Saturday, October 22, 2011

Миний ажигласан япон чиг хандлага

Ирээд 3 долоо хоног боллоо, өөрийн ажигласан Япон орныг дүрслэх гэж оролдъё. 

1. Хүн ам
Хүн ам нь их газраа үнэн их юмаа. Харин сийрэг газраа сайхан сэлүүхэн. Жишээ нь манай сургуулийн ойр хавиар лав хэт олон хүн байхгүй, гудамж нь бараг хоосон шахуу, ажлын өдрүүдээр л хэсэг хүмүүс алхаж дугуйтай явж энээ тэрээ үзэгдэнэ. Тэгээд 6-аас хойш бол гудамжинд хүнтэй тааралдана гэж ховор доо. Харин дэлгүүр хоршоо, хотынхоо төв хэсэг рүү за ёстой болъё оо гэтэл бужигналдаж байгаа юм чинь. Гудамжаар зөрөлдөж багталцахгүй байгаа юмуу хаашаа юм. Ихэнх нь өвөө эмээ нар. Хөгшин хүн яасан ч ихтэй юм. Автобусанд явж байгаа хүний 60% нь өвөө эмээ нар эсвэл 50-с дээш насны хүмүүс. Бас хүүхэд яасан ихтэй юм бэ гэж бодогдсон. Улсаас нь хүүхэд гаргахыг дэмжээд байгаа юм болов уу, миний үеийн үеийн /гэхдээ энэ япончууд чинь их овор багатай харагддаг юм билээ/ хүүхнүүд нэг нярай тэвэрчихсэн, 1-2 настай орчмыг хөтөлчихсөн түрчихсэн явах нь маш их. Ер нь л 2-3 хүүхэд дагуулсан хүүхнүүд бараг алхам тутамд л тааралдаад байх юм. Харин аав нар нь их ховор харагднаа. Амралтын өдрөөр дэлгүүрт л хүүхдээ тэвэрсэн аав нартай тааралдана, бусад цагт ховор доо. Хүүхэд их төрж байгаа юмуу, зүгээр хүн ам ихтэй болохоор надтай их тааралдаад байгаа юм болов уу. 
2. Хоол унд
За хоол сайхаан сайхан. Би одоо яаж бага идэх вэ гэж л боддог боллоо энд ирснээс хойш. Солонгост бол жишээ нь халуун ногоо ихтэй ч юмуу элдэв янзын хоолонд нь ерөөсөө хоолшихгүй байнга 00 гүйгээстэй байсан, ядаж бүр McDonald's нь хүртэл муухай амттай санагдаад байсан шүү. Харин энд ёстой сушинээс бусдыг нь бол идэж чадахаар барах уу хэтэрхий идэх гээд байна. Суши бол ёстой чадахгүй юм билээ. Угаасаа далайн гаралтай хоолонд дургүй, үнэрийг нь авч ч чаддаггүй байсныг хэлэх үү, анх их л сайн сайхан юм бодож сушинд орсон чинь ёстой урдах тавагтайгаа арай гэж л наашаа харж инээж цаашаа харж огиулан байж барсан шүү. Дахиж суши идэхгүй. Ядаж байхад тэр васабэ нь үмхий амтагдаад байх юм. Халуун малуун нь дүүрч, юу нь тэгэж үв үмхий амтагдаад байгаан бүү мэд. Бас эдний гахайн мах нь үнэн сайн ариутгадаг юмуу эсвэл сайн тэжээлээр тэжээдэг юмуу, огт гахайн мах гэж мэдэгдэхгүй юм, өөхийг нь амталж үзвэл мэдэгдэнэ. Тэгэхэд Солонгосынх гахайн мах гэдэг нь илт мэдэгддэг хоолных нь мах нь муухай амтагдаад байдаг байсан ядаж байхад ихэнх хоол нь гахайн мах, /яагаав дээ гахайн мах нэг сонин амт үнэртэй байдаг даа/. Эд нар гахай тахианы махыг гайхалтай амтлах юмаа. Би бүр биширчихээд байгаа. Тункаси байна. 
Усаа байнга дэлгүүрээс зөөгөөстэй. Крантны усыг нь уухын аргагүй нуль хлорамин. Угаасаа крантны ус уудаг хүн ч байдаггүй юм билээ. 2 литр савтай ус 98 иенээр авч байгаа. Тэгсэн нэг их дэлгүүрт усны компанийн өдөрлөг болоод байна. 12 литр ус 1700 иен гэнээ. 3 янзын уулны зураг үзүүлээд байгаан, бодвол энэ уулнаас авчирсан ус л гээд байх шиг байгаан, манай Хужирт эд нар шиг. Манай найз Лаос охин Evien гээд гээд цэвэр ус байдаг даа Danone фирмийн. Тэрийг 1.5 литрийг 198 иенээр авч уугаад байдаг юм. Яаж байгаан гэхээр цацраг идэвхиэс сэргийлж байгаа юм гэнээ, Японы ус найдваргүй гэнэ. Нээрэн та нар ямар ус ууж байна вэ энд. Туршлагаа хуваалцаарай. 
3. Хувцас загвар, дэлгүүр
За ёстой таалагдахгүй байгаа юм эдний загвар нь. Эрэгтэй хүний хувцас ч яахав би мэдэхгүй юм. Дэлгүүр орноо нэг л навсайсан савсайсан хувцаснууд. Хамгийн гол нь бүх дэлгүүр нь бараг яг адилхан хувцастай. Нээрэн энэ Япон Солонгост хужаа бараа ихтэй юм билээ. 100 иений шоп бол бараг хужаа барааны дэлгүүр гэж хэлж болно. Гэхдээ тухайн дэлгүүрт зориулж үйлдвэрлэв л гэсэн байдаг юм билээ л дээ. Ер нь 100 иений дэлгүүрээс хүнсний бараа авах хэрэггүй юм билээ. Хямдхан юм бол хямдхан л юм гэсэн үг. Хувцас гуталны размер харин ёстой сайхан байна шүү. Над шиг жижигхэн биетэй өчүүхэн хөлтэй хүмүүс ихтэй болохоор тэрүү жижиг размер нь элбэг дэлбэг гэж жигтэйхэн. Нутагтаа байхдаа дэлгүүрээс нэг гутал авах гэхээр 35 размер л таарна, тэр нь тэгээд нэг бол дуусчихсан нэг бол огт байдаггүй байж билээ. Гуталнууд нь нээрэн яг жинхэнэ арьсан гутал нь тэнэг үнэтэй, хямдхан гуталнууд нь ихэнх нь хятадад үйлдвэрлэсэн сарьс цаасан, хийц муутай, эсвэл эмээ гуталнууд. Энд дэлгүүрийн тал дээр нэг сайхан юм нь Station Mall гэж метроны буудал дээрээ их дэлгүүрүүдээ байгуулчихсан нь үнэн амар юмаа. Буулаа шууд урсдаг шатаар дэлгүүр лүүгээ орчихно. Бас юм аваад кассан дээрээ бичүүлэхдээ нэг талаас нь оочёрлодог юм билээ шд. Би анх нэг индүү авчихаад шууд касс руу давхиж очоод тэгсэн нөгөө талаас нь оочерлоод зогсож байсан хүмүүс бүгд над руу мэл гайхаж хараад. Бас урсдаг шатаар явахдаа зөвхөн зүүн гар талдаа зогсоно, баруун талаар нь яарч байгаа хүмүүс түрүүлээд алхаад явчихдаг юм билээ. Анх мэдэхгүй бас бөглөө болж зогссоон зогссон.
4. Гэрийн тэжээмэл амьтан    
За ёстой хаашаа л харна нохой доо. Нохой хөтөлсөн салхилж яваа хүн бараг 2 хүн тутмын нэг нь. Хөгшчүүд их амьтан тэжээдэг юм шиг байгаан. Үгүй ээ хөгшин ч гэлтгүй ер нь хүмүүс нь нохой муур тэжээх үнэн хооббиитой юм шиг байгаан. Хаашаа л харна нохой хөтөлсөн хүн. Муурыг ингэж хөтөлж явж салхилуулдаггүй болохоор нүдэнд өртөхгүй байна. Гэхдээ муур ихтэй гэсэн. Арай дэлхийд хамгийн олон мууртай улс гээгүй байгаа даа. Манай байрны нэг давхрын айл лав мууртай. Солонгост бас нохой их байсан. Жижигхэн жижигхэн тоглоом шиг үүлдрийн нохой хөтөлсөн тэвэрсэн хүмүүс зөндөө байсан /Манай хүү Солонгосчуудын тэжээдэг нохойнуудыг харчихаад "Бяц гишгээд хаячихмаар эгдүүтэй юм бэ?" гэж уулга алдсан/. Энд харин хаа очиж тэрнээс арай том үүлдрийн нохой тэжээх дуртай юмуу даа. Өөрсдийнх нь нөгөө алдарт шар Хачи нохой /Akita inu, inu-гэдэг чинь нохой гэсэн үг гэж байгаа биз, тэгэхээр Акита мужийн нохой гэсэн үг үү?/, Beagle, Poodle, Golden retriever, Labrador, Schnauzer, Cocker spaniel, жижигхэн үүлдрийн Terrier-үүд гэх мэтийн дунд зэргийн нүдэнд дулаахан хөөрхөн үүлдрийн нохой тэжээх юм. За тэгээд нохой гэдэг чинь их үнэтэй. Нэг гөлөг 150,000 - 350,000 иен, тэгээд сарын урсгал зардал өндөр гэж сонссон. Нохойнд зориулсан хувцас, хэрэгсэл зардаг дэлгүүр, үүр, байр сав, хоол ундны газар, эмнэлэг, саатуулах газар бүр үсний салон хүртэл зөндөө зөндөө. Би дараа үсээ засуулж байгаа нохойн зураг оруулнаа амлачихая. Бүр инээд хүрмээр, томоотой нь аргагүй суучихсан үсээ засуулж байдаг юм. Нохойгоо гадуур сааданд салхилуулахдаа нөгөө л баасыг нь түүнэ шүү дээ. Америк Европ мөн Солонгост ч гэсэн тэгдэг дээ. Гай байгаа даа, баасыг нь түүн түүн тийм амьтан тэжээж байдаг. Манай хоёр ирэнгүүтээ эдний нохойнуудыг хараад авч өг гэж орилно л доо. Яг ш дээ гээд л сууж байхаас ээж нь. Ийм шаардлага өндөртэй өртөг өндөртэй орнуудын хажууд манай Монголд нохой тэжээдэг хүмүүс чинь жаргачихсан юм билээ шдээ.
Өө нээрэн ирэх 7 хоногт манай лаб-ынхан /манай сэнсэй мэнсэй бүгдээрээ/ надад зориулж Welcome party хийх юм гэсэн. Би юм авч очих ёстой юу, ажлынхнаа дайлах. Японд яадаг юм бол доо? Ядаж байхад Монголоос авчирсан хамаг бэлгээ тараагаад дуусчихсан байдаг. Архи ч авчраагүй. Хүмүүсээ зөвлөөрэй, япон хүмүүс надад зориулж парти хийх гээд байна, би дайлж цайлах юм заавал авч очих ёстой юу?

3 comments:

Гуталчин said...

Shinjuku, Shibuya orj uzev uu? ekinees buugaad gerlen dohiogoor garahad mangarrrrrrrrrrrrrrrr ih hun garch bgaaz. Hun ihtei gazraa neeree l ih, siireg gazraa amid amitan bdg um bolovuu l gemeeriin.

Shibuyad bdag 109 geed delguur orj uzeerei, yaponi hodoonii ohiduudiin moroodliin delguur gsn hehe. Tend yostoi zusen zuiliin huvtsas gutal bnlee. Neeree zuni gutal nileen hyamdarchihsan bsan. Arisan ch, siireg tsaas ni ch bsan. Zara, H&M, Adidas ntr orson busad orniig bodvol arai unetei bh shig sanagdaad bgaa. Pee 35 omsdog geheer chn ysn jijken um beee, bi end bur gorilllll esvel temee umuu haashaan bee. Teee ter holoos l minii tolgoi humuusiin dund haragdaad bhin. Yadjiitel mor nuruu hund nomnuu ureed ovdood bhaar ni uurgevch uureel, tolgoid amar geed usee booj yavaad bsan chn bi gadgaad gedeg n ilt medegdeed hunii anhaaral ih tataad bn genee. Theer tsagdaa yer n oirhon zogsooj shalgaad bh magadlal ondor gsn ug hehe. Namg bitii uurgevch uur, usee bas zadgai tavi. Nuuree sn budaj sur gsn shtee hehe.

Bi bas 98, 100 yenii 2litriin us avch uuj bgaa. Bas O-goor ehelsen nertei ymr us blaa daa ih zoolhon chiherlegduu amttai us gaduur yavahaaraa avch uuj bgaa. Tamir tenhee oruuldag sport us gsn. Daraa zurgiig n oruulnaa.

yaponchuudad harin yu ogdiin bilee. omiyage buyu belgend ih durtai shtee. neeree yaponchuudad ovor hemjee ihtei nuser beleg ogdoggui gediin, jijighen zuild l ih bayarladag uls daa. chadval buuz huushuur ch umuu hgeed avaad ochooch hehe.

Angelina said...

Япон пари-д заавал юм авч очих нь зүгээр гэж зөвлөмөөр байна. Заавал Монгол хэрэггүй ээ. Аль нэг депато-оос аятайхан юм, жишээлбэл, чихэр, печень гм авахад л болно. Эд нар чинь байнга хүмүүст юм өгөөстэй байдгиймаа. Дээр нь би эндхийн крантны усыг буцалгаад л уучихдаг ш дээ. Гэхдээ би Киотод амьдардаг болохоор цацраг этэр гэж санаа зовохгүй л байгаа ш дээ. Харин өөрийн чинь амьдарч байгаа газарт но-той байж магадгүй л юм.

nmn said...

za nohoi yostoi demii shuu iim urtug ondortei gazar. manaih sayhan neg retired kelpie avsan. desexing hiilgeed, vaccine tariulaad l 500 doiluur garchij bgaam. tegeed odoo onooh maani ovdoh vii gej aigaal bdiin hehe. harin farm deer bolohoor baasiig tuuhgui amar yum daa.