Tuesday, October 4, 2011

Entrance ceremony

Өнөөдөр Токиод очиж хичээлийн шинэ жилийн нээлтэндээ оролцоод. Зурагтай пост оруулчихая.
Эхлээд гэрээс гарч автобусны буудал руу алхав. (УБ-ынхаа бүх гудамжийг ийм болгочих юмсан. Сул шороо байхгүй болчихвол юу гэж тоос шороо манартал хийсээд байх вэ дээ.)
Дараа нь автобусаар галт тэрэгний буудал руу явав.
Суух галт тэрэг маань ирж байх шиг байна. Хүмүүс нь нэг эгнээнд орчихсон хүлээж байгааг анзаарч байна уу?
Энэ буудал манай сургуультай хамгийн ойр нь. (Үгүй ч юм болов уу, зүгээр энэ буудал дээр буусан гээд ойлгочихоорой.) 
Уулзвар гараад сургуулийн кампусын хашаа эхэлнэ.
Энэ улаан хашаа. 
За ингээд төв хаалган дээр нь ирчихлээ.
Машин орох хориотой.
Бүх юмандаа ханз хэрэглэх нь над шиг бичиг үсэггүй хүнд үнэн гачлантай.
Ингээд чигээрээ.
Энд ёслол нь болно доо. 
Эхлээд Токиогийн их сургуулийн симфони оркестр Моцертийн симфони тоглов.  Ази оюутнууд маш их ач холбогдол өгч хослол цагаан цамцтай, харин хэнэггүй цагаан арьстнууд жинс эрээн цамцтай. 
Дараа нь сургууль сургуулийн захирлууд нь орж ирж суудлаа эзлэв.
Нөгөө талд нь ногоон туузтай хүмүүс нь зогсож байгаа. Энд нь улаан нь. 
Хамгийн ойрын хэрэглээний хэдэн ханз цээжлэхгүй бол болохгүй нь ээ. 
Токиогийн Их Сургуулийн захирал Жуничи Хамада

Ороход ийм хөтөлбөр тарааж өгсөн. Дотор нь нэг докторын оюутан дипломын ажлаа хуулбарлаж бичсэн тухай, тийм бусармаг явдал байж болохгүй тухай, тэгээд ийм явдал гарсанд уучлал гуйсан захирлын захиа байсан.
Хөтөлбөр бол ерөнхийдөө ийм богинохон. 
Төгсөх курсын оюутны төлөөлөл үг хэлэв. 
Сургуулийн найрал дуучид сургуулийн сүлд дууг дуулав. Дараа нь бас нэг дуу дуулсан Токиогийн тухай гэсэн.
За ингээд гадаа нь гарч ирээд зураг авахуулах үйл ажиллагаа хаа сайгүй өрнөв. 
Япон оюутнуудын аав ээж ар гэрийнхэн нь ирж хүүхэддээ баяр хүргэж маш өндөр ач холбогдол өгч байгаа нь тодоос тод мэдрэгдэж байлаа. Гадаад оюутнууд бол сэгсийлдээд л явж байгаа юм чинь. NHK ирж харваас хар шар өнгөтэй гадаад оюутнуудаас ярилцлага аваад байсан. Намайг ази болохоор нэг харснаа тоох ч үгүй байна лээ. Хихихи бас ярилцлага өгчих санаатай аан. Энэ жил Токиогийн их сургуулийн Graduate school-д 445 оюутан элссэнээс бараг 70% нь гадаад оюутан гэж байна лээ.   

9 comments:

Anonymous said...

Би блогийг чинь байнга уншдаг юмаа. Маш их нэр хүндтэй сайн сургуульд орсон юм байна. Томоос том баяр хүргэе. Би Кёотод сурдаг. Ирэх хавар төгсөөд эрх орондоо харина. Сайн сураад Монголдоо буцаарай.

Cаарал said...

Японд ирдэг, сурдаг, ажилладаг гадаадуудын дийлэнх нь хужаа, дараа нь солонгосууд байдаг. Тэгэхээр тэр 70%-ийн 70%-ийг хужаанууд бүрдүүлж таарах байх. Удахгүй японы соёл, зан заншилтай танилцах аялалаар эхлүүлээд арга хэмжээнүүд зохиогдоод эхлэнэ. Тэр үед японд байна уу, хужаад байна уу гэдэгтээ эргэлзмээр санагддаг юм.
Сургууль нь шөнө хаалгаа тас цоожилчихдог юм байна. Бас хамаагүй хүн зөвшөөрөлгүй орохыг хориглодог гэнэ. Токиод метрогоос гадна цахилгаан галт тэрэгний олон шугам байдаг. Газрын зургаас харвал танай сургуульд хамгийн ойрхон буудал Токио метрогийн дээрх буудал мөн байна. Гэснээс жапан дах монголчуудын вимо сайтад элссэн үү. Нийлж ууж идэхээс авахуулаад элдэв асуудал гарахад монголчуудын тус дэм их хэрэг болдог. Хүсвэл урилга явуулж болно.

Anonymous said...

Ih saihan ner hundtei surguulid orsond bayar hyrgeye, bas amjilt husiye......

Anonymous said...

Todai, yamar goy yum be? amjilt husey!

SUNshine said...

Хичээл сурлагад нь өндрөөс өндөр амжилт хүсье :)

Гуталчин said...

Hicheeliin shine jiliin mend hurgiye. Bi onoodor neeltendee ochson, gehdee tanihig guitsehgui bnaa hehe.

Minii moroodliin surguuli bn shtee, bi ch gsn neg l odor tani shig ingeed surah umsan. Bayar hurgiye.

Ganbatte ne ^___^

Buyanaa said...

bayar hurgeye,

Nogoohon said...

Бүгдэнд нь маш их баярлалаа. Их юм сураад нутагтаа очоод их юм хийж бүтээнээ.

ЗҮРХ СЭТГЭЛТЭЙ ХҮН ШҮҮ said...

amjilt Naraaa