Токиогийн Их Сургууль нь 1876 онд одоогийн Хонго кампусын байгаа газарт Токио Иггаку нүүж ирснээр үүссэн гэж үздэг юм байна. Дараагийн жил нь 1877 онд Токио Дайгаку нь 4 салбар сургууль 3 институттайгаар албан ёсоор байгуулагджээ.
Тодай нь том жижиг нийлсэн нийт 6 кампустай, нэг япон оюутны хэлснээр Япон улсын газар нутгийн 1%-ийг эзэлдэг юм гэсэн. Хонго, Комаба, Кашива гэсэн үндсэн 3 кампусаас гадна Широкане, Накано, Кемигава гэсэн бас 3 жижигхэн кампустай. Гэхдээ эдгээр нь кампус гэж хэлэхэд хэцүү юм билээ. Цаашид өргөтгөх гэж байгаа юмуу, эсвэл ганц хоёр судалгааны газрууд нь байрладаг ч юмуу.
Хичээл эхлээд ганц хоёрхон хонож байтал оюутны үнэмлэх чинь UT-mate account, mail account-тай чинь цуг хүрээд ирнэ.
UT-mate бол Токиогийн их сургуулийн оюутнууд хичээлээ сонгох (өөрөөр хэлбэл өөрийн хичээлийн хуваариа үүсгэх), сургалтын үнэлгээгээ харах нэгдсэн систем юм.
UT-mate нэвтрэх цонх. |
User ID нь чиний оюутны үнэмлэхний дугаар, харин нууц үгээ эхлээд set up хийхдээ нэг admin site руу орж байж хийж байсан санагдана (манай tutor хийж өгсөн юм, би олон юманд самгардаад сайн анзаарсангүй). Түүний дараа тэр нууц үгээрээ энэ цонхоор нэвтэрнэ. Хэрэв UT-mate-ийнхээ пассвордыг солих бол Student Affairs-т очиж хүсэлт гаргаж байж солиулна.
Хичээлүүдээ сонгож бүртгүүлэх хэсэг. |
Ийшээ орж Syllabus-аас нь бүх курс лекцүүдийн байрлал, кредит цаг, юуг үзэж судлах тойм зэргийг харж байгаад мөн удирдагч багштайгаа зөвлөлдөж байгаад нийт цуглуулах ёстой кредитэндээ тааруулж хичээлүүдээ сонгоно. Course registration хэсэг рүү нь орж 7 хоногийн хичээлийн цагууд руу орж энэ өдрийн энэ цаг дээр ийм хичээл тавья гэж сонгоно. Сонгосон хичээлийн кодыг оруулаад бүртгүүлэх товчийг дарахад чи тэр хичээлийг сонгочихлоо гэсэн үг. Гэхдээ тухайн хичээлийн цагийн хуваарьтай тохирох өдөр л тэр хичээлээ тавина шүү дээ. Пүрэв гарагийн 2-р цаг дээр орно гэсэн хуваарьтай хичээлийг чи Мягмар гарагийн 2-р цаг дээр тавих гэж оролдоод байвал гарч ирэх ч үгүй, боломжгүй. Ингэхээр чиний 7 хоногийн хичээлийн хуваарь чинь цаг нартайгаа гараад ирж байгаа юм. Түүнийгээ өөрийн РС-ндээ хадгалж аваад хичээлдээ гүйгээд байна шүү дээ.
Оюутны үнэмлэх чинь бараг юм болгонд хэрэг болохоос гадна хамгийн гол нь номын санд орох ном захиалах эрх чинь болж өгнө. Тусдаа номын сангийн үнэмлэх гэж байхгүй, номын сан руу нь ороход метро руу орж байгаа юм шиг хаалтаар үнэмлэхээ уншуулж байж нэвтэрнэ, мөн ном авч уншихад оюутны үнэмлэхийг чинь карт уншигчаар уншуулж чам дээр тэмдэглэгдэнэ. OPAC гэж мэдээллийн сангийн бааз бий. Тэндээс бүх хэрэгцээт ном сэтгүүл энээ тэрээгээ хайж олно. Номоо олчихоод хамгийн гол нь түүний аль кампусын номын санд байгааг нь хараарай. Тэгээд Call Number-ийг нь тэмдэглэж аваад тэр дугаараараа номын сандаа очиж хайж олно. OPAC системийн MyOPAC руу ороод нэр нууц үгээ хийгээд чи өөрийнхөө ямар ямар ном авсан байгаа, хугацаа нь хэзээ дуусах, сунгах эсэх, мөн тухайн номыг PDF хувилбар байвал захиалах, хуулбар хийлгэх хүсэлтээ явуулах зэрэг үйлчилгээ авч болно. ID нь чиний оюутны үнэмлэхний баруун доор байх олон оронтой тоонууд, нууц үг нь анх удаа нэвтрэхдээ чи өөрөө өгнө.
Email account-ийн хувьд чамд 2 имэйл нээгдэнэ. Нэг нь чиний оюутны үнэмлэхний дугаараар ардаа sbk өргөтгөлтэй нийт Тодайгийн оюутнуудад хандсан ч юмуу эсвэл сургуулийн захиргаанаас гэх мэт нэг тийм нийтлэг имэйлүүд ирдэг, харин нөгөө нь чиний нэрээр ардах өргөтгөл нь яг харьяалагддаг сургууль юмуу хэлтэс эсвэл лабораторийн нэр бүхий имэйл хаяг байна. Энэ сүүлийн хаягаараа өдөр тутмын бүх харилцаанд оролцоно доо. Энэ хоёр имэйлээ 2-ууланг нь Outlook-дээ суулгаад авна.
Үүнээс гадна мөн ECCS account гэж нээлгэх ёстой. Кампус бүр дээр интернэт кафе шиг том том тохилог РС-ний танхимууд байх бөгөөд чи өөрийн лаптопгүй үедээ энд хүссэнээрээ РС хэрэглэж болно. Мэдээж хэвлэх хувилах үйлчилгээ цөм бүрэн гэхдээ энэ нь төлбөртэй шүү. Жишээ нь чи өөрийнхөө кампуст лабораторитоо лаптопоо орхичохоод өөр кампус дээр лекцэнд суугаад явж байлаа, нэтээс нэг юм яаралтай харах хэрэг гардаг ч юмуу нэг юм яаралтай хэвлэж авах хэрэг гарвал тэр кампусынхаа PC танхим руу очоод хэвлээд авчих жишээтэй. Эдгээр РС танхимууд нь ихэвчлэн номын сандаа байрлах бөгөөд харин Хонго кампус дээр IT-ын холбогдолтой сургууль болгоных нь нэг давхарт байсан. Бүгд Apple Macintosh-той учраас Mас terminal гэж нэрлэдэг юм билээ. Энэ Мак терминалыг хэрэглэхэд түрүүний хэлээд байсан ECCS account чинь хэрэгтэй. Энэ аккаунтыг авахын тулд чи заавал семинарт нь сууж application form бөглөж өгөх ёстой. Бараг 10-20 хоногийн дараа л account нь нээгдэж чамд ирнэ. Мөн энэ аккаунтаар гэрээсээ буюу кампусаас өөр газраас Токиогийн их сургуулийн мэдээллийн сан руу нэвтэрч болно.
No comments:
Post a Comment