Wednesday, September 5, 2012

Этанол

Этанол гэж этилийн спиртийг хэлж байгаа юм. Өөрөөр хэлбэл бидний ойлголтоор архи. Гэхдээ архи бол этилийн спиртийн 38%-ийн шингэрүүлсэн уусмал. Харин виски 40%, за тэгээд өөр дөчин хоёр моёр градустай юмнууд чинь 42% нь этилийн спирт 58% нь ус гэсэн үг. Alcohol-5% гэсэн пиво бол этилийн спиртийн агууламж 5% юм л даа.

Би юм ууж ерөөсөө чаддаггүй юм. Уусан этилийн спиртийн 85-90 хувийг элэг задалж үлдсэн жаахан хувь нь арьс хөлс амьсгал шээсээр гадагшилдаг юм байна л даа. Харин миний хувьд уусан ганц аяга винон дахь этилийн спирт тэр чигээрээ амьсгал арьс хоёроор гадагшилдаг байх. Тэр элэг гуай бол миний ажил биш гээд сууж байдаг юм шиг байгаан. Зүгээр жаахан айраг юмуу вино эсвэл пиво балгангуут л нүүр түнтийтлээ улайгаад л амнаас аймаар архи үнэртээд шил архи ганцаараа гударцан амьтан шиг л болчихдог юм. Найзуудтай хааяа хоолонд ороод өнөө хэдийн аягатай виноноос нь ганц балгачаад ирэхээр манай хүн пээ чамаас шөнөжин архи уучихсан хүн шиг аймаар үнэртэж байна гээд байдаг юмаа. За хэрвээ цагаан архи амсаж үзэх юм бол эхлээд нүүрнээс эхлээд доошоо хүзүү тэгээд гар гээд л биеийн бүх арьс час улаан болоод одоо яг дэлбэрлээ гэж хүн харахаар болж байснаа /тэр үед миний зүрх аймаар хүчтэй цохилоод, амьсгал давхцаад сүүлдээ бүр амьсгалахад түвэгтэй болоод ирдэг юм/ гэнэт бүх арьс цусгүй цав цагаан болоод ухаан алдаад уначихдаг юм. Реакц өгч байгаа юм байлгүй. Ганц удаа цагаан архинаас балгаж үзсэн туршлага гэвэл ийм л байна даа.
Тэгээд би дүгнэхдээ миний элэг ерөөсөө этилийн спиртийг задалж чаддаггүй юм байна, цусанд орж ирсэн этилийн спирт 100% хөлс амьсгал шээсээр /шээсээ үнэртэж үзээгүй юм байна, шинжилгээ авбал спиртийн агууламж их өндөр гарах байх даа/ гадагшилдаг юм байна гэж дүгнээд байгаа. Над шиг ийм хачин хүн олон байдаг байхаа. 
Тэгсэн энэ японд чинь цаанаасаа зөөлөн юм уулгах бодлого ч байдаг юмуу, эсвэл над шиг хүмүүсийг харж үзэж ч байгаа юмуу, 0 градустай пиво миво эсвэл дөнгөж 3 градустай гоё амттай коктейл эд нар их байх юмаа. За тэр пиво бол ч мэдэхгүй ээ, надад угаасаа ердийн нь ч таалагддаггүй юм, аймаар гашуун амттай. Энэ 0 градустай нь ч гэсэн адилхан л гашуун юм билээ. Харин тэр коктэйлнууд нь их гоё оо. Гашуун амт ерөөсөө мэдрэгдэхгүй, гоё гоё жимсний амттай, яг жүүс ундаа уугаад байгаа юм шиг. Тэгсэн мөртлөө дотор жаахан халуун оргиод л /мэдээж миний нүүр яг дэлбэрэх гээд л/. Их уувал миний дотор муухайраад амьсгалж чадахаа болих юм билээ. Надад бол ганц лааз байхад л хаваасаг /Их уувал үхэж мэдэхээр байж бас ууна гээд байгаа юмаа хэхэ/.

4 comments:

gigi said...

amariin cham shig tsaanaasaa uuj chaddaggui turstsun bol saihanaa

Anonymous said...

Eniig alcoholic flush reaction gej nerledeg buguud ihenh japanchuud iim baidag. eronhiidoo arhi uuhaar tuunii zadraliin buteeddehuun boloh acetaldehyde-iin hurimtlaltai holbootoi. shaltgaan ni 2 yanz ehniih ni acetaldehyde-iig uusgegch enzyme-iin niilegjiltiig hariutssan gene over expression. Tegenguut engiin huniihees hed dahin ih hurimtlagadana gesen ug. daraagiin gol shaltgaan ni acetaldehyde-iig zadalj baih uuregtei enzyme-iin dutagdal. Zadlagdahgui bolohoor hurimtlagdana tegeed iim flush reaction ugnu doo. Uurt chini ali neg shaltgaan ni l bna.

Nogoohon said...

Би өөрийгөө тэр энзимийн дутагдалтай болов уу гэж бодоод байгаа.

Nogoohon said...
This comment has been removed by the author.