Saturday, September 8, 2012

Эр хурга

Овоо шдээ. Бат-Үүл гуай болж байна. Эр хурга. Жинхэнээсээ хариуцлага гэж юу байдгийг, төрийн албан хаагчид юуны төлөө яах гэж ажилладгаа мэдэрч эхлэж байх шиг байна. Кран нурж хүүхэд дарагдаж нас барсан хэрэг гарсан шүү дээ /үнэхээр аймшигтай/. Тэр краны барьж байсан байшин нь 3 давхар барих зөвшөөрөлтэй мөртлөө 10 болгон хууль бусаар барьж байсан юм байна. Иймээс энэ явдалд хяналт тавьж уг барилгыг нураах шийдвэр гаргах эрх мэдэлтэй мөртлөө арга хэмжээ аваагүй Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын даргыг ажлаасаа огцор гэжээ. Бас Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт сургуулиасаа гарч яваад машинд дайруулж амь насаа алдсан 7 настай хүүхдийн хэргээс болж Баянгол дүүргийн засаг даргыг огцор гэсэн байна. Зөв шдээ, зөвөөс зөв. Би 2 гараа 2 хөлтэйгээ өргөөд ураа хашгираад дэмжиж байна. Цаашид траншейны нүхэнд хүн унавал тухайн дүүргийн засаг даргатай ч гэсэн хариуцлага тооцож байвал таарна.
Мэдээж энэ хүмүүс албан тушаалаа өгөхгүй гэж орилолдоно, өгөх ч үгүй байх. Харин тэдэнд ажлаа хийж чадахгүй бол хариуцлага тооцдог юм шүү гэдгийг сануулсан асар том сануулга болно гэж бодож байна. Төрийн алба бол зөвхөн мөнгө олох хэрэгсэл биш түүний чинь ард маш том үүрэг хариуцлага байдаг юм шүү гэдгийг одоогийн энэ албан тушаалтнуудад сануулсан маш гэнэтийн тэдний хувьд цочиж унамаар шийдвэр байлаа. Урьд нь бол кран байтугай барьчихсан байшин нь нурж хүн ална уу байна уу, машинд хэн дайруулж үхнэ үү байна уу хяналт тавих ёстой албан газар байгууллагын хувьд падлий ч байдаггүй байв. Одооноос хүмүүс ажлаа жинхэнэ утгаар нь хийх байх гэж найднам.

10 comments:

Anonymous said...

Тэгээд тэнэгтээд явчихдын. Чи энэ нийгмийг эрүүлжнэ гэж горьдож байгаа бол ёстой АЦ байлгүй. Үүний дэргэд бухын доодохыг сахиж суувал тэр харин тасарч мэднэ.

Anonymous said...

Deed taliin hun mergejliin hyanaltiin dargiin huuhed boloktoi. Teneg comment bichdeg gar ve

Cаарал said...

Зүгээр л огцор гэж ганц хэлээд орхих, жинхэнээсээ огцруулах тушаал гаргах 2 тэнгэр газар мэт ээ гэж.

Giancarlo said...

buona domenica...ciao

Barimalch said...

MAH-ii Mongoliin niigmiig doroituulj zuvhun hahuulichidiig niigmiin baatar bolgodog haranhui togtoltsoonoos garah heregtei yah arggui.

Barimalch said...

MAH-ii Mongoliin niigmiig doroituulj zuvhun hahuulichidiig niigmiin baatar bolgodog haranhui togtoltsoonoos garah heregtei yah arggui.

mongolbusgui said...

Tii shdee, hatuuhan arga hemjee awaad shuud ogtsruulah heregtei, buur ogtsorohgui ene ter gd bvl tushaaliig n gargaad, heden tsagdaa duudaad uruunuus n urguud gargah heregetei (nuguu oimstoi hul gozolzdog shig, xaxa)

Anonymous said...

Энэ Нараа яачив. "Эр хурга" гэж нэг том ПЕЕДИЙГЭЭД таг болох чинь. Арай гомдчихсым бишвийздэ

Anonymous said...

bi bol 5 um ugruhiiin b.a

Anonymous said...

Bi ch gesen 2 garaa 2 hulteiguu urguj bna oo