Wednesday, April 24, 2013

Элсэлтийн баяр

За 4 сарын 10нд хүү сургуульдаа анх удаа очих болов оо. Тэр өдөр нь элсэлтийн баяр юм байна. Элсэлтийн баяраар ч гэсэн аав нар нь заавал цагаан цамтай хослол өмсөж ээж нар нь албаны баярын хослол өмсөх ёстой.
Яг ийм. Гэхдээ малгай нь биш шүү. Энэ Японы хаан ширээ залгамжлах ач ханхүү байна.
Тэгээд эрэгтэй хүүхдүүд нь пиджак шоорт цагаан цамц зангиа зүүдэг юм байна. Бүр заавал. Бүгдээрээ шүү. Ганц ч өөр хувцасласан хүүхэд байгаагүй гээд бод доо.
Нэг иймэрхүү.
Харин охидууд бол ямар ч өнгийн албаны маягийн гоёлын хослол өмсөхөд болдог юм байна лээ. Тэгээд яахав дээ, төгсөлтийн баяраар нь хослол өмсгөж чадаагүй гээд элсэлтийн баяраар нь бас тэс өөр хувцастай эвэртэй туулай шиг юм явуулалтай биш гээд энэ хослолийг нь 10,000 иенээр авч өглөө. Монголд очихоороо нэг брюкэн өмд авч өгөөд бүтэн хослол болгож авахаас. Монголд ямар ийм шорт өмсөх биш.
Японы бага сургуулийн хүүхдүүд заавал энэ цүнхийг барих ёстой. Өөр цүнх барьж болдоггүй. Энийг чинь рандасэрү гээд байдаг байхаа. Үнэтэй гэж жигтэйхээн. Хамгийн хямд нь 10,000 иенээс эхэлнэ, тэгээд дээшээ 40 бүр 60,000 иен гэж нэг газар харж байсан. А4-н цаас багтдаг, хичээл ном нь нугалардаггүй, нуруунд нь эвтэйхэн, бас хамгаалалттай гээд олон ид шидтэй энэ чинь.

За тэгээд сургууль дээр нь яваад очсон чинь хамгийн эхлээд сарын өмнө гэрийн хаягаар явуулсан харшлын асуулттай бөглөх хуудсыг нэхэж авч байна. Дараа нь сургуулийн гадна цонхон дээр элсэлтийн шалгалтын хариу шиг наачихсан том цаасан дээрх нэрэн дотроос хүүгээ аль ангид хуваарилагдсныг нь олж харлаа, тэгээд тэр анги руу нь орлоо. Хамгийн эхлээд аав ээж нараар нь газрын зураг дээр гэр нь хаана байдгийг өнгө өнгийн наалтаар наалгаж авч байна лээ. Тэр нь ийм учиртай юм. Бусад бага сургуулиуд ч гэсэн тэгдэг байхаа. Сургуулиас гараад ийш тийшээ явж байгаа төв замуудаа өнгө өнгөөр ялгачихдаг юм. Тэгээд тэр хүүхдийн гэр нь аль замтай ойр байна тэр өнгийн маршрутад харьяалагддаг юм. Хичээл тарахад багш нар өнгө өнгөөр нь хүүхдүүдээ хувааж тэр замаар нь дагуулаад явдаг, замаа дагаж явж байгаад хүүхдүүд гэрээ дөхөөд ирэхээр гэр лүүгээ гүйлдээд гүйлдээд орчихдог зохион байгуулалттай. Манай хүү улбар шар өнгийн замд харьяалагддаг болсон.
Тэгээд хүүхдүүдээ ангид нь оруулаад суулгачихлаа, аав ээж нарыг биеийн тамирын заал руу ороорой гэж байна. Япон сургууль нээрэн биеийн тамирын заал нь бас урлаг уран сайхныхаа ч заал болчихдог их амар шүү. Тэнд ороход нэг иймэрхүү байгаа юм.
Японы сургуулийн заал нь бүгд ийм. Ганц биеийн тамирын хичээл орох биш урлагийн тоглолт элдэв баяр ёслолын арга хэмжээ бүгд эндээ болдог. Хэдэн эвхдэг сандлыг хүүхдүүдээр зөөлгөж янзлаад л болоо.
Багш эрхлэгч нар нь урд хажуу талаар нь суучихсан тэгээд аав ээж нар. Тэгээд захирал багш баахан юм ярьсан, Японы төрийн дуулал дуулсан, сургуулийнх нь өөрийнх нь дууг нь дуулсан. Том ангийн хүүхдүүд дуу дуулж хөгжим тоглож өгсөн. Удалгүй хөгжим дуугарч бүх 1-р ангиуд баяр ёслолын байдалтай гаднаас олимпын тамирчид цэнгэлдэхэд орж ирж байгаа юм шиг өмнөө 1-ийн тэд гэсэн пайз бариулчихсан, багшаараа замчлуулаад хоёр хоёроороо хөтөлчихсөн их хөөрсөн нөхдүүд орж ирж байгаа юм. Аан тийм, яг ангийг нь авч байгаа багш нар нь ингэж хүүхдүүдээ хөтөлж орж ирэхгүй. Энэ арга хэмжээнд зориулаад сургууль тэр чигээрээ эрт тарцгаачихсан, том ангийн бусад багш нар 1-р ангийнхныг асран халамжилж зохион байгуулж, заал руу ортол ангид нь цуглуулж тогтоож, хөтөлж замчилж орж ирнэ.
Нэг иймэрхүү.

Нэг ангийг 2 багш харж хандаад яваад байх шиг байгаан. Лав охины ангийн багш 1-н 2 дээр явж байсан. Ингээд хүүхдүүдийг хамгийн урд эгнээнд суулгана. Тэгээд сургуулийн захирал нь хүүхдүүдтэй мэндчилнэ, хөгжилтэй зүйл ярьж өгөөд байсан /ойлгохгүй нь сайхан даа ккк/, тэгэж тэгэж ангийнх нь багшийг зарлана. Нэгийн нэгийн багш бол Танака сэнсэй гэх мэтээр зарлах тоолонд бид нар бүгд алга ташиж тэр багш нь босч ирж ангийнхаа хүүхдүүдтэй эцэг эхтэй мэндчилнэ. Тэгээд 2-р ангийн хэдэн хүүхдүүд тайзан дээр гарч ирж "Бид нэг жилийн дотор ийм ийм юм сурсан, та нар ч гэсэн шинэ сургуульдаа хөгжилтэй байж олон найзтай болоорой" гэж мэндчилгээ дэвшүүлсэн. Энэ хэсэг нь их хөөрхөөн. Дээс тоглож үзүүлж байхдаа зарим нь дээсэндээ орооцолдож унаад л. За иймэрхүү арга хэмжээ дуусаад багш нар нь өөр өөрсдийн ангийн хүүхдүүдээ хөтлөөд буцаад хөгжмийн аянд гараад явцгаасан. Дараа нь эцэг эхчүүдийг анги ангиар нь дуудаад эцэг эхийн зөвлөлийн гишүүн ээж ч юмуу нэг нэг хүүхнүүд баахан юм яриад л бүлэг мүлэгт хуваарилаад байгаа бололтой, нэг харсан газар тэнгэрээ үзэцгээчихсэн зогсож байсан бүх ээж нар. Аав нар бол тэгсгээд л хойгуур сандал дээгүүр л сууцгааж байх. Тэгэж байтал зураг авахуулах ажиллагаа эхлээд камерны хөл тэвэрсэн хоёр залуу байдгаараа гүйчихсэн орж ирснээр ээж нарын шаагилдаан намжив.  Эд нар чинь ямар нэг албаны юм хум ажил энэ тэр хийхээрээ байдгаараа гүйгээд байдаг юм. Учиргүй тонголзоод л, эсвэл гүйгээд л, юм ярихдаа намс намс гээд л. За тэр яах вэ. Тэгээд зураг авахуулахдаа анги ангиараа авахуулнаа. Анги ангиараа дахиад багш нараар хөтлүүлж орж ирээд тайзны урдуур зассан сандал дээр суугаад араар нь аав ээж нар нь зогсож байгаад монтажны зураг авахуулж байгаа юм шиг сүртэй зураг авахуулдаг юм байна лээ. За тэгээд буцаад ангидаа очсон чинь хүүхэд болгоны ширээн дээр том том шар малгай, 2 уут пиг дүүрэн бичиг цаас ном дэвтэр хуваарилаад тавьчихсан байна лээ. Багш нь маргааш юу юу авчрах, гарын авлагыг яаж хэрэглэх тухай баахан зааварчилгаа өгөөд тарсан даа. Эхний ээлжний дэвтэр, сурах бичгийг нь тавьж өгдөг юм билээ. Мөнгийг нь дараа сард суутгана гэсэн. / Сурах бичиг нь үнэтэй юмуу үнэгүй юмуу? Ямар ч байсан дараа сард 4 сарын хоол, хичээлийн хэрэгслийн мөнгө гэж 15,000 иен хураана гэсэн. 2 хүүхэд 30,000 иен төлөх юм байна лээ/
Эхний өдөр ч яахав ингээд тараад аав ээжтэйгээ харьсан. Харин маргаашнаас нь энгийн хувцас өмсөөд том шар малгай том шар цүнхээ үүрээд /1-р ангийнхны цүнхэнд нь сургуулиас тарааж өгсөн шар бүрээсийг хийх ёстой. Тэгснээрээ 1-р ангийн хүүхэд гэдэг нь андашгүй/ ууттай сургууль дээр өмсдөг гутлаа бариад том даавуун ууттай сандлын бүрээс /сандал дээрээ тавьж суудаг, бас газар хөдлөлтийн үед толгойдоо өмсөж хамгаалдаг зөөлөвч гэх юмуу/ эд нараа бариад явж өгнө шүү дээ. Хичээл нь тарахад нь багш нар нь хүүхдүүдээ өнгө өнгийн маршрутаар нь хувааж аваад замаа дагаад явна.
Энэ шар өнгөтэй нь 1-р ангийн хүүхэд гэсэн үг.
Багш нь урд нь нэг пайз шиг юм барьчихсан, араас нь баахан ийм шар малгай цүнхтэй жижигхэн юмнууд дагачихсан, яг галуу дэгдээхэйнүүдээ дагуулчихсан явж байгаа юм шиг харагддаг юм. Тэгээд зам дээр ээж нар нь хүүхдүүдээ тосоод тосоод авчихна. Эхний 3-4 хоног л ингэж багш нь газарчилж өгдөг юм билээ тарахад нь. Тэгээд тэрнээс хойш хүүхдүүд яг тэр өнгийн маршрутын замаараа л яваад сурчихдаг. Монголд хэрэгжүүлбэл их зүгээр арга байгаа биз.

6 comments:

MRowan said...

Хөөрхөн юм бэ

Ahaitan said...

Yun huurhun yum be. Olon shar malgaitai degdeeheinuudiig bodson chin.

Anonymous said...

Bidnii baigaa Kanadiin 1 mujiin baga surguuliud bas iimerhuu marshrut barimtaldag. Teriigee "ayulgui koridor" gedeg yum. Japanaas yalgaatai n ugluu, udur, oroid zamiin uulzvar burt STOP temdeg barisan sain duriinhan zogsoj baidag yum. Tednii uureg bol bagachuudiig zam gargah. Ger n surguulias 1.2 km dotor baidag bol huuhduud alhah estoi, ugui bol ugaasaa school bus uilchilne. Ter baitugai udur surguuli deeree lunch iddeg bol bas l tusgai humuus harj hyanaj, gadaa toglohod m hurtel sahiad zogsoj baih yum bilee. Dund ahlah surguuli medeej uur l duu.

edna said...

сурах бичиг нь үнэдээ орчихсон бгаа, дараа сарас хоол л авна. бас хичэлэээс гадуур спортын дугуйланд орсон уу.

chuups said...

mundag yumaa

Anonymous said...

Ene shar malgaitai huuhduud taaraldsan hun bolgontoi mendleed yavdiin neeh huurhuun.Japaniig bol Canadatai haritsuulahiin argagui ee