Wednesday, September 12, 2012

9-р сарын сонин сайхан

Өө юу байхав дээ. Уг нь энэ чинь семестер дуусаад амралт маягийн хугацаа байгаан, 10 сарын 1-нээс шинэ семестер эхэлнэ, гэхдээ энд тэгээд амраад назгайраад байгаа хүн ганц ч алга. Сургууль ёстой бужигнаж буцалж байна. 10 сарын 1-нээс японы их дээд сургуульд сурахаар олон гадаад оюутнууд ирдэг юм. Тэд нарын түүчээ бололтой сургуулийн кафед дүүрэн хар шар хараагүй нүүрний арьснууд.

Ирэх 5 дахид өөр кампусын ижил төрлийн судалгаа хийдэг лабораториудтай хамтарч workshop зохион байгуулах гэж байгаа. Тэрэн дээр бүх хүн хийж байгаа судалгаагаа тайлагнаж пресентацлах ёстой юм. Тэгсэн би чинь судалгаагаа дөнгөж эхлээд явж байгаа хүн юугаа ч ярих ёстой юм бүү мэд.
Манай өнөө Лаос охин дотуур байрнаас гарч байр хөлсөлж орох гэж байгаа. Энэ хавиар 3 өрөө байр 52,000 гэсэн, тэгээд 3-уулаа хуваахаар овоо хямд тусч байгаа юм байх. Манай сургуулийн дотуур байр тээнэг үнэтэй шдээ. Миний ойлгосноор дотуур байр нь өөрөө өөрийгөө санхүүжүүлж зардлаа нөхдөг учраас ийм байдаг байх. Тэнд гэр бүлийн 3 өрөө байр нь 125,000 сарын. Би анх сонсоод ухаан алдах дөхсөн. Гэхдээ манай байр ч гэсэн үнэтэй үнэтэй, учир нь сургуультай гэрээтэй, урьдчилгаа мөнгө төлдөггүй, тавилгатай, зөвхөн манай сургуулийн оюутан л суудаг байр юм байгаан, сарын 72,000 иен. Тэгээд дээрээс нь цахилгаан ус газаа төлнө. Энэ японд байр хөлслөхөд эхлээд толгой мөнгө ч билүү нээх их мөнгө төлдөг юм, тэр нь зуучилсан үл хөдлөхдөө нэг сарын мөнгөтэй тэнцэх мөнгө өгнө, барьцаа гэж нэг сарын түрээс авна /тэрийг нь гарахад нь өгдөг л гэсэн/, байрны эзэнд шагнал гэж бас нэг сарын мөнгө өгнө /энэ бол ёстой шал илүү зан шд/. Гэхдээ яаж ийгээд тэрийг нь төлчихсөн байхад хямд байранд орчихвол зүгээр л юм даа. Би нүүж арай хямд байранд оръё гэсэн чинь манай 2 хүүхэд дассан газраасаа нүүхгүй л гэнэ, найзуудаасаа холдоно л гэнэ, бас яг манай гэрийн хажууд том саад байдаг тэр тоглодог газраасаа холдчихно л гэнэ, сургуулиасаа холдчихно л гэнэ, нөхөр тохилог байрнаасаа нүүхгүй л гэнэ, энд тухтай тавлаг л гэнэ, том л гэнэ өчнөөн юм ярьцгаадаг байна шүү. Тэгэхээр нь за за энд байх хугацаандаа тохьтой тухтай байвал зүгээр ч юмуу гэж бодлоо.
Нөхөр нээрэн наашаа ирэх гэж тийз олдохгүй сандарч байгаа юм байхаа. Mongolian Airlines зуны хуваарь нь дуусчихсан, намрын хуваарь нь 10 сараас эхлэнэ гээд нисэхээ болчихсон чинь MIAT ачааллаа дийлэхээ болиод тийз мийз олдохоо байсан гэхшив. Монголд танилтай хүн талын чинээ ажил бүтээдэг хойно доо. Энэ 7 хоногтоо багтаж ирэхгүй бол энд 2 хүүхэдтэйгээ бослого гаргана гэсэн юм би. Бослого гаргахаас өөр аргагүй л дээ. Яг энэ 7 хоног дуусахад би сохор зоосгүй болно, бид 3 хоосон хонох болчихоод.  Ганц ман /10,000/ л үлдсэн чинь охины сургууль хоолны мөнгөө нэхээд захиа шидээд байх юм, буруу харж уйлж зөв харж инээж байгаад өгөөд явуулъя даа.

9 comments:

Dairii said...

Сайн байна уу?Нараа,Блогын танилууд болсондоо баяртай байна,Сэтгэгдэл үлдээсэнд бас баярллаа.Өчигдөр,өнөөдөр тэмдэглэлүүдээс чинь бага сага уншлаа.Их хөгжилтэй,илэн далангүй,гоё бичдэг юм байнаа.Маш их таалагдлаа.Японд амьдарна гэдэг үнэхээр хэцүү шүү.Мөнгөтэй амьдрахын аргагүй.Хүүхэдтэй хүнд бол бүр адилхан,Байнга цэцэрлэг,сургуулиас ийм тийм төлбөр нэхээстэй.Бас элдэв даатгал,татвар гээд ...,зүгээр байж байгаад л өрөнд орчихдог шүү,тиймээ.хэхэ.

Anonymous said...

Сайн уу? Дээрхи пост чинь жоохон мэдээлэл дутмаг санагдлаа. Мэдээж Токио хотын байрны зардал их, харин Тодай-д харъяалагддаг оюутны байр ганц наадах чинь биш гэдгийг хэлэх гээдээ. Ганц бие оюутнуудад зориулсан байр сарын 6000-8000 гээд Комаба кампуст байгаа. Гэрээрээ байрлах нь Широканедай-д байгаа. Сарын 15000 хавьцаа. Ганц бие улс 8000 хавьцаа. Мэдээж ороход competition ихтэй. Орсон ч ганц жил амьдрана ( бусад оюутнуудад боломж олгож байгаа хэрэг ). Дээрхи 2-с гадна дан эрэгтэй оюутных ч гэж бий. Чиний хэлээд байгаа байрнууд нэг нь Кашива кампуст нэг нь Хонго кампуст ойр байгаа. Тэрнээс гадна сургуулийн харьяа бус байрнуудад суухыг заримдаа санал болгодог.

Anonymous said...

joohon huuchniig es tootsvol 市営住宅 bn shuu dee 3 oroo mortloo sard 8000 l toldog  

Nogoohon said...

Өө харин хямд гайгүй байрнууд байх нь байна, даанч манай гэрийнхэн нүүхгүй гээд байгаа юмаа. Ингээд байж л байхаас. Манай энэ байр ийм тийм толгой мөнгө гэж төлдөггүй шууд сарын түрээсээ төлөөд л ордог байр юм байгаан. Өөр кампусууд дээгүүр тийм хөнгөлөлттэй байрнууд байдаг гэсэн, гэхдээ аймаар өрсөлдөөн ихтэй. Ер нь байр сууцны хувьд ирэхээс чинь өмнө 3 янзыг санал болгодог юм. Сургуулийн дотуур байр, сургуультай гэрээтэй хувийн орон сууц, эсвэл өөрөө байраа олж учраа ол гэсэн 3 сонголт. Дотуур байр нь кампус болгонд байгаа, манай эндэхийнх жаахан үнэтэй. Ганц бие бол 38,000 иен, дабл бол 58,000, гэр бүл бол 125,000 байдаг юмаа. Харин сургуультай гэрээтэй байрны хувьд 3 байр байна гэж санал болгосноос өөр өөр талбай өрөөтэй мөртлөө бүгд адил сарын 72,000 иен байсан, тэгэхээр нь хамгийн том талбайтай байрыг нь би авчихсан юмаа. Ийм байр нь нэг онцлог нь толгой мөнгө гэж төлдөггүй, хүссэн хугацаагаараа сууж болно. Хамгийн сүүлийн өөрөө учраа ол гэдэг сонголтын хувьд сургууль батлан даагч болж л тусалдаг бусад бүх асуудлыг өөрөө шийддэг юм. Дөнгөж ирсэн хэл ус ч үгүй мэдээлэл муутай хүнд энэ 3 дахь сонголт жаахан хэцүү гэхдээ ихэнх оюутнууд ирээд эхний 6 сар эсвэл 1 жил дотуур байранд амьдарч байгаад өөрсдөө байр олоод гардаг.

mongolbusgui said...

Uu haa gazar bair hetsuu hetsuu. Manaid sur-litai gereteei bair ene ter bdaggui shdee, naana chini harin yaashn shn ym bee baritsaa ene ter bhgui. manai end seould, deer n campustai oirhon gd harin ch bair n zambaraagu unetei, 2 tom hun chuu ai bagtah uruu baritsaa 3saya, sariin 400000 won gd suuchdii shdee. Bi ch huliihuu tawhaig ergetel guij baij arai gej odoo baigaa bairaa olj bsn. Ezen n gaigui hun bj taarsan tuldaa uniig n buulgaj orson. bair, huuhdiin tsetserleg sur-li hetsuu hetsuu

Aamregled said...

сайн уу сонин сахйан ихтэй л байгаам байнадаа .. ээж хүн бас их хүчирхэг ч юмшиг санагдахым .. чиний блогыг уншахаар ..

Anonymous said...

125,000 genee burhan min yasan unetei yum be. tetgelegee ter chigt ni ogood yugaraa idej uuh ve. bi surguuliinhaa gadaad oyutnii dotuur bairand bdag ger buleeree. sard 14,000 l toldog shuu dee. baritsaa tolgoi mongo ntr yu ch hereggui. oor hyamd bair olson ni deer bhaa. yamar nasan turshdaa amidrah bish. huuchin ch gsn dajgui hyamd bair zondoo l bdag

Anonymous said...

Японд байхад эх орон санагдахгүй байна уу?

Anonymous said...

ene deed taliin anon yun teneg yum asuudiin. haana ch yavsan harid baigaa mongol hun eh ornoo sanaj yavdiim. teglee geed surah zorilgoosoo uhraad sanaad bna geed hureed irehiimuu haashaa iin