Tuesday, September 4, 2012

Шашин ихэдвэл

Ямарваа юм тун нь ихдэхээрээ хор болох юм даа. Одооны энэ хэт шашинт улсууд хэтэрхий шашиндаа автаад ч юмуу, албаар шашныг мунхруулах хэрэгсэл болгон ашиглаж ард түмнийг хяналтандаа байлгах гэж оролддог хэсэг бүлэг хүмүүсийн явуулга хэрээс хэтрээд ийм болчихсон ч юмуу сонсоод чихэндээ итгэмээргүй нийгэм цогцлоочихсон байх юм.

Канадад цагаачилж очсон Афганистан гэр бүл 19, 17, 13 настай охидуудаа машинд хийгээд гол руу живүүлчихсэн байна. Яаж байгаа юм гэсэн, охидууд нь шашны ёсонд харшилсан бузар булай явдалтнууд байсан юм байх. Яасан гэхээр 19-тэй охин нь эцэг эхийнхээ зөвшөөрөөгүй хүнтэй сууна гээд дайраад байсан гэнэ, 17-той охин нь найз залуутай байсан гэнэ, 13-тай охин нь еровпууд шиг богино банзал өндөр өсгийт өмссөн гэнээ. Тэгээд ийм төрлийн гэмт хэргийг өөрөөр хэлбэл үгэнд орохгүй байсан эсвэл өөрсдийнх нь сэтгэлд нийцэхгүй үйлдэл хийсний төлөө төрсөн охиноо, эхнэрээ, хадам ээжээ, эгчээ, хамаатан садны эмэгтэйчүүдийгээ алах бол ариун явдал бөгөөд нэр төрийнхөө төлөө тэднийг алж устгаж байгаа юм гэж тайлбарладаг гэнэ. Англид ч гэсэн 17 настай охиноо зааж өгсөн хүнтэй нь сууж пакистанд үлдэхээс татгалзаж барууны үзэл сурталд хэт автлаа гээд алчихсан байгаа юм нэг цагаачилж очсон пакистан гэр бүлийн хоёр. Хамгийн инээдтэй нь охиноо барууны соёлд автах гэлээ гэж буруутгаж алах байсан юм бол өөрсдөө яах гэж барууны орон руу цагаачилж очсон юм болоо. Соёлт нийгэмд очоод илэрч байгаа нь энэ болохоос эх өлгий нь болсон лалын шашинт улс орнуудад байдал ямар байдаг бол.
За тэгсэн ганц лалын шашин ч биш, Филиппинд гэр бүл төлөвлөлтийн бодлого байхгүйн улмаас ядуу давхарга нь хяналтгүйгээр хүүхэд төрүүлээд тэдний үр хүүхэд нь сурч боловсрохын оронд бас дахиад хүүхэд төрүүлээд ажилгүй ядуу иргэдийн тоо хэт өсөөд нийгмийн эмзэг сэдэв болоод байгаа юм байна л даа. Гэр бүл төлөвлөлтийн бүтээгдэхүүн авч хэрэглэх санхүүгийн чадавхи байдаггүй болохоор олдохоор нь л гаргаад байдаг, түм бум болоод л үржээд байдаг, боловсролгүй ажилгүй иргэдийн тоо л нэмэгдээд байдаг. Тэгээд засгийн газраас нь нөхөн үржихүйн талаар хуулийн төсөл батлуулах гэсэн чинь Христийн шашны лидерүүд нь хориглоод байгаа юм гэнээ. Яасан гэсэн, нөхөн үржихүйг хиймэл аргаар зогсоох хориглох бол нүгэл гэж авдаг байгаа.
Ганц мэдээ унших хооронд л иймэрхүү шашны бусармаг хэт даварцан үйлдлүүдийн жишээ өч төчнөөн гараад ирэх юмаа.

2 comments:

Aamregled said...

тэнэг наасн.. манайд ч гэсэн бузрыг нь арилгаж байна гээд л халуун усанд түлж алдаг бөөгийн ёснууд байна

mongolbusgui said...

harin tiimee. Anglid bdg pakistam ger buliin tuhai sayahan medeegeer uzsn, aimshigtai, yaaj turuulsen uree tegj chaddag bainaa. Tgd TV-eer ichih ch ugui yuu bolloo gej bid 2 turuulsen uree alhaw dee gd uilaad yarij bgaa n garsii shdee. Suuld duu n tom bolood tsagdaad ochij aaw eej 2 n egchiig n alsan gej medegdseneer barigdsn gsn.