Thursday, October 6, 2011

Замын соёл

Солонгос Япон хоёрт надад хамгийн их таалагдсан сайхнаас сайхан юмнууд байнаа. 00 нь үнэнхүү сайхан, үйлчилгээ тасархай сайхан түүнээс гадна зам ба түүний соёл дэндүү сайхан.
Солонгост байхдаа машинаас зугтаж онигоонд ороод гэж байсан даа. Солонгос Японд хоёуланд нь явган зорчигч явах эрхтэй газраа бол хаан байх юмаа. Явган зорчигчийн ногоон гэрэл ассан л бол нүдээ аниад зам гарсан ч болохоор юм. Хажуунаас эргэж орж ирж байгаа машинууд заавал явган хүнээ явж өнгөртөл нь хүлээнэ. Тэд нар ч гэсэн ногоон гэрлээрээ л эргэж байгаа ч гэсэн. 
Манай УБ-т чинь ногоон гэрлээр ч зам гарч болдоггүй шд. Хэн нэгнийх нь дугуйн нөхөөс болохоосоо өмнө хар хурдаараа гүйж л гарах хэрэгтэй. Хажуунаас эргэж орж ирж байгаа машинууд хэзээ ч явган хүндээ зам тавьж өгнө гэж ойлголт байхгүй. Уг нь явган зорчигч ч гэсэн ногоон гэрлээрээ явж байгаа байхгүй юу. За тэгээд хороолол дундах зам, гарцгүй газар эд нар дээр бол бүр явган зорчигчийн хохь л болно. 
Манайхан ч гэсэн манайхан, гарцан дээр ирээд хэзээ ч ногоон гэрэл астал хүлээж зогсоно гэж байхгүй шүү дээ. Зам руу харж байгаад шууд л гүйгээд орчихно. Амиа хорлоод байгаа юмуу хаашаа юм. Бас гарцаар гарна гэж их хэцүү, замын дундуур л мал шиг бэлччихнэ. 
Энд чинь ямар ч машин байхгүй хоосон зам байсан ч явган хүн нь гарцан дээрээ ногоон гэрлээ хүлээгээд л зогсоод байна. Гарцгүй газраар гарах, улаан гэрлээр гарах гэж ойлголт ерөөсөө ч алга. Солонгост ч мөн адил ийм л байсан. 
Манайх нэг боломжит газруудаараа хүрэлцээтэй олон гарц хийгээд (тэгэхгүй бол гарц бас их ховор оо, бараг бүтэн км урт замын чинь хоёр үзүүрт нь л нэг нэг байгаан), хүмүүсийг нь ногоон гэрлээр гаргаж сургаад машинуудыг нь явган хүндээ зам тавьж өгдөг болгоод сургачих юмсан. 

8 comments:

Гуталчин said...

oroin mend, saihan zuils ih bnoo gej hehe.

manai end unetei banana ch bas bnaa bn hehe, bi arai hyamd delguurees esvel arai hyamdarsanig n avaad bgaad l uchir bgaan. bas hyamdardag odor gej bdag um bn, bas sort torloosoo hamaarch bh shg bn...

Nogoohon said...

Харин хэзээ юу нь яагаад хямдраад байгааг чинь мэдэх юмсан. Нээрээ өглөөгүүр юмуу өдөр бол их үнэтэй байх шиг байгаан. Нэг орой бараг 8 болж байхад дэлгүүр орсон чинь савтай бэлэн хоолнууд байдаг даа нээх гоё гоё, тэд нар чинь навс хямдарчихсан байдаг байна шд. Бас нэг удаа нээх хямд йогурт байхаар нь баярлаад л аваад уусан чинь ямар ч амтгүй зэүгээр л тараг байсан. Бүх юмыг нь өөр дээрээ туршиж үзэх хэрэгтэй болж байна даа.

Гуталчин said...

bi yag hezee um hyamdraad bgaa uchrig sn oilgoogui l bn. ymr ch bsan oroi hyamdardag, hyamdhan bdag gedgiig anzaarch medlee. saya nileen tom 4n banana 100yeneer avsan hehe. bas neg shirheg alim 100yeneer.

oo ter delguurt bdag goyo goyo hoolnuudiig chn zarim gazar shuud hayadag gsn sht. bas cake, talhaa ch odortoo zaragdaagui bol hayachihdag gsn hehe

Anonymous said...

манайд бол банан хамгийн үнэтэй ха ха танай тэнд хамгийн хямд нь ха ха.
оройхон тийшээ бол боловсруулсан бүтээгдэхүүнүүд нь бүгд хямдардгийн байналээ.би л лав тэнд байхдаа монголд тэр байтугай хэзээ үйлдвэрлэсэн нь мэдэгдэхгүй юм аваа л байдым чинь гэж бодоо л хямдархий нь хүлээжаагаа л тал тал үнээр нь авчдаг байсоон.

мандухай

Koyuki said...

Sain uu?
Bainga ordog supermarket bgaa bol kart neelge. Neeh surtei yum bhgui geriin hayag ner l bichij avdag bh. Point tsugluuldag yum. Point ni 500 bolohoor belen mungu shig hereglej boloh check ugdug. Card neelgeheer neg tuhain delguuriin hyamdral boldog udruudiig zaasan huudas hamt ugch bsn. Bas kassnii orchimd sain harval hyamdral boldog udruudee zaasan sambar geh yumuu jijighen temdeglegee ulgusun bdg. Ihevchlen zurgiig ni zursan bdg bolohoor taaj bolno. Neg deh udur gesen hanznii ard talhnii zurag ch yumuu. Minii bainga uilchluuldeg delguur lav 1 deh udur talh ni 40% hyamdardag bsn.
Bas tomoohon supermarket gadnaa zam daguu tom tom dalbaa hiisgedeg. Sain harval teren deer ni suunii udur, point undurtei udur ene ter gej bdg yum.
Harin tuhain udurtuu heregleh yostoi belen bolovsruulsan buteegdehuuniig oroi 8-aas hoish shuud 50% hyamdruulj zardag.

Koyuki said...

Ter belen hool bolon neeh uchirgui hyamd yum bas avch ideed hereggui shuu. Japand unetei l bol yamar neg davuu tal bgaa. Unetei ni yamar ch bsn iluu.
Gutalchin ta 2 banana hyamd geed ih ideed baival biy galbirt chini muu shuu, hehe.
Turshlagagtai hunii uudnees tegej l zahiy daa :D

Гуталчин said...

ochigdor bi point card neelgesen, 100yen gej bnlee shuu.

huushee banana ideed bsan chn bi 1,4 kg targalchihjee :)))))

Dosu said...

er ni point card neelgesen ni deer bh teged , delguurt orohod chini sonin bgaa uudend ni yumuu kasnii hajuu shireen deer teren deer heddeh udur yamar yamar yum haymdarhuu gedeg ni bgaa bas neg bulan muland hyamdarsan yumnuudaa bugdiig ni avchraad zardiishde uul ni