Түүнд би анх тийм сайн байгаагүй юмаа. Бусад хүүхнүүд ялангуяа хуучин ажлын ахимаг насны эгч нар түүнийг харангуутаа бүр унан тусна. Ялангуяа гадаадад сургууль соёл төгсөж ирсэн хүмүүс түүнийг элдвээр магтаад л. Тэр ч гадаадаас дөнгөж ирсэн гоё сайхан хувцас хунартай хачин ганган амьтан л байдаг байв. Тэр үед нь би "За яршиг аа. Нэг муу хар юмны төлөө..." гэж боддог байлаа. Бүр заримдаа суугаа ажилтай эгч нарын биеийн чилээг нь сайн гаргаж өгдөг нөхөр юм байна даа гэж шоолон боддог байлаа. Ингээд яахав дээ, хүн гэдэг чинь их саваагүй юм болохоор би түүнтэй учрахаар шийдэв. Нэгэнт хэрэгцээ юм болохоор олдоц ихтэй нялуун хулхины
гаруудтай хэрэгцээгээ хангаж явсан болохоор яг төгс сайхан гэж бусдын
магтаад байгаа энэ нөхрийг үзэхээр шийдсэн юм. Нэг их зориг зүрх ч шаардаагүй ээ. Харин анхны удаа гэдгээ хүмүүсээс нуухаар л шийдэж байсан юм даг. Хичнээн залуу жаахан байсан ч гэсэн юм үзээгүй амьтан гэж хүнд хэлүүлмээргүй санагдсан юм шиг байгаан.
Анхны учрал маань миний бодсон шиг сайхан байсангүй. Хүн бүр тийм байсан байх гэж бодож байна. Бид хоёрын анхны учралаас хойш бараг 10 жил өнгөрчээ. Түүнээс хойш би түүнтэй байнга уулзаж учирдаг болсон. Өдөр, сар, жил ирэх тусам түүнийг ямар сайхан болохыг мэдэрч эхэлсэн. Алга болчихоор нь араас нь хайж гүйнэ. Энд тэнд тааралдвал түүнд мөнгө хайрлахгүй. Түүнийг гэртээ авчирч нөхөртэйгээ танилцууллаа. Эхнэрийх нь толгойг эргүүлээд байгаа хар юманд ямар ч эр хүн сайн хандахгүй тийм биз дээ. Тийм л юм болсон. Дараа нь би жирэмсэн болж хүүхэд гаргасан 2 удаа. Тэр үед л бид хоёр хэсэг хугацаанд холдсон байх. Мэдээж жирэмсэн эсвэл хөхүүл жаахан хүүхэдтэй эмэгтэй хүн түүнд таалагдахгүй байлгүй дээ. Ямар л олиг байв гэж. Хүүхдээ харж баясаад би түүнийг хэсэг хугацаанд мартсан байсан. Хүүхэд томорсны дараа би эргээд ажилдаа ортол түүнтэй халз тааралддаг байгаа. Тэгээд л ахиад л түүнд дурласан, хуучны дурсамж сэргээд л. Өдөр болгон, бүр заримдаа өдөрт 5 нахидаг болсон. Бие хөнгөрөөд л, сайхан болоод л бөөн эрч хүч амтагдаад л. Сайхан шүү.
Одоо би өнөө шоолон боддог байсан ажлын эгч нар шигээ түүнд үнэхээр сайн, бүр түүнгүйгээр байж чадахгүй болтлоо дурласан байх юм.
Ай чанадаг кофе минь ээ. Чи яагаад ийм сайхан юм бэ? Ялангуяа чиний үнэр танар. Өдөрт чамайг би хэдэн удаа ч ууж байна бүү мэдээ.
6 comments:
ккк, тамхи таван нас хорооно гэж мөн үү?
ккк, тамхи гэж бодлоо, би ч бас чамгүй кофечин шүү дээ, гэхдээ анхааруулга авч эхлээд байгаа гэж...
Tamhi neuroniig chine ustgana shuu!! Neuronooroo amidarch baigaa hund gehdee stress tailah neg heregsel baih l daa.
keke tamhi tatahad bas engej bichdeg shde,,, orondoo hamt baij bgaad eejdee barigdsan yum eneter geed l ...
bas shumuuliig tegej bichdiin... yag sexdej baigaam shig keke..
chi tegsen chin coffeeg tegej bichej baina keke
keke tamhi tatahad bas engej bichdeg shde,,, orondoo hamt baij bgaad eejdee barigdsan yum eneter geed l ...
bas shumuuliig tegej bichdiin... yag sexdej baigaam shig keke..
chi tegsen chin coffeeg tegej bichej baina keke
Энэ нэг химийн бодисын дон туссан авгайг хараачээ. Юугаа солиордог хөгшин хуйх вэ. Элдвийн юм бодлоош дээ.
Post a Comment