Tuesday, April 23, 2013

Сонин сайхан

Сая хэд хоног аймаар завгүй тэгээд хамгаалалт гэж галзуу юм шиг явж байхдаа бараг кофегоор л амьдарлаа. Одоо гэрийн бүх кофе дуусаа. Ерөөсөө өлсөх гэж мэдрэхгүй хоол идмээр санагдахгүй яваад байлаа. Өдөр оройд зөвхөн 2 хүүхдэдээ л хоол хийж өгнө, өөрөө нэг өвдөл цөвдөл боов гадил мэтийг хааяа мэрчээд яваад байсан юм. Тэгээд хамгаалалтын дараа л гэнэт ухаан орсон юм байлгүй учиргүй их өлсдөг байна шүү. Хэрэгт дурлаад жингээ үзсэн чинь 7 хоногийн өмнөхөөс 2кг турчихсан байна лээ. Түрүүчийн 7 хоногт гэнэтхэн 2 хүүхдээ учиргүй өрөвдөөд. Ээж нь гэж хагас мэдрэлтэй юм шиг хүүхдээ ч тоохгүй сургууль руу байнга хаяад явчихна, өнөө 2 нь өөрсдийгөө болгоод гадаа мадаа тоглосон болж өдрийг өнгөрөөнө. Тэгээд хүүхдүүдээ жаахан баярлуулах санаатай нөхрийн төрсөн өдрийг бид 3 энд нөхөргүйгээр тэмдэглээд нэг хятад хоолны газар орой орсон юмаа. Хоол идээд сууж байсан чинь бид хэдийн яриа европ хүмүүсийн тухай болоод явчихлаа. Хүү асууж байна.
-Европ гэж ямар хүмүүс юм? Европ гэж улс байдаг юмуу? гэнээ.
-Европ хүмүүс гэж цагаан арьстнуудыг хэлж байгаан.
-Тэгвэл бид нар ямар арьстан юм гэснээ хоол идээд халууцаад хоёр хацар нь улайчихсан сууж байгаа эгчийгээ харснаа
-Аан бид нар улаан арьстан юм байна. Та аниаг хар л даа, улаан арьстан байгаа биз дээ гээд. Охин бид хоёр бөөн хөхрөлдөөн болоод.
Юмыг жаахан хөнгөнөөр хүлээж авч байя аа. Take it easy. Тэгэхгүй бол энэ янзаараа дараа дараагийн хурал илтгэл хамгаалалтыг амьд мэнд давахгүй шинжтэй. Хамгийн гол нь сэтгэлээрээ их айгаад сандраад байх юмаа би. Юундаа айгаад байгаа юм бэ бүх хүн өгч байгаа шүү дээ гэж бодсон хэрнээ л бүр ёстой аймаар nervous болчихоод байсан.
Гадаа уг нь цэцэг навч дэлгэрээд хавар эсвэл зун болоод байгаа юм билээ шдээ. Гэнэтхэн анзаарч хэдэн цэцэгний зураг даръя даа гэж бодлоо. Ойрд зурагтай пост оруулаагүй юм байна.
Нөхөр гуай өдөр цаг минут бүр утасдаастай. Манай нөхөр байнга тэгэж залгадаг юм. Хүүхдүүд нь бүр залхцан, ганцхан цагийн өмнө бид 3-тай гурвуулантай нь ярьсан мөртлөө ахиад л алив хүүхдүүдтэйгээ ярья гэнэ. Өнөө 2 нь шууд үгүй гээд толгой сэгсрээд. Би өмнөөс нь хэцүү байдалд орчихно. Ярихгүй гэж байна гэвэл аав нь гомдчих гээд байдаг, ярь гэхээр өнөөдүүл нь үгүй гээд байдаг. Би бол ч залхдаггүй юмаа, залгаж л байвал сайхан байдаг юм. Ер нь манай нөхөр бид 2 их нялуун улс юм байнаа бодоод байсан чинь. Хүмүүс мэдвэл шоолох байх даа. Хэл мэлээ хазаж ярина, элдэв зүрх дүрс мүрс явуулна, гадуур явахдаа хөтлөлцөж явна, метро юмуу автобус таксинд сууж явахдаа бие бие рүүгээ нүд амаа хачин болгож харна, их тэнэгтнээ. Нээрэн нэг юм санаанд орчихлоо. Бид 4 метронд явж байлаа л даа. Нөхөр бид хоёр бие бие рүүгээ нүдээ солир болгож харж мараад бие биенээ шоолоод явж байсан байхгүй юу. Тэгэж байгаад гэнэтхэн 2 хүүхэд рүүгээ харсан чинь манай хүү бид хоёрыг аль хэзээний ажиглачихсан нүдээ солир болгоод хэлээ гаргаад амаа ярзайлгачихсан явж байдаг юм. Бид 2 түсхийтэл инээчихэж билээ.

4 comments:

mongolbusgui said...

Uu tegdii shdee, master hamgaalahiin umnu eruusuu hool hooloigoor davdaggui ym, nadad bas yaag chiniih shig (nadtai nasaar oiroltsoo gej bodood chi gehcihlee shuu gkk) shinj temdeg ilerch bsn hehe. Ih sandarnaa, aina, hooloigoor hool dawahgui, hagas galzuu hun shig l bdiin. Tgd yag hamgaalaad garanguut genet ulssunuu medeed uchirgui ih idej bilee hehe. Zugeer ee udahgui hedhen sariin daraa ard n garlaa shuu dee, bi ch abs udahgui ard garhcih ymsan. Neg uguulelee duusgaad setguuldee yawuulaad nuguuduul n accept hiichuul tugsluu gkkk :)
Amjilt husye!

Aamregled said...

хэхэ ... нөхөр та хоёр мангар романтик байдын байнашдээ .. хөөрхөн юм а...
энэ лхагваа төгсчээсэй .. би бас хүлээгэдэ л байна ..
садаа болооо дяахуудээ гэж бодоод байгаашт би мундаг байгааз хахахахах

Piglet said...

Хүн болгонд янз бүр илрэх юмаа энэ MASTER SYNDROME or PhD SYNDROME хэхэ. Манай тэнхмийхэн ингэж ярьдаг байсан. Миний синдром бол нойргүйтэл байсан. Идэж уухаа ч нэг юм идэж уугаад байгаа юм. Идэж уухгүй бол өөрөө мэдэлгүй сунаж унах магадлал өндөр байдгийг мэддэг болохоороо, харин санаа байнга зовоод маргаашийнхаа хийх юмаа төлөвлөж бодоод нойр хүрэхгүй, унтсан ч унтаагүй мэт тархи нөгөө л зүйлээ бодсоор ажилласаар огт амраагүй юм шиг босч ирдэг байсан. Гэхдээ нэг л өдөр ард нь гарчихнаа, боломжоороо хоол ундаа сайн идэж байгаарай, эрүүл байхын үндэс чинь бас цаг хугацаандаа хоол ундаа идэх шүү дээ. Амжилт!!!

Сэгсгэр said...

Хэхэ хөгжилтэйн. Ингэхэд миний синдром хаана явна аа? Би л гэж ёстой нэг синдромтдоггүй дурак нэг ширхэг байна аа. Удирдагч багштайгаа ууж идээд инээж хөхрөөд л цогиж явах юм. Бүтэхгүй ээ ккк