Monday, April 1, 2013

  Ганцаараа

Ганцаараа гүрийх чинь их хэцүү юм байнаа. Нөхөр солонгос явчихсан, тэндээсээ монгол явна. Би одоо ганцаараа 2 хүүхдээ хараад хичээл эхлэхээр сургуульд нь явуулаад өөрөө дунд шатны хамгаалалт бас нэг хуралд оролцох ёстой. Хүү 1-р ангид орж байдаг, хичээлийн бэлтгэл авах хэрэгтэй байдаг. Хүүхдүүд өдөр эрт тарж ирж байдаг болчихно, гэтэл миний судалгаа оргил үе дээрээ явж байдаг, надад лабд зарцуулах цаг маш их хэрэгтэй байна. Нөхөр маань байхад амар байж дээ. Цагаа олж явлаа чи гэж уурлаж уурлаж л явууллаа. 
Уг нь хүү цэцэрлэгт явдаг байхад арай л амар, би орой 6 болтол сургууль дээр байж болоод байдаг байсан юм. Охин 3 хагас гэж хичээлээ тарж ирээд бэлэн юм идчихээд орой намайг иртэл гэртээ ганцаараа байж байдаг байлаа. Одоо 1-р ангийнхан 3 гэж тарж ирдэг, хүүг ирэхэд нь би заавал гэртээ байж байх хэрэгтэй болчихоод байх юм. 
Өглөө 6-д босч 2 хүүхдийнхээ хоол ундыг бэлдэж босгож хичээлд нь 7 хагас гэж гаргаад өөрөө гялс сургууль руу дугуйдаад юмаа хийж байгаад 3 гээд гүйж ирж сургуулиасаа ирэхэд нь тосч авч гэрт хоол хийж өгчихөөд гялс буцаж сургууль дээр ирж орой 6 хүртэл юмаа дуусгаад харьж байхаас. Бичих юмаа шөнө л амжуулдаг юмуу даа. Гэрт юм бичих аймаар хэцүү. Манай хоёрын шуугианд бас гэр орны ажлын хажуугаар төвлөрч суугаад юм бичнэ гэдэг бараг л бүтэхгүй асуудал.
Нөхрийг иртэл 2 сар гүрийх хэрэгтэй байна даа. Бүүр дийлэхгүй бол нөхрийг ажлаа хаяад ирж намайг дипломоо бичиж дуустал энд бай гэж хэлдэг юмуу яадаг юм.   

6 comments:

mongolbusgui said...

Zugeer ee, hund berhsheel tulgarhad hun harin ch huchirheg boldog shig sanagddag, bugdiig n amjuulj chadnaa bitgii sanaa zovoo :)

Piglet said...

Хүүгээ өдөр өнжүүлэхэд оруулж чадаагүй юу? Уг нь оруулчихсан бол орой 6 хүртэл амар, тэндээ 3 цагт бага зэргийн юм идээд, хичээлээ жоохон хийгээд байж болно. Охин угаасаа ганцаараа байгаад сурчихсан юм чинь.

Anonymous said...

Uul shugamandaa bol 1 hun deer 2 davkhar uureg noogdoj bgaa yum bna. Standart bus gej bodoj bna. Biye bodooroi!

Unknown said...

1-р анги чинь бас эрлийз юм өө, одоо тэгэхгүй гээд ч яах юм. би бас гайхаж гайхаж, сайхан зөөгөөл, өдөртөө 3-4 рэйс хийгээд л явжийн дөө, тэгж байтал болох байлгүй. чи харин ч судалгааны ажил энэ тэртэй, дараа нь амжуулснаа харахад хичнээн гоё. Хүн юм чинь амжуулж л таараа. Харин өөрөө нилээн ядрах байх даа

edna said...

сургуульд орох үе хамгийн чухал гэдэг байхаа. гэхдээ 2хон сар юм бол гайгүй биздээ.

Unknown said...

Odor onjuuuleh ug ni baidag l yum daa, 5 tsag hurtel haraad ugdug.