Saturday, April 20, 2013

Яах вэ дажгүй шүү

За бүр гайхалтай сайн бол биш гэхдээ муу бол биш. Дунд шатны хамгаалалт тиймэрхүү л боллоо. Профессорууд нилээн юм асуусан. Гэхдээ бусадтай харьцуулахад манай лабын судалгаа харьцангуй хүнд л дээ. Намайг пресентациа тавьж байхад нэг япон оюутны харж байсан нь ер сэтгэлээс гарахгүй юмаа ккк. Бүр тэс ондоо ертөнцийн юм л яриад байгаа аятай хараад байсан, юун яасан бактерийн ДНК ялгаад цэвэршүүлээд гээд хачин хачин юм яриад учир нь олдохгүй зураг хөрөг үзүүлээд байхаар бүр мэл гайхаж цэл хөхрөөд бараг амаа ангайх нь халаг ядаж байхад би чинь prezi хэрэглэчихсэн чинь үзэж байгаа хүмүүс бүр нисч өгсөн юм шиг байна лээ.
Ер нь гэхдээ энэ хамгаалалтаас асар их юм сурч авлаа. Та нарт ч гэсэн хэзээ нэг цагт хэрэг болно гээд энд биччихэе. Японд пресентаци тавих нь бас өөр байж болох юм. Гэхдээ яахав илүүдэх юм биш уншчихсан байхад.
-Ямарваа чухал пресентацийг /монголоор илтгэл гэж орчуулахаар бас учир дутагдалтай санагдаад байгаа юмаа/ болох өдрөөс нь 24 цагийн өмнө заавал дуусгасан бай.
-Пресентаци тавих өдрөө материалаа хүнд үзүүлж хэрэггүй. Тэгвэл чамд баахан зөвлөгөө санаа хэлээд чиний ярих гэж байсан чиг шугамыг чинь алдуулж эргэлзээнд оруулна.
-Урьд шөнө нь сайн унтаж амрах хэрэгтэй. Эс тэгвэл ядралт чиний анхаарлаа төвлөрүүлэх чадварыг чинь сулруулж, олны өмнө барьц алдах, үгээ мартах, ярих гэж байснаасаа өөрөөр ярих гэх мэт алдаа гаргуулна.
-Пресентациа яг цагтаа ярьж дуусгахаар тохируулж хэд хэдэн удаа цаг харж сайн давт. Ялангуяа энэ слайд дээр ийм ийм үг хэлнэ ярина гэдгээ маш сайн тохируул. Цагтаа дуусгаж сурах нь маш өндөр оноо болдог.
-Судалгааны ажлын зорилгоо хэлэхээсээ өмнө уг судалгаа чинь юуг судалдаг юм бэ гэдгээ энгийн хүн ойлгогдохоор сайн тайлбарлах хэрэгтэй. Учир нь үзэгч сонсогчид янз бүрийн мэдлэг мэргэжилтэй өөр өөр хүмүүс байгаа.
-Бараг 7 хоногийн өмнөөс аль болох олон хүнд үзүүлж зөвлөгөө ав. Харин яг болох өдрөө биш.
Миний хувьд энд ирснээсээ хойш иймэрхүү илтгэл бараг л худалч хүнд 10-аад удаа тавьж байсан. Тэгсэн мөртлөө яг хамгаалалт гэдэг утгаараа энэ удаад их сүрдчихлээ гэж өөртөө дүгнэлт өглөө. Монголд хамгаалалтан дээр чинь зөвхөн хэдэн багш профессорууд нарийн бичиг эд нар гээд хэдхэн хүмүүс л суудаг биз дээ. Энд бүх юм нь албаных ч гэсэн нэв нээлттэй болдог, хүссэн хүмүүс нь орж ирж сууж үзэж болдог. Тийм болохоор манай департментийн бүх багш профессор оюутнууд орж ирээд суучихсан нүдэнд дүүрэн л хүн харагдаад жаахан сандарсан. Жаахан биш бүр нилээн сандарсан. Яг индэр дээр гарсан чинь бүр салгалаад эхэлсэн ккк. /Монголд бакалаврын хамгаалалт чинь хажууд нь зүгээр цэцэрлэгийн төгсөлт юм бишүү/ Баахан юм ярьж ярьж дуусаад байж байтал нэг багш тэгээд чиний яг чухал хамгийн чухал үр дүн нь аль юм гэж асуугаад байсан. Би хичнээн тайлбарласан ч тэр багш өөр мэргэжлийнх болохоор ойлгохгүй байгаа юмуу эсвэл албаар намайг сориод байгаа ч юмуу нэг их ууртай царай гаргаад байсан. Уг нь бол энэ чинь дунд шатны хамгаалалт юм шүү дээ, бид нар чинь хараахан үр дүнгээ үзээгүй байна. Өөр ч нэг их сүртэй зүйл болоогүй. Миний яг өмнө манай өнөө лаос охин хамгаалсан юм. Тэгсэн чинь манай багш баахан юм асуугаад хөөрхийг бас нилээн бүлтэгнүүлсээн. Ямар ч байсан бүх асуулт санал шүүмж бүгдийг нь маш сайн тэмдэглэж авсан, өөрийн санаа оноогоо ч бичиж авсан, яаж сайжруулахаа ч төлөвлөөд эхэлсэн. Бүр энэ хамгаалалтандаа бэлдэж байхдаа багштайгаа нэг юм зөвлөлдөж байсан чинь цаашид хийх судалгаа маань ч өөрчлөгдөж магадгүй шинжтэй болсон шүү.
Одоо ингээд санаа амрах болоогүй ээ. 26нд сургуулийн захиргаанд пресентаци тавина. Тэгсэн чинь манай сургуулийн захирал гэх үү хүн яг миний co-advisor юм шүү дээ. Манай багш очиж очиж тэр хүнийг миний co-advisor болж өгөөч гээд миний өмнөөс хүсэлт явуулчихсан байгаам даа. За яахав мундаг хүнээс сайн шүүмж сонсвол надад л сайн биз. 5 сард нэг сэтгүүл рүү paper явуулах ёстой /аая аймаар лаг бичсэн, accept хийгдээ ч үү үгүй ч үү/, 6 сард хэдэн хуралд оролцоно. 7 сарын эцэс гэхэд thesis-ээ хураалгана. 8 сард эцсийн хамгаалалт. Гээд их л завгүй зун болох нь дээ. Одооноос thesis-ээ бичиж эхлэхгүй бол амжихаа байх нь ээ. Нөхрийг тэр үед байна л гэж найдья, тэгэхгүй бол ганцаараа 2 хүүхэдтэйгээ бас чанга байна шүү. Өнөөдөр л гэхэд 2 хүүхдийн нээлттэй өдөрлөг боллоо, гэрээс нь хүн заавал очих ёстой, бас хүү хоолой нь өвдчихсөн халуураад үдээс хойш нь эмнэлэг явлаа, хөргөгчинд идэх юм дуусчиж дэлгүүр орж 2 уут дүүрэн юм олж ирлээ, оройн хоол хийлээ. Ингээд би сургууль руу орой 7 цагт л явах зав гарч байгаа байхгүй юу.
Өө юу вэ? Нэг их албаны сургууль соёл гэж явж байснаа хоол унд хүүхэд шуухад болоод явчихлаа энэ пост чинь.

4 comments:

Unknown said...

Za za bolj bolj, You've made it girl! Tsag hugatsaa butsdaggui ni saihan, neg l dabsan bol dahiad ter hugatsaag dabtaj tuuldaggui ni buur saihan geel uu, kkk. Goodluck.

Unknown said...

эргээд харахад энэхэн хугацаанд ямар их зүйл амжуулж, цаг мөч бүрийг үр дүнтэй өнгөрүүлсэн байна гээд баярлана даа...

шантрахгүй бүгдийг амжуулаад чадаж байна шдээ... бахархмаар хэхэ

Эцсийн хамгаалалт болон бусад бүх зүйлд нь амжилт хүсье

ZAYA said...

Амжилт хүсье.

chuups said...

mundag yumaa , amjilt