Friday, October 28, 2011

Токиогийн төвөөр

Хэдэн зураг оруулчихая. Ойрд зурагтай пост оруулсангүй. Токиогийн төв рүү /яг төв нь мөн эсэхийг сайн мэдэхгүй шүү, жуулчдын очих дуртай газар л гэж хэлэх гэсэн ухаантай/ явна гэдэг миний хувьд их цаг, мөнгө, энерги шаардсан ажил шиг санагдаад байгаа юм. Үхтлээ ядраад ирдэг юм, аргагүй шүү дээ, гэрээсээ гараад дугуй денша метро нийлээд 2 цаг явж байж энд чинь ирж байгаа юм чинь. Талдаа л 2 цаг, тэгээд буцаад гэр лүүгээ бас 2 цаг.

Метроны буудлаас гараад ирэнгүүт ийм дүр зураг харагдав. Энэ Харажуку гэдэг алдартай гудамж юм гэсэн. Гэхдээ ийшээ одоо орохгүй, Гандан орж ирчихээд орно гэсэн. 
Гандан руу нь явахын тул ийм цэцэрлэгт хүрээлэн дундуур явж очдог гэсэн. Уучлаарай би л Гандан гэчихсэн юм. Жинхэнэ нэр нь юу билээ дээ. Цэцэрлэгт хүрээлэн рүү нь ордог зам.



Японы алдарт модон хаалга

Токиогийн төвд байгаа мөртлөө яг ойд яваа юм шиг сэтгэгдэл төрж байв. Үнэхээр гайхалтай.

Энэ бяцхан горхийг хар л даа.

Дураараа гадаадынхан. Хашааг нь онгойлгох гэж оролдож үзэв. 
Цааш явсаар ийм эгнээтэй зүйлд ойртож ирэв.

Энд Японы түүхийн бүхий л Эриг бичсэн байгаа гэсэн. 

Харин энэ юун дарсны торх болохыг сайн мэдсэнгүй. Японыг нээлттэй улс болоход нь баярласан гадаадынхан бэлэглэсэн юмуу, эсвэл үйлдвэрлэл хөгжүүлэхээр ирсэн Франц мэргэжилтнүүд бэлэглэсэн юмуу.  

Франц дарс байгаа биз?
За тэгээд цаашаа яваад л байлаа.

Манай хөтөчийн /нэг япон оюутныг хөтөч хий гээд чирээд аваад явчихсан юм бид нар/ тайлбарласнаар энэ оршуулганд хэрэглэдэг цэцэг гэсэн.

Японы орчин үеийн ганган бүсгүй /харж байна уу нөхөртөө хамаг юмаа бариулчихсан/ ба кимонотой эгэл жирийн гэрийн эзэгтэй хүүхэдтэй бүсгүй хоёр. 

Охидын ёслолд оролцоод явж байгаа 5 ба 7 настай охид. 

Ингээд явсаар нөгөө Гандан дээрээ ирлээ дээ. 
Орохоосоо өмнө гар амаа угааж ариусна. Бурхантай учрахаасаа өмнө өөрийгөө ариусгах хэрэгтэй гэсэн. 

Энэ худаг нь их хөөрхөн тохижуулж шийдсэн байгаа биз. 

За дотор нь ороод иймэрхүү байшингууд байх. Энд миний таамагласнаар хуримын ёслол болдог болов уу.

One of the most tourist attracting spot of the Tokyo. 
Нэг хурим болж байв. 

Гадаадынханд маш сонирхолтой байлаа.

Ийм ёслол болдог ордонгууд байх шиг байгаан.

Дахиад нэг том хаалгаар цаашаа оров.
Энэ бол хүслийн мод. Доор нь байгаа тэр олон жижиг зүйл бол залбирал хүслийн пайз, мөн цаасан дээр бичээд өгсөн ч болно.

Аливаа улс орны үндэсний хувцас хамгийн сайхан харагддаг гэдэгтэй та бүхэн санал нийлнэ биз ээ.

Үнэхээр сайхан харагдаж байгаа биз дээ. Манай Монгол дээл ч бас сайхан шүү. 

Зааврыг нь сайхан бичээд тавьчихсан.

Хүмүүс хүслээ бичээд өлгөчихсөн байна лээ. Би ч гэсэн бичсэн. 

Манайхан залбирцгааж байна. Эхлээд 5-тын юмуу 10-тын зоос шиддэг юм билээ. Залбирч дуусаад алгаа нэг ташаад дуусгана. 
Хуримын ёслол хийдэг газар болов уу.

Энэ нөгөө хүслээ бичдэг пайз. 500 иен

Бас нэг хуримын ёслол.

Манайхан ч бас хуримаараа үндэсний хувцсаараа гоёдог бол...

Ёслол дуусч байна.
Буцаад ой дундуураа явсаар...

Экин дээгүүр гараад...

Энд тэндгүй гадаадуудыг өнгөрөөд...

Экиний хажуугаар гараад...

Өнөө алдарт гудамж руу орж явчлаа...
Энд нэг аймаар туулай байсан. Айсандаа зургийг нь авчихав ккк.

Нэг дэлгүүрийнх нь рекламны сэтгэлгээ.

Энэ гудамж нь нэг л урт гудамж бөгөөд залууст зориулсан дэлгүүр хоршоо үйлчилгээ цөм бүрэн. 

Мөн энэ гудамж нь crepes-ээрээ их алдартай юм гэсэн.

Явуут дунд дарсан болохоор гарсангүй, энд хүүхэлдэй шиг хувцасласан нүүр амаа будсан охид цөөнгүй явж байсан. Асуувал нэг төрлийн фэйшн урсгал юм гэнэ. 
Дэлгүүрийн реклам.

Энэ рекламны самбар их сонирхолтой санагдав. Зүгээр сарааччихсан юм шиг.

Одоо бид Шибүяа руу явж байна. 

Lotte бол Солонгосынх, харин Lotteria бол Японы компани гэж хөтөч хүү хэлэв.
Mango Prado 2 гэдэг зураг.

Энэ гудамжаар дүүрэн брэндийн дэлгүүр байлаа. Дараа нэг ирж дуусганаа гэж занасаар явав.

Мөн энэ гудамжаар Монголдоо байнга хардаг байсан машинуудаа харж ихэд баясав.


Alfa Romeo-г ч Монголдоо арай байнга хардаг байгаагүй ээ. 
Дэлгүүр...

Дэлгүүр...

Бас дахин дэлгүүр...

Зорьсон цэг рүүгээ дөхсөөр л байна.
Явуут дундаа дарчихсан юмаа уучлаарай. Гарцан дээр зогсож байгаа хүмүүсийг нь хараарай. 

Тээр харж байна уу.

Нохойгоо их сайн арчилдаг улс шүү.

Шууд хараад нүд эрээлжлээд толгой эргэдэг байна шд.
Ачааны машин нь хүртэл гэрэлтэй байхдаа яахав дээ. Эсвэл сурталчилгааны машин юм болов уу.

Гарцан дээр зогсоо хүмүүсийг хар л даа. Бид зорьсон газраа ирчихлээ. Зураг авах гээд ногоон гэрэл хүлээж байна. 

Ногоон гэрэл ч аслаа...

Зургаа авч эхэллээ... 
Оргил үедээ энэ уулзвараар 6000 хүн нэгэн зэрэг зам гардаг юм гэсэн.

6 comments:

Buyanaa said...

undesnii huvtsasaa umssun jaaluud huurhun haragdaj bna

Гуталчин said...

Zurag avahdaa bolgoomjtoi avaarai, hunii zurag hamaagui avch boldguim gsn shuu. Yalihgui umnaas bolj nad shig 7,8n tsag tsagdaagiin gazar suuval hetsuu sht hehe. Za margaash ene Harajuki ruu chn ochij uzi baij. Shibuyad Hachikog harsanuu? uulgun bgaaz dee hehe.

Gandan bish sum gevel arai deer um bolov uu daa. Ene goyo sum chn Haraujukid bsn umuu

Keeper said...

Ямар гоя зурагтай бичлэг вэ. Манайхан хуриман дээрээ европ, үндэсний гэж сольж өмсдөг моодтой болцон блээшт.

Очиж үзхийнсан. Ногоон байгууламжаа үнэхээр гоё байгуулхымаа.

Энхзаяа said...

Эхнийх нь Meiji Jingu байна .. Kk
Shibuya-д байдаг Шинто шашины сvм :)
LaForet харагдахыг бодоход буцаад Харажvкv явсийм шиг байна .. Kk

Chandmani said...

Сайн ч авсан, сайхан ч зурагнууд байна. Японд очсон юм шиг л боллоо. Цэвэрхэн байдлыг нь харахаар атаархал төрөөд байхын... Энд тоосондоо, шороондоо утаандаа дарагдаад хэрэг алга аа...

zz said...

saikhn bichleg bn aa..bayarlalaa
bichleguudiig chn barag bugdiign unshchlaa..Favorite daa add hiichlee..


Japan-ii zurag harsn chn buur sanachlaa..bi japand bj bsimi l daa..Neeh dogdlood bhin..yavmaar sanagdaad :)

bi bs Koread bsn kk..Koread 4n jil sursaan..

Odoo mgldoo bnoo..iish tiishee ayvamar l sanagdhiin..

Amjilt xusyee..
bi bs Koread bhdaa nuhur huuhedtei gj bargiin hund heldeggui bsoon..helheer l yadargaatai timuu yaanaa gd soliortsgoogood..tgd huuhdee orhiod yu hj bgan gd l ... Oorsod shgee huuhedtei l bol Geriin avgai gj boddog mangar kk