14 хоног гэдэг чинь ийм хурдан байдаг билүү? Эрхэлж наадаад л инээлдэж хөхрөлдөөд л байж байтал нөхрийн буцаад явах хугацаа болчих юмаа. Манай нөхрийн ажлын хуваарь одоо 1 сар монголд, 14 хоног японд болж байгаа юмуу хаашаа юм ккк. Сар монголд байж байгаад ирж 14 хоночоод дахиад л яваад өгөх юм. Ажил нь гайгүй байгаа хүнийг чинь одоо яахав дээ, ажлаа хаячихаад миний хажууд байж бай гэлтэй биш. Нөхрийг ирсэн хэд хоног манайх гэдэг айл "Ид ид бас дахин ид" гэдэг уриатай ажиллаа шүү дээ. Манай хүн чинь өөрөө хоол сайхан хийдэг, их хоолсог, бүдүүн хүн болохоор бараг хаалгаар орж ирэнгүүтээ бид гурвын турж эцсэн олигтой хоол унд идээгүйг гайхаад унадаг юм. Тэгээд би чинь хэдхэн хоногт нөхрөөрөө бордуулсаар байгаад жирэмсэн юм шиг гэдэс бүдүүрээд өмдөө давж унжаад нөхрийн араас орох шинжтэй болоод явчихаж байгаа юм чинь. Нээрэн бүдүүн гэснээс, нөхөрт куртка авах гээд дэлгүүр орсон чинь таарах юм олдохгүй хэцүүдсэн шд. Нэг куртка хараад л хамгийн том XL размераас нь өмсөөд үзэхээр жадайгаад байгаа юм чинь. Үүнээс том байна уу гэхээр энэ хамгийн том size нь гээд. Манай хүн сүүлдээ уурлаад "Энэ хувцасны фирмүүд нь зөвхөн туранхай хүнд л зориулж хувцас үйлдвэрлэдэг юмуу хаашаа юм. Махлаг бүдүүн хүн хувцас өмсөх эрхгүй юм байна л даа. За за харьж турчаад эргэж ирж дэлгүүр хэсье мэсье" гээд үглээд хахаха. Тэгээд нэг шинэ зеланд брэндийн европ өмсгөлтэй дэлгүүрээс таарах юм олсон. Би уг нь овоо тураагаад 93 кг болгочоод явуулсан чинь 98 кг болчоод хүрээд ирсэн.
Манай хүн харин дахиад баахан гоё гоё зураг авсан байна лээ, засаж байгаад сайхан зурагтай пост хийнэ ээ. Зураг оруулна гэхээр залхуу хүрээд байх юмаа. Тэр олон зургийг сонгоод хэмжээг нь жижигрүүлж янзална гэхээр их цаг орох юм. Уг нь ийшээ тийшээ явсан хэдэн зураг байгаа юмсан, нэг өдөр л уйгагүй суухаас.
Би нээрэн iphone 5 захиалчихсан. Хэзээ ирэх юм ёстой бүү мэд. Дэлхий даяар захиалгандаа дарагдаад хангамж нь хүрэлцэхгүй байгаа юм гээ биз дээ. Авчихаад та нартай сэтгэгдлээ хуваалцнаа. 4, 4S, 5-ыг харьцуулсан судалгаа хийнэ. Нөхөртөө 4S аваад өгчихсөн чинь нөгөө нээт мээт комьютер энээ тэрээ огт сонирхдоггүй хүн чинь улаан фэйсбүүкчин болчдог гэнээ. Хэдэн зургаа байнга тавьж байдаг болсон, бүр миний хачин сонин байрлалтай /дүр төрх, байр байдал гэж байгаа юм шүү/ зураг мураг тавих гээд, би орилж хашгирч байж болиуллаа шд ккк.
4 comments:
hehe ter zurgiig chin sizeiig n blogspot uuruu zohitsuulaad ugdiishde
Тийм үү, болохгүй байх юм. 2 мега зега чинь ачааллаж байна гээд л таг болчих юм байна шд. Тэгэхээр нь айгаад тэрнээс ч том зургийг өөрөө шувт янзалж байгаа шд. Яаж тохируулдаг юм болоо.
tom zuragiig jijgeruulj oruulahgui bol asar udaan unshdag sh dee,zurag oruulna gedeg tsag ih ordog ajilaa. ter nohriig yor ni yopond bailgaj turaamaar yum bna hahah.
Tom zurgaa iPhoto-oos oor foldert export hiihdee bagasaj boldog. Daraa n' ter foldert baigaa zurgaa upload...
Chi gancaaraa hoyor huuhedteigee bas l baatarlag baina shuu.
Post a Comment