Wednesday, September 12, 2012
Ий аажий...
Жаахан хүүхдийг тэгэж айлгадаг биз дээ. Би сая өөрөө өөртөө тэгэж хэлээд сууж байна. Юу харчаад айгаад байгаан гэж үү. Монголын үл хөдлөхийн сайтууд дээрх байрны үнийг харчихаад шууд ар дагз руу нэг юм хатгаад л явчихдаг байна шд. Энэ байр сууцны үнэ чинь ёстой ий аажий болчихсон юм байна. Өнгөрсөн жилийн өдийд намайг явахад гайгүй л байсан чинь ганц жил хүрэхгүйн дотор 50-100% нэмэгдчихсэн юмуу хаашаа юм. Гайгүй цэвэрхэн шинэ баригдсан байрны 2 өрөө 100 сая, 3 өрөө бол 150-200 сая гэнээ. Хаана байгаан тэр их мөнгө?
Subscribe to:
Post Comments (Atom)
6 comments:
Ter 3 oroo bairnii mongoor manai end gaigui house avchmaar um bna. Yasan ch hurdan osdog bairnii une ve.
hmm, nuhur bid 2 bairnii munug huraagd l bdg, odoo bair guitsehee baisoon. neg zuslangiin hooosn gazar l bodhoos hehe.
авч чадхаа байсан шүүдээ хөөрхий
Өө харин тийм. Цэвэр өөрсдийн хөдөлмөр мөдөлмөрөөр бол байр гээчийг энэ насандаа авч чадахгүй юм байнаа. Зээл асуусан чинь 90 сая-ын байрны 30 саяыг нь урьдчилж төлөөд үлдсэн 60 саяыг нь зээлбэл сар бүр 1 сая төгрөг 10 жил төлөх юм байна гэнээ.
Манай энд бол 150 сая төгрөгөөр 4-5 өрөөтэй дундаж хэмжээний 2 давхар шинэ орон сууц худалдаж авч болох юм байна. Хотын захдуу газар бол газрын үнэ ороод 200 сая төгрөг болно. Олон давхар байшингийн 3 өрөө биш, тусдаа хаус шүү дээ. Тэгээд 20-30 жилийн зээлд хамрагдвал нэг их дарамтгүйгээр цалингаасаа төлөөд яваад байж болно. Хуучин байшин бол газрын үнэ нь ороод 50 - 100 саяд ч олдоно. Хөдөө гэж голохгүй бол ерөөсөө Монголд биш энд амьдарсан нь амар юм байна гэж дүгнэв.
meedku, haana bgaan
Post a Comment