Monday, October 24, 2011

Хуушуур хийж авч очдог юм билүү?

Нээг их олноор ч яахав хүний нэг юмуу 2-оор бодоод л 20-30 хуушуур хийхэд хангалттай байлгүй дээ манай лаб чинь 10-аад хүнтэй юм чинь. Өнөөдүүл чинь надаас миний эх орны онцлогийг л харуулсан юм харах байлгүй дээ. Уг нь монгол архи байсан бол сайхан гайхуулахгүй юу ккк, аймаар сүртэй юмаар гайхуулсан уу. Тэр ярвалзаад байдаг япон оюутнуудад баахан юм ярьж "Манай энэ архи чинь дэлхийн архины уралдаанд дандаа түрүүлдэг жинхэнэ ориг спиртээр хийдэг эд байхгүй юу" гэж ирээд л. За тэр архи ч яахав, би ёстой махсаад үхэхнээ сайхан чанасан хавирга идэх юмсан. 

Манай лабораторид 10-аад хүн байдаг гэж би хэлсэн дээ. Менежментийн баг бол хоёр том проф, нэг нарийн бичигтэй. Тэр хоёр проф-ын том нь бүр манай тэнхим байтугай манай Graduate school of .... -ын захирал том хүн байгаа юм. Нөгөөх нь түүний доод талд байдаг хүн, лаб-аа удирдана, лекц уншина, өдөр тутам бид нартай харьцана, туршилтаа хийнэ. Энэ чинь миний удирдагч багш өнөө алдарт сэнсэй маань шүү дээ. Харин оюутнуудын бүрэлдэхүүн гэвэл 4 япон, 1 бангладеш, 1 шри-ланк, 1 монгол /тэр нь би/, 5 хужаа оюутантай. Бусад лаб-ыг бодвол манайх аймаар олон хятад оюутантай болохоор "Чайна лаб" гэж хочилдог гэсэн. Гэхдээ хаа очиж манай хятад оюутнууд яриа хөөрөөтэй тусархуу гэж жигтэйхэн. Япон оюутнууд бол бид нартай барагтай бол дуугарахгүй шүү дээ ярвалзаад л байна. Бодвол "Энэ муусайн гуйлгачингууд манай оронд ирж л нэг юм үзэж нүд тайлж байгаан" гэж боддог байх. Юм хум асуувал барагтай бол дэлгэрэнгүй хэлж өгөхгүй, нэг тэгэсгээд ойлгохгүй эсвэл мэдэхгүй байгаа царай гаргаад. Харин хужаа оюутнууд юм асуухаар үсэрч босч ирээд л маш дэлгэрэнгүй зааж өгөөд бүр дагуулж аваачиж харуулаад өөрөө хийж үзүүлээд л. Шри-ланк хүүхэн ч гэсэн. Би богино долгионы зууханд (micro-oven) юм халааж идэх гээд дөхөөд очсон чинь өнөө шри-ланк хүүхэн гүйж ирээд ингэдэг тэгдэг тэгээд байдаг юм тэгэхээр нь ингээрэй би лав энэ функцийг нь л ашигладаг юм гээд учиргүй дэлгэрэнгүй зааж өгөөд. Нийтдээ надтай нийлээд 5 эмэгтэй оюутан байдаг юм байна. Тэгсэн мөртлөө өрөө ёстой хачин заваан. Ёо гэмээр л байгаа юм чинь. Нээх гоё шил толь болсон сургууль дотор нээх гоё шил толь шиг сайхан коридороор явж байснаа шаал өөр ертөнц рүү ороод ирж байгаа юм чинь. 
Ийм сайхан цэвэрхэн газраар явж байснаа аймаар өрөө рүү орчихдог юм. Ер нь ганц манай оюутны өрөө биш бүх оюутны өрөө нь эмх замбараагүй жаахан бохир талдаа юм билээ. Би одоо манай өрөөнийхөн ингэж заваан суудаг юмуу гээд бусад өрөөгөөр шагайж үзсэн яг адилхан юм билээ. Судалгаа шинжилгээндээ хамаг анхаарлаа хандуулаад юун тэр цэвэр цэмцгэр суух манатай байдаг байх л даа. Цэвэрлэгч зөвхөн коридороо л цэвэрлэхээс оюутнуудын өрөөг цэвэрлэхгүй, бид нар өөрсдөө хуваарь гаргаад нэг юм цэвэрлэсэн болно. Миний ээлж ирэхээр би нэг зад цэвэрлэе гэж бодоод байгаан. За ингэж цэвэрлэдэг юм, тэгээд энэ байдлыг нь алдагдуулж болохгүй, цэвэрхэн сууцгаагаарай гээд ккк. 

7 comments:

Unknown said...

Гэрээс эхнэр маань өчигдөр бүтэн хонины мах вагоноор явуулаад сая сайхан чанаж идчээд л хонь идсэн чоно шиг сууж байна хэхэхэ

Гуталчин said...

Honinii guluuuz mah evdeed tas holdoogood avaad yvchdiin bnleee manai nzin eej nzind mgloos irhere danda tgj avchirdiiin gerinhenee irehed zahiarai kkkk ymr goyiiiin be tanai school chn kkk

Гуталчин said...

Honinii guluuuz mah evdeed tas holdoogood avaad yvchdiin bnleee manai nzin eej nzind mgloos irhere danda tgj avchirdiiin gerinhenee irehed zahiarai kkkk ymr goyiiiin be tanai school chn kkk

Anonymous said...

Mongolchuudad durtai tsoriin ganz hogjingui oron gevel Japan l baih. Mongold durtai, Mongolchuudiig oorsdiin leveld avch uzdeg uls. Tegeheer ed namaig dord gej uzej baina gej bodood hereggui ee. Ted zugeer l huntei harizaj medehgui uls.
Ochihdoo jijig huushuur, niislel salad baihad hangalttai

Dosu said...

yostoi goyo shil toli bolson gazar bna shde daanch dotroo tiim muuhai bol hetsuumaa

Dosu said...

ene gutalchingiiin sanaa harin zugeer sanaa yu guu yu tegehdee nohoi enter unerlehguiun bhda yadiin bol

mongolbusgui said...

harin tiimee, hachin zavaan suudii shdee, bi bas lab-daa anh orj irhedee aguukhad orood irlee gej bodoj bilee. Manai Mongolchuud ch tseverhen shuu.