Нөхөр монголд байгаан. Нээрэн энэ facetime гээч чинь яасан сайхан эд вэ тээ. Skype энэ тэртэй харьцуулахад гацнаа нэг байхгүй юм. Нөхрийн дүү нар нутагтаа эхнэр жирэмсэн эхнэрүүдээ дагуулан ирж эхнээсээ төрцгөөж байгаа юм. Манай хүн дүүгийнхээ шинэ хүнийг эргэж очиж л дээ. Тэгээд орой нь над руу ярьж байнаа.
-Тулгын шинэ хүн нь овоо уйлдаггүй сайн хүүхэд байна лээ.
-Тийм үү. Манай 2 ч гэсэн уйлдаггүй л байсан шд.
-Тийм билүү. Би бага байсныг нь бараг санахгүй юм.
-Тэгэлгүй яадгийн, чи биш би бараг ганцаараа өсгөсөн юм чинь.
-Би хайччихсан байсан юм?
-Чи ажил гээд л өглөө 7-д босоод гарч яваад шөнө 12 цагт л ирдэг байсан шд.
-За тийм дээ. Манай 2 том болчихсон чинь жаахан хүүхэд хөөрхөн харагдаад байх юм. Сая Тулгын хүүхдийг хараад нялх хүүхэд чинь ийм жаахан байдаг билүү гэж бодлоо шд. Ямар ч эгдүүтэй юм. Үнэр танар гэж байнаа байна. Манай 2 хажууд нь динозавр юмаа. Ерөөсөө хоёулаа нэг шинэ хүн бодно байгаа, намайг очихоор.
-За гуцаа гуц.
6 comments:
миний хөгшин наанаа ажилаа хийжээ .. шинэ хүнийг би энд аргалчий гэхгүй яасын хахаха
xexe, Erchuud yaagd huuhed gargaj boldoggui bainaa. zaa yadaj l ehner huuhed gargaad hagas jil haraad ajildaa orloo, daraagiin hagas jil nuhuruud decrit awaad huuhdee harj bmaar ymaa. Tiim systemtei bolvol mun shnaa. nyalh huuhed gantsaraa usguh ch hetsuu shuu, manai hun bas ugluu 7-d garaad oroi 10,11 gej orj ireed. Huuhdiihee baastai jivhiig neg udaa solison chini buuljihuu shahsii shdee.
Шөнө, шинэ хүнийгээ уйлахаар дуудвал, шинэ хүнтэй болий гэж санал гаргаж байснаа санахгүй байж мэдэх л юм байна.
Эрчүүд бүгд тийм байх оо, ккк
shine huntei bolson ni deer shuu, huuhed l heregtei
Харьж очоод жаахан төвхнөж байгаад л шинэ хүнтэй болъё доо. Ер нь бол хэтийн алсын төлөвлөгөөнд байгаа. Харин одоо бол бишээ.
Энэ одоо яасан гэнэн элемент вэ. Чи одоо нөхрийгөө ганцхан чамаар л үр хүүхдээ тээлгэдэг гэж бодоод байгаамуу. Шувуухай шиг торон дотор л хийхгүй бол хорвоо дээр эрх чөлөөтэй эр бүхэн 2 ба түүнээс дээш хүүхнээр үр хүүхдээ тээлгэдэг юм. Байгалын хуулийг сайн унш. Ийм байж хүүхдүүдээ байгалын шинжлэх ухаанаар сургана гээд байгаа маа бас
Post a Comment