Friday, September 7, 2012

Сургалтын төлбөр

Би одоо гадаадад мастерт сурахдаа лав сургалтын төлбөрт санаа зовоогүй юм. Тэгсэн очоод төлөх 2 хүүхдийнхээ сургалтын төлбөрийг бодоод шууд айдаг байна шд.
Өчигдөр найз хүүхэнтэй баахан чалчлаа skype-аар. Тэдний охин манай охин 2 нас чацуу нэг сургуульд явдаг байсан юм. Гэтэл энэ жилээс төлбөр нь 1.5 саяас 2.7 сая болоод бараг 2 дахин нэмэгдчихэж. Тэгээд манай найз хүүхэн өөр арай хямд сургууль олох гээд хайсан чинь олдохгүй байна гэнэ шүү. Хамгийн хямд нь л энэ юм байх. Тэр Хобби энэ тэр чинь 5 сая гэнээ бага анги, дээшлэх тусам сая саяар л нэмэгдээд байх юм гэнэ. American school чинь 30 мянган доллар гээгүй байгаа даа бурхан минь. International school гээч нь 15 мянган доллар ч гэнэ үү. За тийм сургуульд нь бараадахгүй байхаа.
Гол нь гайгүй сургалттай, байгаль шинжлэлийн хичээлүүдийг нь орхигдуулдаггүй, биеийн тамирын заалтай тэндээ биеийн тамирын хичээл нь зохих ёсоор ордог, багш нар нь байнга солигдоод байдаггүй, өдөр өнжүүлэхтэй эсвэл үдээс хойш дугуйлан секцтэй тиймэрхүү л сургуульд өгмөөр байх юм. Уг нь энэ хуучин сургууль нь их зүгээр, үдээс хойш өдөр өнжүүлэх дугуйлан эд нартай, өглөө оройд хүргэж өгч авахад ажлын цагтай таардаг, хоол унд нь гайгүй, багш нар нь их хариуцлагатай, хүүхдийн хүмүүжилд их анхаардаг гайгүй сургууль юм байгаан. Нэг хүүхдийн төлбөр дор хаяж 3 сая гэхээр 2 хүүхдийн 6 сая төлөх болох нь ээ. Яа яа чанга байна шүү. Тэгээд энэ чинь цаашид нэмэгдэнэ үү л гэхээс буурахгүй нь ойлгомжтой. 
Шинэ Монгол гээд бас нэг гайгүй сургууль байнаа. 4-р, 10-р ангиас нь зөвхөн шалгалт авч байж л тэнцсэн хүүхдийг авдаг юм байна. Шалгалт нь монгол хэл математик. Миний ач холбогдол өгөөд байгаа хими физик биологийн хичээлийн сургалт сайтай юм байна. Төлбөр нь харин хэд юм болоо /мэдэх хүн байвал бичээрэй/. Охиноо одооноос монгол хэлийг нь давтуулж шалгалтанд бэлддэг юм билүү. Ирэх жил яг 4-р ангид орох юм байгаан.
Үгүй нээрээ хүүхдийнхээ сургалтын төлбөрийг төлөхийн тулд би чинь цалин гайгүйтэй ажилд орох хэрэгтэй болж байгаа юм. Цалин гайгүйтэй ажилд орохын тулд би чинь сурахын дээдээр сурч цалин гайгүйтэй ажлын шалгуурт тэнцэх хэрэгтэй болж байгаа юм. Очоод нөхрийн олох мөнгөөр амьдраад би цалингаа зөвхөн 2 хүүхдийнхээ төлбөрт цуглуулдаг юмуу яадаг юм. Хуруу хумсаа хуйхална гэдэг билүү тэгэж байгаад ч болсон хүүхдэдээ сайн боловсрол эзэмшүүлнэ дээ. Нэгэнт л хүүхэд төрүүлснийх гайгүй боловсрол багаас нь олгочихвол цаашаа өөрсдөө гайгүй явчих болов уу гэж бодох юм.

13 comments:

Anonymous said...

Наад шинэ монгол чинь үнэхээр сайн сургууль. Гэтэл чи "гайгүй" гэсэн байхын. Гайгүй биш шүү, гаргууд сайн сургууль. Захирал нь манай нутгийн Насалмаа гээд нээх сайхан эгч байгаа. Манай дүүгийн охин явдаг. Одоо 4 дэх жилдээ онц сураад математикийн бүсийн олимпиадаас хоёр ч алт авсан (намайг дууриаж байгаан байлгүй хэхэ). Mатийг голлон заадаг, хүүхдийн сэтгэхүйг өндөр хөгжүүлж чаддаг орчин үеийн мундаг сургууль даа.

Anonymous said...

Өө тийм төлбөрт 1 сая гэсэн байхаа. Түүнээс холгүй.

nomin said...

tanai huuhdiin yavdag bsan surguuliin ner ni yu ve?

Harin shine mongoliin tuhaid bol garguud sain, esvel gaigui sain gej medehgui yumaa. tend yavdag hamaatniihaa duug ih goldog. tehdee tegeed medeej hun huneesee l boldog bailgui dee. 1-2 say orchim bsan bh shuu tolbor ni.

Nogoohon said...

Өө тийм үү. Тэгвэл охиноо одооноос бэлдье даа. Би зүгээр л вэбсайтаас нь харж байгаад гайгүй сургууль юмуу даа гэж бодсон юм. Хүн амьтнаас сонссон юм хум алгоо. Тэгсэн бүр гаргууд сайн сургууль юм байна. Охиноо оруулчих юмсан. Бүр чадвал хүүгээ ч гэсэн. Төлбөр нь 2 сая бол болж байнаа.
Манай охины явж байсан сургууль нь Логарифм гээд Хөгжим бүжгийн яг замын урд талд байгуулагдаад удаагүй сургууль байдаг юм. Уг нь их дажгүй л дээ. Гэхдээ би 2 хүүхдээ байгалийн ухаанаар /хими физик/ илүү сайн сургамаар байна.

Anonymous said...

шинэ монголын төлбөр 2 сая орчим байгаа...

Nogoohon said...

Ok

Anonymous said...

1.8 say

Anonymous said...

american school baga angi n 13.000$ international school 20.000$oos eheldeg

mongolbusgui said...

Puuh huwiin sur-liud chini iim unetei ym uu? Jild 1-3 saya tulnuu gsn ug uu? 2 huuhed bol taliij uguh n baina sh dee. Muu ohinoo tom bolohoor n haana sur-lid ugnuu. Ulsiin sur-li tiim muu bolchihson ym uu?

alice said...

bi bas xyygiinxee surguuliig ene jil solison. Arvis gej surguulid ugsun, udur unjyylextei, yanz byriin duguilan xicheellene, saya shine bair barisan ni zaaltai gsn. tulbur ni 4-r angiin xyyxed 1.5 saya-g ugsun. Manai xyygiin umnux surguuli ni 2 saya bolj usuud, tgd xyyxdiig xicheeleer aimaar shaxdag bsan yum.

Anonymous said...

Сайн байна уу? Шинэ Монгол сургуулийн сурагчдын сайн дурын клубын нэг болох SMMC /Shine Mongol Media Club/-н гишүүн байна. Таныг манай сургужлийг сонирхож байгааг уншаад цөөн мэдээлэл өгье гэж бодлоо.

1:Сургалтын Төлбөр : Одоогоор жилд 2,000,000 Т байгаа. Сургуулийн удирдлага жилд 20%-с илүүгээр нэмдэггүй. Иймд дараа жил энэнээс хол зөрөхгүй болов уу.

2: Агуулга: Бид Япон хэлийг 2-дох хэл байдлаар заадаг. Харин манай сургууль Хими, Физик зэрэг байгалийн ухааны хичээлийг гүнзгийрүүлэн зэадаг. :-) Дэлгэрэнгүй шаардлагатай асуулт байвал доорх хаягаар лавлаарай.

3: Дээр нэг хүн бичсэн байна, Манай захирлыг Галбадрах.Ж гэдэг. Нансалмаа биш. :)

4: Бага сургууль маань 4-р ангид жил бүр элсэдт авдаг гэж баттай хэлж чадахгүй нь. Энэ жил л анх удаа нэмэлт элсэлт авсан. Хэрвээ та одоо шийдэр гаргах тухай бодож байгаа бол надтай холбогдоорой. Би тодруулж өгье.

5: Манай сургуульд спорт, болон урлагын 40 орчим секц /bukatsu/ бий. Тэхдээ эдгээрийн хэдэд нь бага ангийнхан орох боломжтой тухай сайн хэлж мэдэхгүй байна. Дийлэнх олонд нь лав биш байх.

6: Манай сургуулийн facebook.com/shinemongol хуудсаар холбогдож хүссэн асуултаа асууж болохоос гадна хувийн шугамаар contact@zoloogg.com хаягаар холбогдох нээлттэй шүү. :-)

Шинэ Монгол таны зөв мэдээллээр сонгосон зөв сонголт байх болтугай.

P.S : Энэ бичлэгийг ШМБДС-г цахим ертөнцөд бүрэн төлөөлөх эрхтэй ШМБДС-н 12-р ангийн сурагч бичив. :-)

Anonymous said...

Дэрхийг гар утсаараа бичсэнчинь цөөнгүй алдаатай бичиж. Уучлаарай. :-(

Nogoohon said...

Чи ямар буян хишиг нь дэлгэрсэн сайн хүүхэд вэ? Эгч нь зөндөө юм имэйлээр асуунаа. 1-р ангид хүүхэд бас шалгалт өгч ордог уу гэх мэт.