin, sonirholtoi sanagdaad tsaashaaa uzmeer sanagdaad bh yum