Манай сургуульд япон эмэгтэй оюутан их ховор. За бакалаврт зөндөө байж магад, дээшлээд Graduate school-д бол цөөрөөд л, бүр манайх шиг байгалийн ухаан мухааны сургуульд бол ганц нэг болоод л явчихна.
Япон оюутнууд дандаа залуучууд. Бүр нэг building тэр чигээрэээ дан эрэгтэй оюутантай гэдэг явган яриа байдаг юм. Аргагүй л дээ Solid matters physics гэдэг байшин юм чинь. Дашрамд хэлэхэд манай лабын судалгааны сэдэв бусад хэлтэс лабтай
харьцуулахад их хэцүү сэдэв юм шиг байгаан. Яагаад тэгэж бодов
гэхээр, сая мастерын хамгаалалтанд суусан чинь, бусад бүх лабын
төгсөгчдийн илтгэлийн дараа асуулт асуух хүн зөндөө гарч байгаан. Тэр
чинь яасан юм энэ чинь яагаад ийм байгаан энээ тэрээ гээд л. Хүссэн багш
оюутан ер нь тэр танхимд байгаа хэн ч юу ч асууж болно л доо. Би хүртэл
тэр судалгааг нь ойлгоод байгаа байхгүй юу. Энд тэндээс нь юм хум
тодруулаад асуучмаар санагдаад. Тэгсэн манай лабын
төгсөгч хятад охины пресентацийн дараа асуулт асуух ганц ч хүн
байдагггүй. Түүний судалгааны ажлыг зөвхөн манай лабынхан л ойлгоод
байгаан. Өөр хэн ч ойлгохгүй байгаа байхгүй юу. Ямар сайндаа манай лабын
профессорууд өөрсдөө юм асууж байхав.
Тэгтэл манай лабд нэг япон хүүхэн постдок-р ирлээ. Миний өдөр тутам гудамж дэлгүүр хоршоонд хардаг япон хүүхнүүдээс тэс өөр. Ямар сайндаа өөрөө хаанаас ирсэн бэ гэсэн чинь би япон хүн л дээ гэж бөөн инээдэм болж байхав. Японд үсээ будаж хими хийлгэж янзлуулаагүй эмэгтэй хүн байдаггүй юм. Тэгтэл энэ хүүхэн огт тийм юм байхгүй, байгаагаараа байж байсан нь хүн болгонд япон биш гадаад оюутан шиг харагдахгүй юу. Гадаад оюутан охидуудын үс нь оригоороо байдаг юм /жишээ нь би байна/. За тэр үс яах вэ. Японд ер нь эмэгтэй судлаач, эмэгтэй эмч, эмэгтэй их сургуулийн багш профессор их ховор. Энэ хүүхэн тэр ховор бараануудын нэг. 2006 онд манай лабыг манай багшийн удирдлаган дор доктороор төгсөөд Kirin гээд эдний том хүнсний үйлдвэрлэгч компани байдаг юм /уг нь гол бүтээгдэхүүн нь пиво л доо/, тэднийд гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөнийг сайжруулагч бактерийг дэмжих хүнсний нэмэлт бүтээгдэхүүн гаргаж авах төсөл дээр ажиллаж байгаад дараа нь Тайваны их сургуульд assistant professor-оор очоод газар дээр нь PCR хийдэг тоног төхөөрөмж бүтээх ажил дээр ажилласан байгаа юм. Түүний хийсэн тоног төхөөрөмжийн үр дүн маш сайн байсан гэсэн. Ямар сайндаа тэнд 3 жил ажиллах хугацаандаа 4 paper хэвлүүлсэн байгаа юм. Нилээн нэр хүндтэй сэтгүүлд шүү гэж бүр манай профессор онцолж байна лээ. Манай багш тэгэж хэлэхээр чинь юу гэсэн үг вэ тээ. Тэгээд тийм нэр хүндтэй сэтгүүлүүд нь нэг хүний 4 пэйпэрийг 4-үүлэнг нь accept хийж байна гэхээр.
Саяхан бид нарт нэг судалгааны аргыг эзэмшүүлэх хичээл орсон юм. Манай багшаас ч бараг дээр тайлбарлаж байгаа юм чинь. Ямар ч акцентгүй англиар ярина.
Хувийн амьдралынх нь хувьд бас манай лабын төгсөгч доктор залуутай гэрлэсэн, өнөөх нь одоо Хоккайдогийн их сургуульд assistant professor гэсэн. Нөхөртэйгээ хамт байх гэж гадаад явах ажлаас татгалзаж япондоо ажил хайсан юм гэсэн. Япон нээрэн хүн ам ихтэй өрсөлдөөн ширүүн нь харагдаж байгаа юм шүү. Ийм мундаг судлаач гэхэд л ажил олдохгүй байна гээд байх юм. Залуу гэдэг нь сул тал нь болчихоод байна гэсэн. Гадагшаа явах ажил сонирхож байсан бол би лав олон улсын байгууллагад ороочээ гэж л хэлмээр санагдсаныг нуух юун. Их л бахархмаар санагдав. Даанч монгол хүн биш юм даа.
За тэгээд хүнтэй өөрийгөө харьцуулдаг зан минийх биш хүн төрөхлтнийх юм хойно өөрийгөө баахан бодлоо. Би ч гэсэн бакалавраа төгсөөд залгуулаад мастераа хийгээд PhD хийцэн бол яг л адилхан байх байж гээд л. Надаас 2 эгч юм билээ. Хүн сургууль соёлын мөр хөөгөөд явж байхад би юу хийж байж вэ гээд бодсон чинь энэ хажууд арзайгаад унтаж байгаа 2 хөөрхөн зулзаакнуудын аавтай учраад энэ хоёр нөхрийг үйлдвэрлээд явж байжээ гэж.
10 comments:
Minii gants uudag beer maani Kirin shdee. 1uugaad surahlaar oor busad beer-g uuj chadahaa bolichihdog um bilee.
Өө би тэр пиво миво хатуу юм ерөөсөө хүртэж чаддаггүй шд. Алергитэй юмуу эсвэл миний биед ерөөсөө шингээдэг бодис нь байдаггүй юм шиг байна лээ.
Naran gej hun yun pivo yariad yavchiv. hahah
Kirin bas l goyo pivo shuu.
2 zulzaga osgoj humuujuulne gedeg chine magister masteraas ch ih ajil yum shuu dee ug ni.
Хн, наад хүүхэн чинь хүүхэдтэй байсан бол юун ажил, сургууль манатай,
Эмэгтэй хүний амьдралд хүүхэд төрүүлэх, өсгөх чинь хамгийн том зай эзэлдэг, тэрийг Япончууд сайн мэддэг болохоор хүүхнүүд нь ч нэг их хүнд, хүч хөдөлмөр зарцуулсан ажил хийх нь бага юм шиг байдаг.
Хийвэл бараг нөхөр нь муу нэр сонсчих гээд байдаг юм биш үү.
japand bol emegtein az jargal bol gerlelt l shuudee..career huuguud yavsan emegteitei suuh eregtei hun olddgui.. eregteichuuud n gadnaasaa harahad gangan heentserch dotroo bol sul doroi uuruusuu huchtei emegteitei haritsahgui tiim blhor emegteichud n nuhurt garahin tuld gadnaa ch dotnoo ch sul doroi ayga shal ugaagas uur yum chadahgui geed uurtuu itguulchihsen hervee nuhur n hayad yavchihval huuhdee alaad uuruu amia horlodog sonin uls shuu tanai labin naad huuhen
shig huuhnuud jingene udriin od oo
1945 ond Amerikuud yoponiid chuluuluh hurtel yopond feodaliin zan zanshil nileed ih baisan gazriin ezed feodluud geh met. Tuunii uldets manaihniig bodvol emegteichuud n feodal zan zanshildaa ih oir 20 hureed l bugd nuhur huuhed bolood yavchidag baihaa.
arzaigaad untaj baigaa zulzaganuud baihdaa yah uu dee ha ha ha, baahan ineeb. Yostoi hobor baraa baina doo naad huuhen chini, kkk.
Mundag emegtei we, ih hudulmurch hun baina daa. Surch bgaa nertei nad shig eliireed yawj bgaa humuus zunduu l bna, huwi, huwisgaliin ajil aliig n ch amjuulsan ymgui, xexe. Ger bul, ur huuhed uildverlene gdeg chini heden udaa doctor hamgaalahaas ch amargui ajil bdiin bna. Chi ch aidagaa awdartaa hiigd awsan hun, odoo surahad oroitohgui shdee, gkk. Bi gehed l huwisgalaa ch amjuulsan ymgui, huwiin amidarlaa ch amjuulsan ymgui, dahiad huuhed gargii gevel dor hayaj 3 jiliin daraa ohindoo zunduu tom bolson hoino gargah bolchood suujina. Zaluudaa huuhed gargsan humuus neg bodliin amar ym uu, manai nuhtsuld.
harin ter huisiin haritsaa ih sonin ymaa. yaagd Graduate school-d emegtei hun tsuuhun bdiin bol doo? end bol er n adilhan shuu. Japan huuhnuud bas usee budaj himi ih hiideg bh daa, end bas tegehiimaa. Sayhan ushcin orj usee tairuulah gsn usee budaad himi hiilgeech, iim har us huiten haragddii shdee gd yatgaj baina, daanch usendee 3 sariin nastai himi 150-200$-r hiilgeh zorig hurdeggui, gkkk. Soninoos SOlongos housewife-uud bas jildee 1-2 udaa uschin ordog gsn sudalgaa bdiin bna lee shdee.
наад нэг нөхөр чинь худлаа л сураад байсан байнашт .. гэтэл та 2 хүний амь бүтээсэн байна ..
Post a Comment