Tuesday, April 23, 2013

Брэндийн өвчин

Ахиад бичихээс. Нээрэн уншаад үзсэн аймаар ууртай болчихож.
"Манай охид хүүхнүүд брэнд хөөх дуртай болжээ. Бие биенээ их сонжиж өмсөж зүүснээр нь гоочилдог болж.  Тэгээд бие биедээ гайхуулах гэж, бие биенийхээ дор орохгүй гэсэндээ, санаа зовсондоо,  хүнд муулуулахгүй гэсэндээ, хатуухан хэлвэл зүгээр л гял цал баг зүүх гэж ямар ч хамаагүй аргаар үнэтэй элдэв брэндийн зүйл эдэлж хэрэглэхийн төлөө үхэн хатдаг болжээ" гэж монголд байгаа найз маань хэлж байна. Түүнийг сонсоод үүнийг бичиж сууна.
LV, Prada, Channel мэтийн хэт үнэтэй брэндүүд нь нийгмийн цөөнхийн илүүдэл мөнгийг захзээлд оруулах зорилготой нэг хөшүүрэг юм шүү дээ. Тэнд чинь мөнгө санхүүгийн хувьд санаа зовохоо больчихсон хүмүүс л очиж хөрөнгө оруулалт хийдэг юмаа. Яахав нийгмийн массын хувьд тэр баян тансаг хүмүүсийн хэрэглэдэг зүйлийг барьчихвал өөрийгөө баян болчих мэтээр төсөөлөл үүсдэг байх. Тэрэн дээр нь өнөөх үнэтэй брэндийн маркетинг маш сайн ажилладаг.
Миний хувьд лав гутал хувцас цүнх элдэв зүйл авахдаа хэзээ ч брэндийг нь харж байсангүй. Зөвхөн материал нь хэр сайн юм, угаахад будаг гарах юмуу, бөөсөрдөг юмуу, агшиж сунахаар юмуу, биед эвтэй юмуу, хэврэг юмуу л гэж харж байснаас тийм ийм брэнд байна гэж харж байсан ч үгүй. /Ямар сайндаа монголд байхдаа нэг дэлгүүрээс углааш авах гээд шууд газар шидэж байгаад углаж үзсэнээ за за хөлд эвтэйхэн юм байна гээд өмсөөд яваад өгсөн. Дараа нь энд ирсэн хойноо найзаасаа Zara-ын охин компани Bershka гэж байдаг миний углааш тэднийх байсан байна гэдгийг мэдсэн шд/. Чанар дагаж үнэ гэж үнэтэй хувцас сайн материалтай удаан эдэлгээтэй байдаг нь үнэн л дээ. Гэхдээ дундаж амьдралтай хүн хэт үнэтэй брэнд хэрэглэх гэж зүтгэх нь тэнэг хэрэг. Бас хэн хэрэглэж байна вэ гэдэг сонин асуудал. Хуучин ажлын хүмүүс бүгд гадаадад сургууль төгссөн өндөр боловсролтой ах эгч нар байдаг байлаа. Германд PhD хамгаалсан, Англи Америкийн сүрхий сайн сургуульд мастер хамгаалсан хүмүүс байдаг байсан юм. Тэдэн дунд ганц ч LV барьсан хүн хараагүй л юм даа.  Ядуудаа, авч чадахгүйдээ барьдаггүй байсан гэж би бодохгүй байна. Харин тэр үнэтэй LV-г худалдаж авах нь утгагүй хэрэг гэдгийг мэддэг болоод л тэр байх. /Ер нь л хувцас гадаад төрхөндөө ёстой анхаардаггүй хүмүүс чинь манай хуучин ажлынхан байсан даа./ Гадаадад PhD хамгаалсан эгч цул брэндээр хувцасласан 20 хэдтэй годгор охин хоёрын хэн нь үнэ цэнэтэй байх вэ?


15 comments:

Unknown said...

neg blogchinii "nadad taalagdah ymbol gadaa zam deerh baraanaas ch avdag" gj helj bsn sanagdlaa... het brand geed bh unen teneg hereg sanagddag... bichlegtei sanal negiinoo...

bentelbell said...

тийшдээ яг үнэн, брэнд эн тэр сонирхдоггүй, хооронд нь зохицолдуулаад эвтэйхэн өмсчихөд л под гэж боддог. харин биеэ цэгцтэй, зөв тэгш, жингээ барьсан байхыг илүүд үздэг.

Piglet said...

Бренд бараа хэрэглэхгүй л бол болохгүй юм шиг аашилдаг хүмүүс бий бий. Өөрт таарсан зохицсон эвтэйхэн бол бренд байна уу юу байна хамаа байж уу дээ. Эрүүл мэндэд хортой, харваас арай ч дээ гэмээр чанаргүй, нийлэг материал л биш бол хямдхан барааг баярлаад л авна шд.

Ahaitan said...

Neg taniliin ehner n nuhurtuu gadagshaa yavahad n zahij bgaa n: tegeed ter Zara, mango ene ter gesn hognoos bitgii avchaarai gej bgan. Yu genee l gemeer bsn. Ter hun gehdee uvduud emchilgeenii zardal geed bj bgaa huuhded 10000 tugrug ch ugch chadahgui hog l bdag yum bilee.

Naraa said...

Manaihan chin dandaa umiig gajuuduuldag shde. Brand-n baraanii hereglee ch gesen yag tegj l gajuudsan um shig sanagddag. Hajuugaar n orig buteegdehuuniig n bish huuramch, hulhiig n golduu hereglene. Huuramch baraa hereglesneeree goyo haragdah bish, ooriigoo ulam gutaaj bgaa gedgee neeh anzaardaggui umu daa.

LV heregledeg humuusiin yariag sonsjee bhad odoogiin LV huuchnii LV-gee bodvol hevreg chanar muutai bolson geed golongui bdag um bilee.

Unknown said...

Brand bod oo bod, brand morood, bitgii hyamdhan tsarailaad guigeed bai, tegj boldoggui yum baina gedgiig chi minii nasan deer irj oilgoj baihaar hamag zaluu nasaa brand hereggui gej ongoruulsen humuus, jishee ni nadaas turshlaga abaad ertnees bereend morood, kkk. Bas ohinoo ch dan brandeer gubtsalj bai, kkk. I mean it.

Anonymous said...

Америкт сарын 3500 долларын цалинтай оффисийн ажилтан хүүхнүүд баяраар сэйлээр хямдруулсан оффист өмсөх хувцас юбка, коют 20-30 доллараар л авдаг, ажилд өмсөх гутал гээд 100 доллараар 3 хос туфль сандалнууд авдаг. Нэг их бранд энэ тэр гэдэггүй бранд авч байгаа хүмүүс голцуу нөхрийнхөө мөнгөөр хүүдэгнэсэн залуу хүүхнүүд эсвэл юм сайн мэдэхгүй залуус охид л бранд гэсэн юм авдаг. Монголчууд Америкийн бараа моодны ноцтой синдромтой болж байгаа тул тэдний дотоодоос хэллээ.

Anonymous said...

зассан: юбка, кофт 20-30 доллараар

mongolbusgui said...

heterhii tuilshraad zaawal brand barih gd bh n haashaa ym be. Gehdee deer ued eejuuded maani bdg bsn shig gants tsainii ajil turul huutsulduh, arga hemjeend oroltsoh bol barihcihdag neg gangaraanii tsunh, neg ayataihan gangan tufli bhd zugeer gej boddii shdee. Yamar brand sain medeh bish, gehdee emegteichuud bid chini ene tend ajil turul huutsulduhud huwtsas bas ih uureg guitsetgedeg (evlerehiig husehgui bgaa ch huleen zuvshuuruhuus uur argagui gashuun unen :(. ternees udur dutamdaa brand hereglene gej yuuu bhaw dee, biden shig dundaj humuus, uurt taarsan, ajild tohiromjtoi ymaa l umsuh n zuv bhdaa. Bayarjihaaraa Jimmy Choo-n neg tasartai ulaan sandal, neg goyo tsunh awna daa :) Muruuduhud mungu tuluh bish hehe :P

Anonymous said...

Жилийн 1 сая орчим долларын орлогтой тэндхийнхээр даруухан жижиг бизнисмэн эрчүүд 40-50 долларын пүүз өмсөөд 30-40 долларын өмд өмсөөд ажилаа хөөцөлдөх бол өдөр тутмын л зүйл.

miracle said...

Ер нь биед эвтэйхэн, чанартай л хувцас байвал тэгээд одоо нээх брандэд мөнгө төлөөд байх хэрэггүй л гэж боддог.

Сэгсгэр said...

“Даахгүй нохой булуу хураана” гэдэг шиг сүйдтэй олон хувас хунар аваад байдаггүй юм. Тийм боломж ч ховор. Тэгэхдээ сольж өмсөх хэдэн хувцас байгаа. Ахиухан мөнгө зарж хувцас авах боломж гарвал гайгүй сайн пүүз, эсвэл буузан ботинк, чанартай ганц нэг жийнс авчих нь элбэг. Харин хааяа зайлшгүй хэрэг болдог өндөр өсгийт, ганц нэг палаажинд нэг их мөнгө үрэхгүй, хямд хялбараас нь авчихдаг. Өмсөж гийгүүлдэггүй болохоор тэр л дээ. Өмсөж зүүсэндээ ичдэггүй, ичмээр үедээ хямардаг ч үгүй, хэнэггүй нөхөр. Одоо уг нь нас намбаа бодвол хэтэрхий хүүхдэрхэг хувцаслах нь жаахан гажигдуу ч пүүз жийнснийхээ өнгийг өөрчлөхөөс хэтрэхгүй л байна. Авгай хувцаслах арай болоогүй. Эмэгтэйлэг юм өмсчихөөр ял эдэлж байгаа юм шиг тэрэндээ түүртээд яршиг дараатай. Харин шинэ танилууд болон найзын найз эмэгтэйчүүдтэй уулзах үед тэд хөлөөс толгой хүртэл метрлээд, тэгээд л тэнэг хүнд хичээл зааж байх шиг брэндийн тухай яриагаа эхлүүлдэг юм. Над руу дахин дахин нухацтай харангаа хэхэхэ

Anonymous said...

gants neg uurt taalagdsan brand-n yumtai bhd zugeer shd. turiivch, tsunh, zereg chanartai gants neg bhd gemgui. udur tutmiin heregleeni huvtsas hunar bol biyed evteihen ayataihan l bvl brand mrand bh shaardlagagui l gej boddogiin

Anonymous said...

Sariin 8-9 myangan dollariin tsalintai negen salbar kompanii zahiral amerik avgai achilchidaasaa neg ih yalgaagui shahuu nutgiinhaa hanshaar 10000 orchimiin second hand car bolchihoor l mashin unaj baisan tegsen UB-d tosliin zahiral hun Land 200 unana geed uhen hatan zutgeh nen orovdeltei sanagdsan.

edna said...

хөлөөсөө толгой хүртлээ хувцаслах утгагүй ээ. бас харваас миа бхад брэндэд болж авдаг хүмүүс бн. сэйл гээд бөөн брэндийн хог цуглуулаад явж бдаг юм бналэ. залуу хүмүүс бол дэмий_ хийдгээ хийсэн, өмсдөг нас нь болсон бол бж болноо, тун хэмжээг нь тааруулбал.