Дэд бүтцийн хөгжлийг нь гайхаж шагших нь илүүц бизээ. Яг хот дотроо биш харин хотынхоо гадуур бүтээн босголтыг хийж өгч байнаа. Хотоо өргөтгөөд л байгуулаад л босгоод л бүтээгээд л байх юм билээ.
Илсан хотод KINTEX гээд Сөүлд байдаг COEX-тэй адил том expo hall ч гэх юмуу байгууламж байх. Харамсалтай нь дотор нь орж үзээгүй. Энд автомашины олон улсын экспо энэ хавар болсон гэсэн. KINTEX-ийн хэлбэр дүрс нь нисэх гэж буй аварга том онгоцыг санагдуулам. Түүнтэй залгаад KINTEX-2 гээд бас томоо байгууламж барьж байна. Бараг л барьж дуусаад гаднах тохижилтыг нь хийж байгаа юм. Өчигдөрхөн шороо байсан газрыг юу юугүй л явган хүний зам бут ногоо зүлэг болгочих юмаа. Машин дээр том том моднууд авчраад л гадсаар түшүүлээд суулгаад суулгаад явчих юм. Цаг агаар нь сайхан болохоор тэр юмуу тэд нар нь ургана гэж жигтэйхэн.
Онгоцны буудал орох замд нэг голын дээгүүр гүүрэн дээгүүр гарсан юм. Тэр голын хоёр эргээр нь цэцэрлэгт хүрээлэн байгуулж байна. Сүүдрэвч жижигхэн модон гүүр дундуур нь эрээн дугуй хээ шиг зам гаргаад явган хүний зам эд нар барьж байна. Үлдсэн хоосон шороо хэсгээр нь зүлэг тарьж мод суулгаж дүүргэх гэж байгаа бололтой. Гэтэл энэ том гол чинь хиймэл гол гэнэ шүү. Огт юу ч байхгүй хоосон газар гол урсгачихсан байх юмаа. Гол урсгаад хоёр талаар нь гоё гоё саад байгуулаад голынхоо дээгүүр гүүрнүүдийг ёстой хэдэн янзаар нь барьж байнаа. Нэг гүүр нь аймаар бүдүүн дөрвөлжин шилэн багануудтай юм. Яасан сүртэй баганатай юм гэсэн чинь манай хүн "Наадах чинь багана биш лифт. Гүүрэн доор явж байгаад дээшээ гарах бол наад лифтээр чинь гарчихна" гэнээ. Тэр гүүр нь хотын төв мөвийн ачаалал ихтэй газрынх биш ш дээ. Зүгээр л нэг жижиг хотоос онгоцны буудал руу явж байгаа замд байгаа юм. Даанч зургийг нь авч амжаагүй.
Зам тээвэр
За замын соёл чинь ёстой байнаа байна. Очсоныхоо маргааш байшингийнхаа үүднээс гараад манайхаар бол хороолол дундах замаар эмээгээ хөтлөөд алхаж явлаа. Тэгсэн араас нэг машин гараад ирдэг юм байна. Эмээ бид хоёр айгаад л бушуухан машин замаас гарах гээд хажуу тийшээ эмээгээ чирээд бөгтөгнөөд гүйлдсэн чинь манай нөхрийн дүүгийн эхнэр "Хүүшээ та хоёр чинь яагаад байгаа юм бэ? Машинаас айгаад байгаа юм уу? Тэгэхгүй шдээ. Наад машин чинь бид нарыг явж дууссаны дараа л явна. Тэр болтол араас мөлхөөд явж л байна" гэнээ. Машин бол харин явган хүнээс айх ёстой юм гэнэ, тэрнээс явган хүн машинаас айна гэж байх ёсгүй асуудал гэнэ хороолол доторх замд. Ялангуяа өндөр настан хүүхэд эд нарыг бол хичнээн удаан замыг нь таглаад явж байсан ч араас нь мөлхөөд л явж байхаас аргагүй гэнэ. Сигналдаж замаас холдохыг анхааруулах энээ тэрээ гэсэн ойлголт байхгүй гэнэ шүү. Ямар сайхан юм гэж эмээ бид хоёр үглэж явлаа. Гэхдээ л сурсан занг сураар боож болохгүй юм болохоор дараа нь байран дундуур явж байгаад араас машин гараад ирэхээр хурдхан хажуу тийшээ болж зам тавьж өгчихөөд байгаа юм. Манай бэр бол эмээтэй явахаараа ёстой чихгүй толгой шиг баавар явж байгаа юмаа. Бүр өмнөөс нь санаа зовоод "Хүүе ээ тэр булан хүртэл явна биз дээ. Тэр хүртэл ингэж удаан яваад энэ арын машин уурлавал яах юм" гэсэн чинь "Одоо яахав дээ, явган хүн явж л байна, уурлана гэж ойлголт байхгүй ээ" гээд тас гэдийгээд яваад байх юм. Араас өнөө машин нь гэлдэрч л явна. Арай гэж булан хүрч бид нар машин замаас гарангуут ухас гээд алга болоод өгнө лээ.
Нийтийн тээвэр ёстой сайхан хөгжсөн юмаа. Автобус нь маш олон чиглэлд байнга тасралтгүй явах юм. Автобусны буудлууд нь замынхаа голд. Хичнээн бөглөөтэй энээ тэрээ байсан ч ямар ч машин автобусны эгнээгээр нь явахгүй юм. Тийм болохоор буудал дээрээ зогсож буй болон хөдлөөд хөдөлгөөнд орж буй автобус ямар ч машинд саад хийхгүй юм.
Бас буудал болгон нь LCD дэлгэцэн дээр бүх чиглэл ирэх цаг нь гарч байна бас хэлж байна. "Одоо 600 дугаарын автобус ирж байна" гэвэл харахаар яг 600 номертой автобус ирээд зогсох юмаа. Нээрэн бүх чиглэл нь өөр өөрийн дугаартай. Автобусны урд хаяг дээр тэр дугаар нь гарна. Харин хаашаа ямар дугаарын автобусанд суухаа бүх автобусны буудал дээрх томоос том хаягнаас харчихна. Энэ ёстой манайд шууд хуулаад тавьчихмаар юм билээ. Хөөрхий нэг эмээ гүйж ирээд л автобусны хаалгаар шагайгаад "Энэ Улаанхуаран мөн үү?" гээд автобусан доторх хэн нэгнээс асуудаг үзэгдэл манайд түгээмэл. Эсвэл кондуктор нь хаалгаараа шагайгаад "Улаанхуаран улаанхуаран" гээд орилно. Одоо арай тэгэхээ больсон байлгүй дээ.
Автобус нь маш тохилог. Манайд жуулчдад яваад байдаг том цэвэрхэн автобуснууд байдаг даа. За ер нь яг тийм гээд ойлгочих. Шалаар нь хог, эвдэрхий сандал, халтар хултар, сэмэрсэн суудлын бүрээс гэх мэт ойлголт ёстой байхгүй. Бүх автобус нь кондишнтай, хөшигтэй. Сайхан сэрүүхэн оргиод л явж байснаа буунгуут халуун саун руу орчихож байгаа юм. Өвөл нь халуунаар үлээгээд сайхан дулаахан байдаг юм гэсэн. Манайд чинь зун нь хөлс баасандаа хутгалдаад бүх цонхоо онгойлгоод бүр аргаа ядаад урд хаалгаа онгойлгочихсон явж байдагсан, өвөл нь халаалтгүй хамаг цонх нь цантаад хүмүүс буудлаа өнгөрөөж буугаад бөөн хэл ам болдог биз дээ. Буудал өнгөрөх гэснээс, эндэхийн автобус нь дотроо цонхны дээд талд яг хүний нүдэнд харагдахаар газар уг автобусны зам нь буудлынхаа нэртэй байж байдаг юм байна (Манай автобусанд тэр зайнд нь дүүрэн реклам наачихсан байдаг биз дээ). Бас дараагийн буудлаа тэрний дараагийн буудалтай заавал зарлах юм. Миний ойлгосноор автомат хариулагч шиг зүйл байх шиг байгаан, жолооч нь буудлаа дөхөөд ирэнгүүт түүнийгээ дарчихдаг, тэр нь зарладаг. Өө нээрээ автобусны болон таксины жолооч нар нь цагаан цамц зангиатай, мөн орж ирж буй хүнтэй заавал мэндэлнэ. Автобусанд зөвхөн урд хаалгаар нь орохдоо мөнгөө төлөөд арын хаалгаар нь бууна. Гэхдээ карттай хүмүүс арын хаалгаар картаа уншуулаад орцгоогоод л байна лээ л дээ. Буухдаа бас уншуулна картаа, тэгэхээр хэр хол явснаас нь болоод мөнгө суутгагддаг юм гэсэн. Сонин систем шүү, яаж ажилладагийг нь олж мэдэх юмсан. Автобус нь боломжийн үнэтэй. Сөүл ороход нэг хүний 1700 вон төлсөн гэдэг чинь 2000 төгрөг юмуу даа.
Холбоо харилцаа, тв
Утаснууд нь бүгд оператор компанийнхаа гэрээтэй. Дангаар нь утас бараг л байдаггүй юм гэсэн. Гоё гоё утаснуудыг сар бүр 30.000 вон төлөх гэх мэт гэрээгээр авдаг юм гэсэн. Гадуур нөгөө Samsung Galaxy 2-ынх нь реклам дүүрэн. Мөн оператор компаниудын үйлчилгээний цэгүүд хотын төвөөрөө бол бараг худалч хүнд байшин болгоны доор байх юмаа. Нэг жижигхэн ганц л өрөө. Тэгээд гаднаа нөгөө утасныхаа рекламыг өлгөчихсөн, энэ утсыг манай гэрээгээр ав гээд л. Монголчууд нэг картаар наашаа нутаг руугаа ярих юм, тэр нь 10.000 воноор аваад гар утас руу бараг 1 цаг ярьдаг их хэмнэлттэй сайн карт юм байна. Хаанахын ямар картыг нь асуугаагүй өнгөрсөн байна лээ.
Гэрт нь тв үзэж байхад нэг юм анзаарагдсан нь энэ солонгосууд цаанаасаа тийм бодлого барьдаг ч юмуу дандаа л шоу нэвтрүүлэг хөгжсөн цэнгэсэн зүйлс гарч байх юм. Ганц ч хар бараан муу муухай зүйлс гаргахгүй юм. Бас оюуны өмчийн хуулиас болоод сүүлийн үеийн уран сайхны кино ер гарахгүй. Бараг 40 тавин суваг гараад байгаа мөртлөө нэг бол барааны реклам нэг бол дуу бүжиг, нэг бол хөгжөөнт шоу, нэг бол гадаадын аль баларсан дээр үеийн сериал эсвэл өөрсдийнх нь сериал гарч байх. Сонирхолтой болохоор нь гаргаад байгаа юмуу эсвэл энэ киног яг гаргах үеэр нь би тэнд байж үзэж таарсан ч юмуу CSI гээд сериал байдаг даа, тэр бараг 3 ч суваг дээр гараад байна лээ. Гэмт хэрэг мөрддөг кинонд нугасгүй надад бол тв үзэх ганц шалтаг тэр л байлаа.
Кабелийн телевизтэй бол интернэт байх нь ойлгомжтой. Гэхдээ миний байсан айл нэтийн хурдаа 1мб-аар сонгосон юм болохоор манайхтай ойролцоо байсан. Гадуур явж байхад энд тэнд PC ban гэсэн газрууд харагдах нь РС тоглоомны газар. Манайхтай адил. Гэхдээ жаахан хүүхэд ерөөсөө байхгүй дандаа том залуучууд тоглож байх юм. Манайд чинь дан 10 жилийн бараг 3-р ангиас эхлээд л жаахан хүүхдүүд тоглож байдаг биз дээ.
Үргэлжлэл бий...
Илсан хотод KINTEX гээд Сөүлд байдаг COEX-тэй адил том expo hall ч гэх юмуу байгууламж байх. Харамсалтай нь дотор нь орж үзээгүй. Энд автомашины олон улсын экспо энэ хавар болсон гэсэн. KINTEX-ийн хэлбэр дүрс нь нисэх гэж буй аварга том онгоцыг санагдуулам. Түүнтэй залгаад KINTEX-2 гээд бас томоо байгууламж барьж байна. Бараг л барьж дуусаад гаднах тохижилтыг нь хийж байгаа юм. Өчигдөрхөн шороо байсан газрыг юу юугүй л явган хүний зам бут ногоо зүлэг болгочих юмаа. Машин дээр том том моднууд авчраад л гадсаар түшүүлээд суулгаад суулгаад явчих юм. Цаг агаар нь сайхан болохоор тэр юмуу тэд нар нь ургана гэж жигтэйхэн.
Онгоцны буудал орох замд нэг голын дээгүүр гүүрэн дээгүүр гарсан юм. Тэр голын хоёр эргээр нь цэцэрлэгт хүрээлэн байгуулж байна. Сүүдрэвч жижигхэн модон гүүр дундуур нь эрээн дугуй хээ шиг зам гаргаад явган хүний зам эд нар барьж байна. Үлдсэн хоосон шороо хэсгээр нь зүлэг тарьж мод суулгаж дүүргэх гэж байгаа бололтой. Гэтэл энэ том гол чинь хиймэл гол гэнэ шүү. Огт юу ч байхгүй хоосон газар гол урсгачихсан байх юмаа. Гол урсгаад хоёр талаар нь гоё гоё саад байгуулаад голынхоо дээгүүр гүүрнүүдийг ёстой хэдэн янзаар нь барьж байнаа. Нэг гүүр нь аймаар бүдүүн дөрвөлжин шилэн багануудтай юм. Яасан сүртэй баганатай юм гэсэн чинь манай хүн "Наадах чинь багана биш лифт. Гүүрэн доор явж байгаад дээшээ гарах бол наад лифтээр чинь гарчихна" гэнээ. Тэр гүүр нь хотын төв мөвийн ачаалал ихтэй газрынх биш ш дээ. Зүгээр л нэг жижиг хотоос онгоцны буудал руу явж байгаа замд байгаа юм. Даанч зургийг нь авч амжаагүй.
Зам тээвэр
За замын соёл чинь ёстой байнаа байна. Очсоныхоо маргааш байшингийнхаа үүднээс гараад манайхаар бол хороолол дундах замаар эмээгээ хөтлөөд алхаж явлаа. Тэгсэн араас нэг машин гараад ирдэг юм байна. Эмээ бид хоёр айгаад л бушуухан машин замаас гарах гээд хажуу тийшээ эмээгээ чирээд бөгтөгнөөд гүйлдсэн чинь манай нөхрийн дүүгийн эхнэр "Хүүшээ та хоёр чинь яагаад байгаа юм бэ? Машинаас айгаад байгаа юм уу? Тэгэхгүй шдээ. Наад машин чинь бид нарыг явж дууссаны дараа л явна. Тэр болтол араас мөлхөөд явж л байна" гэнээ. Машин бол харин явган хүнээс айх ёстой юм гэнэ, тэрнээс явган хүн машинаас айна гэж байх ёсгүй асуудал гэнэ хороолол доторх замд. Ялангуяа өндөр настан хүүхэд эд нарыг бол хичнээн удаан замыг нь таглаад явж байсан ч араас нь мөлхөөд л явж байхаас аргагүй гэнэ. Сигналдаж замаас холдохыг анхааруулах энээ тэрээ гэсэн ойлголт байхгүй гэнэ шүү. Ямар сайхан юм гэж эмээ бид хоёр үглэж явлаа. Гэхдээ л сурсан занг сураар боож болохгүй юм болохоор дараа нь байран дундуур явж байгаад араас машин гараад ирэхээр хурдхан хажуу тийшээ болж зам тавьж өгчихөөд байгаа юм. Манай бэр бол эмээтэй явахаараа ёстой чихгүй толгой шиг баавар явж байгаа юмаа. Бүр өмнөөс нь санаа зовоод "Хүүе ээ тэр булан хүртэл явна биз дээ. Тэр хүртэл ингэж удаан яваад энэ арын машин уурлавал яах юм" гэсэн чинь "Одоо яахав дээ, явган хүн явж л байна, уурлана гэж ойлголт байхгүй ээ" гээд тас гэдийгээд яваад байх юм. Араас өнөө машин нь гэлдэрч л явна. Арай гэж булан хүрч бид нар машин замаас гарангуут ухас гээд алга болоод өгнө лээ.
Энэ гудамж. |
Автобусны буудал |
Буудал нь замынхаа голд учраас хэний ч хөдөлгөөнд саад болохгүй. Харин хүмүүс нь гэрлэн дохиогоор зам хөндлөн гарчихна. |
Автобус нь маш тохилог. Манайд жуулчдад яваад байдаг том цэвэрхэн автобуснууд байдаг даа. За ер нь яг тийм гээд ойлгочих. Шалаар нь хог, эвдэрхий сандал, халтар хултар, сэмэрсэн суудлын бүрээс гэх мэт ойлголт ёстой байхгүй. Бүх автобус нь кондишнтай, хөшигтэй. Сайхан сэрүүхэн оргиод л явж байснаа буунгуут халуун саун руу орчихож байгаа юм. Өвөл нь халуунаар үлээгээд сайхан дулаахан байдаг юм гэсэн. Манайд чинь зун нь хөлс баасандаа хутгалдаад бүх цонхоо онгойлгоод бүр аргаа ядаад урд хаалгаа онгойлгочихсон явж байдагсан, өвөл нь халаалтгүй хамаг цонх нь цантаад хүмүүс буудлаа өнгөрөөж буугаад бөөн хэл ам болдог биз дээ. Буудал өнгөрөх гэснээс, эндэхийн автобус нь дотроо цонхны дээд талд яг хүний нүдэнд харагдахаар газар уг автобусны зам нь буудлынхаа нэртэй байж байдаг юм байна (Манай автобусанд тэр зайнд нь дүүрэн реклам наачихсан байдаг биз дээ). Бас дараагийн буудлаа тэрний дараагийн буудалтай заавал зарлах юм. Миний ойлгосноор автомат хариулагч шиг зүйл байх шиг байгаан, жолооч нь буудлаа дөхөөд ирэнгүүт түүнийгээ дарчихдаг, тэр нь зарладаг. Өө нээрээ автобусны болон таксины жолооч нар нь цагаан цамц зангиатай, мөн орж ирж буй хүнтэй заавал мэндэлнэ. Автобусанд зөвхөн урд хаалгаар нь орохдоо мөнгөө төлөөд арын хаалгаар нь бууна. Гэхдээ карттай хүмүүс арын хаалгаар картаа уншуулаад орцгоогоод л байна лээ л дээ. Буухдаа бас уншуулна картаа, тэгэхээр хэр хол явснаас нь болоод мөнгө суутгагддаг юм гэсэн. Сонин систем шүү, яаж ажилладагийг нь олж мэдэх юмсан. Автобус нь боломжийн үнэтэй. Сөүл ороход нэг хүний 1700 вон төлсөн гэдэг чинь 2000 төгрөг юмуу даа.
Холбоо харилцаа, тв
Утаснууд нь бүгд оператор компанийнхаа гэрээтэй. Дангаар нь утас бараг л байдаггүй юм гэсэн. Гоё гоё утаснуудыг сар бүр 30.000 вон төлөх гэх мэт гэрээгээр авдаг юм гэсэн. Гадуур нөгөө Samsung Galaxy 2-ынх нь реклам дүүрэн. Мөн оператор компаниудын үйлчилгээний цэгүүд хотын төвөөрөө бол бараг худалч хүнд байшин болгоны доор байх юмаа. Нэг жижигхэн ганц л өрөө. Тэгээд гаднаа нөгөө утасныхаа рекламыг өлгөчихсөн, энэ утсыг манай гэрээгээр ав гээд л. Монголчууд нэг картаар наашаа нутаг руугаа ярих юм, тэр нь 10.000 воноор аваад гар утас руу бараг 1 цаг ярьдаг их хэмнэлттэй сайн карт юм байна. Хаанахын ямар картыг нь асуугаагүй өнгөрсөн байна лээ.
Гэрт нь тв үзэж байхад нэг юм анзаарагдсан нь энэ солонгосууд цаанаасаа тийм бодлого барьдаг ч юмуу дандаа л шоу нэвтрүүлэг хөгжсөн цэнгэсэн зүйлс гарч байх юм. Ганц ч хар бараан муу муухай зүйлс гаргахгүй юм. Бас оюуны өмчийн хуулиас болоод сүүлийн үеийн уран сайхны кино ер гарахгүй. Бараг 40 тавин суваг гараад байгаа мөртлөө нэг бол барааны реклам нэг бол дуу бүжиг, нэг бол хөгжөөнт шоу, нэг бол гадаадын аль баларсан дээр үеийн сериал эсвэл өөрсдийнх нь сериал гарч байх. Сонирхолтой болохоор нь гаргаад байгаа юмуу эсвэл энэ киног яг гаргах үеэр нь би тэнд байж үзэж таарсан ч юмуу CSI гээд сериал байдаг даа, тэр бараг 3 ч суваг дээр гараад байна лээ. Гэмт хэрэг мөрддөг кинонд нугасгүй надад бол тв үзэх ганц шалтаг тэр л байлаа.
Кабелийн телевизтэй бол интернэт байх нь ойлгомжтой. Гэхдээ миний байсан айл нэтийн хурдаа 1мб-аар сонгосон юм болохоор манайхтай ойролцоо байсан. Гадуур явж байхад энд тэнд PC ban гэсэн газрууд харагдах нь РС тоглоомны газар. Манайхтай адил. Гэхдээ жаахан хүүхэд ерөөсөө байхгүй дандаа том залуучууд тоглож байх юм. Манайд чинь дан 10 жилийн бараг 3-р ангиас эхлээд л жаахан хүүхдүүд тоглож байдаг биз дээ.
Үргэлжлэл бий...
1 comment:
abtobus, taxi, metro bolon busad gadruud ne neg kartaar tootsoogoo hiij boldog ne taalagdaad baidag yum
Post a Comment