Monday, September 24, 2012

Японы хүүхдийн эмчилгээ үнэгүй

Манай 2 энд ирснээсээ хойш автоматаар эрүүл мэндийн даатгалд хамрагдаад явдаг байлаа. Эмнэлэг орох нэг их шаардлага гараагүй байсан юм. Тэгсэн охины нуруун дээр юм туураад хүүгийн хоолой өвдөж халуураад аргагүй эмнэлэг орох хэрэг гарлаа. За төлбөр нь хэд гардаг юм бол доо, 70 хувь хөнгөлөөд 30 хувь төлнө гэхээр бас овоо хэдэн иен болох байлгүй гээд 5000 иен аваад гарсан юм. Тэгээд том нэгдсэн эмнэлэг рүү явах цаг байхгүй болохоор ойрхон байдаг хувийн жижиг эмнэлэг рүү очлоо. Энд чинь хувийн ч бай улсын ч бай эмнэлэг нь хачин сайхан цэвэрхэн, үйлчилгээ мүйлчилгээ гэж янзын, тонголзож бөхөлзөөд нүүр дүүрэн инээмсэглээд сайхан шүү дээ. Улсын хувийн ялгаагүй эмчилгээний чанар адилхан байдаг юм шиг байгаан.
За тэгээд татаатунгаадаж нэр усаа бүртгүүлээд хүүхдийнхээ даатгалын цааснуудыг өгчихөөд номероо хүлээгээд суулаа. Удалгүй манай хүүхдийн нэрийг эмчийн өрөөнөөс дуудлаа. Яваад орсон өвгөн эмч байна, ашгүй хэд гурван үгээр англиар ярьдаг юм байна. Хэт их хөлөрснөөс болж охины нуруун дээр юм туураад байгааг, хүүгийн хоолой идээлснээс болж халуураад байгааг дараалан сайхан тайлбарлаад бүр хүүгийн хоолойг комьпютер дээрээ тусгай програм дээр ийм болцон гээд харуулаад өглөө. Охинд 2 янзын тос өгнө, хүүд бол антибиотик өгнө гэж байна ойлгомжтой. За дуусаад эмчийн өрөөнөөс гарлаа. Ресепшн сувилагчаас даатгалын дэвтрүүдээ авах ёстой тул дахиад хүлээлээ. Эмчийн өрөөнд байсан сувилагч хавтастай бичиг баримтыг нь ресепшнд авчраад өгчихлөө. Дуудаж байнаа бид 3-ыг. Хэд гарах болоо мөнгө хүрэхгүй бол яанаа гээд яс хавталзаад байлаа. Баахан цааснууд өгөөд аптек булан тойроод байгаа, энэ цаасаар эмээ аваарай л гээд байна оок оок. Тэгснээ баярлалаа гээд тонголзоод байна. Аан за гээд л түрийвчээ гаргаж барьчихаад хараад зогсоод байлаа, нэг мөнгөний тоо хэлэх байх гэж бодоод. Тэгсэн намайг ойлгов бололтой, өнөө өгөөд байсан олон цааснууд дотроосоо нэг цаасыг нь сугалж гаргаад 1 оноо нэмэх нь 2 оноо нийтдээ 3 оноо ч гэнүү сонин тоо харуулаад инээмсэглээд л байх юм. Тэгээд болсон дууссан баярлалаа гээд бөхөлзөөд уналаа. Өө юу вэ, мөнгө төлөхгүй юмуу? За эмнэлэг нь хүүхдэд үнэгүй байдаг юм байна ашгүй дээ. Гараад булан тойроод аптек руу нь орлоо. /Сүүлд мэдэхнээ улсын хувийн бүх эмнэлэг хажуудаа ийм аптектай, түүгээрээ л эмчийнхээ бичсэн жорын эмийг олгодог юм билээ/. Текэн дээр нь очсон тонголзож бөхөлзөөд өнөө эмний цаасыг аваад анх удаа ирж байгаа юу гэж байна, тиймээ. Жаахан хүлээж байгаарай гээд сандал руу зааж байна. Тэнд нь дүүрэн хүн сууж байгаа юм. Очоод сууж байтал өөр нэг хүүхэн үзэг цаас бариад хүрч ирснээ өмнө сөгдөж суугаад хүүхдүүдийн жин өндөр, эмний алерги байгаа эсэхийг татаатунгаадаж асуулаа татаатунгаадаж хариулсаар өнөө тестийг нь бөглөж дуусгалаа. Баярлалаа жаахан хүлээж байгаарай гээд босоод яваад өглөө. 10 орчим минут болж байтал нэрээр дуудлаа яваад очсон 2 уут дүүрэн бичиг цаас. Юу вэ? За эхнээс нь сайхан тайлбарлаж байгаа юм даа. Эхний уутанд хүүгийн эмнүүд байна. Антибиотик өдрийн 3 удаа нийт 5 өдөр уух 15 ширхэг /тэр нь нунтаг, бүх төрлийн шингэн уух юманд найруулж болно/, халууны эм 3 ширхэг /зөвхөн 38,5-с дээш халуурвал л өгөөрэй гэж хатуу анхааруулсан/. Бүх эмнүүд нь тус тусдаа гялгар уутанд хүүхдийн нэр усыг эмний зураг тайлбар тунтай нь өнгөтөөр хэвлэсэн цаастай цуг хийчихсэн. Бас нэг банкны дэвтэр шиг зузаан дэвтрийн нүүрэн дээр хүүгийн нэрийг хэвлээд дотор нь эхний хуудсан дээр хүүгийн нэр ус, хаяг адрес, эмнэлэг аптекийн хаяг утсыг хэвлээд наачихсан, тэгснээ өнөөдрийн бичсэн эмний жорыг хэвлээд наачихсан байна. Дараа ирэхдээ энэ эмний дэвтрээ авчраарай гэж байна. Охиных бас адилхан ийм дэвтэртэй. Охины нэг тос нь 2 янзын тос найруулж өгч байгаа юм байна. Манайд байсан бол бүгдийг нь ав гэх байх даа, юун тэгэж 2 шинэ тос задлаад хольж найруулж өгөх. За бүх эм тан тос мосоо яаж идэж уух түрхэж мүрхэхээ сайхан тайлбарлуулаад авлаа. Төлбөрөө одоо л хийнэ дээ, хэд болох бол доо, даатгалтай юм чинь гайгүй байх ухааны юм бодоод л зогсож байлаа. Дууслаа баярлаа гээд тонголзоод байна ямар ч мөнгө нэхсэнгүй. Хэхэ инээд хүрээд л явчихаж байгаа юм чинь. Мөнгө төлдөггүй юм байна. Эмчилгээ, эм хоёрт хоёуланд нь хүүхэд мөнгө төлдөггүй юм байна, даатгалаас нь 100 хувь даадаг юм байна. Сүүлд хүнээс асуусан чинь төрснөөс авахуулаад бага сургуулийн 3-р анги төгстөл даатгал 100 хувь төлдөг юм байна лээ. Тэрнээс цааш том хүнтэй адил 70 хувь хөнгөлдөг 30 хувиа төлдөг болох байх.

11 comments:

Anonymous said...

gazar gazar uur gesen..oron nutagtaa aj ahiun negjuus tulj bgaa tatvaraas n hamaarna..tokyod tom tom banz sanhuugiin companiud ihtei blhoor tegdeg bj magad..huduu tiishee uildvertei gazar bas emneleg n hyamdhan aa bur yu ch ugui dan tarialanchidtai gazraa bol emneleg unetei geh yum bnalee..manai end bol yaj ch uzuulj em avch shinjilgee ugsun 500 yen l tuldug yum..neeree ene japand eldev yanziin arisnii uvchin ih shuu..bur nyalh yumnii hamag bie n ulaan ereen bhad l tooson ch shinjgui bj bdagiin

Anonymous said...

福祉医療受給券 gej bga bizdee. Teriigee uzuulehed 100% hongologddog yum.Emlegt hevtssen tohioldold ch huchintei(hoolnii mongonoos busad)
Tanai huuhduud buh vaktsinaa mongold hiilgechihsen uu?. Mongold hiigddeggui salkhin tsetseg zereg neleen olon vaktsin ntr hiideg.Halamj deer ochood sn asuugaarai.Mongold hiilgesen vaktsiniig ni jagsaasaad bicheed avaad ochihod sn heleed ogdog yum.

edna said...

ккк, манай энд 3 нас хүртэл нь 100 хувь бдаг шиг? нярай хүүхэд л байнга хөлс нь гардаг болохоор зуны ид халуунд тууралт гараад хэцүү бдг , хөлс арчигч хийгэд ойр ойр л солхигүй бол. тийм том хүүхдэд халууны тууралт гардагаа? сургуул дээрээ халууцдагын бналдаа. янзан бүрийн күүл, драй гэсэн дотуур хувцаснууд их зүгээр дээ

Aamregled said...

хэхэ сайн хүүхдүүдээ үзүүлээд ав .. ашиглаад ав хэхэ

mongolbusgui said...

Tiim shuu Mongold hiideggui olon vaccine bdiin, nas n bolj bvl hiilgeed awaarai. bas eruul mendiin buten uzleg, X-ray, zurh sudag, tarhi medrel gd bur turliin tsogts onoshilgoo, shinjilgee daatgalaar unegu hiideg bh yostoi. Huuhduuddee hiilgeed avchih. Yadaj l tsusnii shinjilgee ene teree sain hiilgeed aw hu. koread bol uursuduu daatgald hamragdhgui bol 100% tulii shdee, diilenh vaccine n tulburtei, zarimdaa sardaa 300000 wonii vaccine hiilgedeg blaa sdhee

edna said...

хийж бгаа бүх вакциныг тэгж толгой дараалан хийлгэх хэрэг бдаг юмуу? тэр чнь өөрөө бас вирус биздээ. ялангуяа жоохон хүүхдэд. монголд заавал хийлгэ гэдэг вакциныг японд ээж нарыг өөрсдөө хийлгэвэл хийлгэ, сайндаа л хийлгэвэл зүгээр гэдэг.
монголд бол хийлгэсэн нь дээр бх лдаа

Anonymous said...

цэцэрлэг бас их хөнгөлөлт эдэлнэ шүү дээ. нэг айлын 2дахь хүүхэд тал үнээр 3дахь нь үнэгүй гэх мэт. Орлогогүй оюутан гэхээр их л юмнаас хөнгөлдөг дөө.Стиденд орлогод тооцогддоггүй юм байна лээ шүү.Оюутан л бол оюутан. Бас сар бүрийн хүүхдийн мөнгийг 4 сар болоод авахад бас их нэмэртэй байгааз.

Naraa said...

Uuniig dalimduulaad bagiigaa sain emchluuleed avaarai. Baga chin 1 heseg ovdoj bsan gej unshsan sanagdah um.

Anonymous said...

томчууд нь ч гэсэн юун төлөө даатгал төлж байгаа билээ сайн үзүүлж харуулаад авах хэрэгтэй шүү.Эртээд шүд өвдөөд шүдний эмнэлэг орсон ёстой техник технологийн хөгжил,үйлчилгээ соёл гэж ямар байдгийг мэдрээд гарсан шүү.Рентген зураг авангуут л шууд л эмчийнх нь компьютер дээр 3D-гээр гараад ирэх юм.Хорхойтой,хорхойгүй, ломботой, ломбогүй гээд л ёстой хэн ч харсан ойлгохоор. За тэгээд ямар асуудал байна, яаж эмчлэхэв гээд л бүгдийг нь нэгд нэгэнгүй сайхан тайлбарлаж өгөхийн.Шүдээ буруу угаадаг юм байна гээд цэцэрлэгийн хүүхдэд зааж байгаа аятай сойз бариулж байгаад л ингэж угаа гээл чин сэтгэлээсээ зааж өгөөд аймаар ичшийд.Нээх зөнөчөөд одоо болтол шүдээ ч зөв угааж сураагүй хэхэ.

zz said...

pooh yun goyiin be tee?

tgd bs unegui hund yamar goyo service uzuuldiin be..

manaid autobusand muu tetgevriin xogshid, oyutnuudiig uzdeggui shd ee :)

Awesome said...

Minii shine blog.r zochlooroi :)