Monday, April 1, 2013

Үлгэр унших зуурт

Оройд 2 хүүхдэдээ монгол ардын үлгэр домог уншиж өгч байгаа юм. Тэрхэн зуурт иймэрхүү яриа хөөрөө болоод авч байнаа. 
-Тэгээд Бэтгэлжин бор шувуу чонон дээр очоод "Чоно гуай та хар ямааг идээд өгөөч, хар ямаа харганыг идэж өгөхгүй байна, харгана миний хайртай бэтгийг хагалчих гээд байна" гээд уншиж байсан чинь хүү,
-Наадах чинь яасан муухай хор найруулдаг шувуу вэ. Бусдыг өөрийнх нь хүссэн юмыг хийж өгөхгүй болохоор алуулна, идүүлнэ гээд сүрдүүлээд байх юм. 
-За за өөр үлгэр уншия. 
Бас нэг үлгэр дээр "Нар дөнгөж мандаж байхад, навч дөнгөж дэлбээлж байхад, сүн далайг шалбааг байхад, сүмбэр уулыг дов байхад нэг үнэг чоно..." гээд явж байтал охин,
-Юун шууд үнэг чоно вэ. Дэлхий дөнгөж үүсч байсан юм бол эхлээд бактер үүсээд... гээд орилоод эхэллээ. Би 
-За шинжлэх ухаанаа дараа болъё. Би үлгэр уншиж байна. БИ ҮЛГЭР УНШИЖ БАЙНА гэж нухацтай нь аргагүй хэлж байж охиноо дуугүй болголоо шд.
Зарим үлгэр нээрээ хүүхдэд уншиж өгөхийн аргагүй аймаар харгис харгис юм гардаг юм байна лээ. Бүр зарим үлгэр дээр 2 эхнэртэй ч гэж байх шиг. Хүүхэд бол ойлгохооргүй юм зөндөө байна лээ шүү. 

14 comments:

Gavaa Lkhava said...

hehe, zarim Mongol ardiin ulger ch huuhded unshij uguh argagui hetsuu bdiin shuu. End neg iim solongos ulgeriin site bdiin, MNG hel dr ulgertei, dajgui ym baij magad.

MRowan said...

Харин тийм одоо бодоход аймаар үлгэрүүд байнаа байна Аргай даргай түг... гээд л..

peakfinder said...

Minii bodloor ulger bodit baidal ish hunii urguulan bodoh chadvariin ur dun gedgiig oilguulah heregtei yum shig. Hel soyoliin neg heseg. Busad gazriin huuhded zoriulsan kinond yanz buriin aimaar concept yavj l baidag, tom yalgaa bii gej uu?

Anonymous said...

Sayhan neg ulger unshij b.san chine tsochsii sh de. Ah duu 2 yavj bgad ah ni duugee alaad gazar bulchjee ntr geed. Orchin uyiin ulgeruud huuhded unshij uguhud joohon hetsuu l yum bna lee

Behi said...

Uu harin aimarshdee tom jerryg l hargis geed baidag manai ulgeruud buur hargis sonin sonin ug hellegtei.
Uursduu ehleed unshij uzej baigaad bolohgui bol etseg ehee ch aldag yum gardag. Huudee unshij uguh gej avsan mongol tuurgatnii ulger 1, 2, 3 odoo nomiin taviuriin chimeg bolson

Anonymous said...

odoonii huuhduud tehdee iluu aihtar gehuu neg l bidnees oor bolson yum shig sanagdah yum,,, bid joohondoo ulger unshaad yun uneg chono ehleed bakteri ene ter gej boddog baisan bolov uu?

erhtsas said...

Хэ хэ хэ, бид багадаа юун үлгэр шүүмжлэх манатай өөрсдөө чадахгүй үедээ ах эгч нараар, өөрсдөө уншиж чаддаг болсон үедээ өнөөх үлгэрүүдээ номоо элгэдтэл дахин дахин уншдаг байж билээ.

Хурдацтай хөгжих хөгжил дэвшилтэй зэрэгцээд хүүхдүүдийн сэтгэж бодох ч мундаг болж байгаа шүү, нэгэн бодлын бас л бахархмаар :)

Unknown said...

Ulger geheer l huuhdiinh gej oilgood baidag getel buh niiteeree nom unshij chaddagui baisan ued ulger ni ihenhdee tomchuuld zoriulsan ardiin aman zohiol baisiim bishuu

Unknown said...

Boldoggui bor uvgun, donoi bayan, tsartsaa namjil geed yavch huuhdiin ulger bish shuu

би said...

хүүхэд байхдаа үлгэр уншаад зүгээр л байдаг байсан шд, одоо манай хүүхдүүд алаан хядаан, зодоонтой 9н шидийн л юм үзэх юм. Бидний үед тийм хүүхэлдэйн кино байхгүй байсан ч, ах нь дүүгээ алдаг үлгэрийг сүртэй хүлээж авч байгаагүй санагдана.

Харин одооны хүүхдүүд арай өөр сэтгэлгээтэй болсон нь ч магадгүйэ, ямартай ч дүү маань орос үлгэр уншиж байснаа,яагаад ах нь дандаа харгис баян, дүү нь ядуу тэнэг байдаг юм бол гэх мэт асуухтай таарч байсан.

Anonymous said...

"Цэцэн бэр" ийн үлгэр гэж маш гоё үлгэр байдаг. Түүний "хоёр толгой" той морь унаж ирдэг хэсгийг нь хүүхдүүддээ уншиж өгвөл, тэдний сэтгэх хүрээ тэлнэ дээ. Энэ үлгэр Монголын нэгэн маш нөлөөтэй хааны амьдралын түүхэнд биелэсэн байдаг. Тэр бодит түүхийг бас уншаад өгчих. Багаасаа сайхан хайрыг мөрөөдөж өсөхөд юу нь болохгүй гэж, биелэх ч юм бил үү

bentelbell said...

монгол үлгэрүүд ер нь сонин юм билээ шд. мэддэгээрээ бараг диснейн үлгэрүүд нь зүгээр юм шиг. киног нь үзчихсэн байдаг болохоор амархан ойлгоод... монгол үлгэрүүд авч өгөх гэхээр л дан амьтантай, дээр нь үг хэллэгүүдийг нь юу гэсэн үг вэ гэж байнга асуугаастай, өөрөө тайлбарлах гэж хэрэндээ зовох юм билээ. ажаамуу гэхэд юу гэж байгаан гээд л 3 4 5 настай хүүхдүүдэд ахдах нь гэж бодсон. аяндаа тэр ажаамуу-гаа сурчих байлгүй дээ

Anonymous said...

Японы Луугийн хүү Таро гээд маш гоё, их алдартай ном байдаг шиг санахын. Зохиогч нь хэ билээ дээ нэг эмэгтэй байдымаа, мартчихаж. Хүүхэд уншуул их сайхан ном шүү

miracle said...

Тийм үгүүдийг тайлбарлаж өгөх хэрэгтэй байхаа. Үнэндээ миний мэдэхээр орчин үеийн хүүхдүүд иймэрхүү хүндэтгэлийн эсвэл мал, амьтантай холбоотой, хөдөөний амьдралтай холбоотой үгнүүд маш муу мэддэг. Хэдийгээр хэрэглэхгүй байгаа болохоор хүүхдүүд мэдээхгүй байгаа ч гсн эдгээр үгнүүд манай хэлний баялаг байдал, аж ахуй, ёс заншилыг агуулсан байдаг учраас аль болох тайлбарлаж өгөөд уншуулж байх хэрэгтэй гэж боддог. Жишээ нь гадаадын үлгэрүүдэд нисдэг гутал гэж гарддаг бол монголын үлгэрт нисдэг морьны тухай гардаг гэх мэтчилэн. Харин бэтгэлжин бор шувууны үлгэр үнэндээ хорчин шувууны үлгэр юмаа кк одооны хүүхдүүд биднээс хамаагүй өөр сэтгэхийн би лав бэтгэлжин бор шувууны үлгэрийг сонсоод эцэст нь бэтгээ хамгаалж үлдснийг нь ашгүй дээ нэг амар сайхан жаргалаа л гэж хүлээж авч байсан. Бас хүүхдүүддээ үлгэр бол шинжлэх ухаан талаасаа биш амьдралын үйл явдлыг илүү хялбарчилсан байдлаар хүүхдэд зориулж бичсэн байдаг. Жишээ нь энэ сүмбэр уулыг дов байхад сүн далайг шалбааг байхад гэдэг бол маш эрт дээр үед гсн үг үлгэрт 958 онд гэж дурьддаггүй гэх мэтээр тайлбарлаж өгөх хэрэгтэй гэж бодож байна.