Friday, April 18, 2014

School police

Өчигдөр хүүхдийнхээ сургуулийн гадаа School Police гэсэн шар хантааз өмсөөд өөр нэг аавтай цуг эргүүл хийлээ. Улсын сургуулиуд өнгөрсөн намраас эцэг эхчүүдээр сургуулийн ойр орчимд эргүүл хийлгэж байгаа юм байна. Хувийн сургуулиад бас зарим нь ингэж хийж байгаа юм байна. 
Манай хүүхдүүдийн сургууль 3 сарын 1нээс эхэлсэн. Бүх хүүхдийн ар гэрээс нэг хүн жилд ганц удаа хагас өдөр ингэж жижүүр хийнэ, ажлаас нь хагас өдрийн цалинтай чөлөө заавал өгөх ёстой, хуультай, журамтай юм байна. Тэгээд дээд ангиасаа эхэлж хуваарийн дагуу өдөр бүр 2 хүн жижүүрлэсээр өчигдөр манай охины ээлж болж би очлоо. Тэдний сургууль орой 4 цагаас эхэлж тардаг болохоор эргүүлийн хуваарь нь 15-19 цаг хүртэл юм байна. Цас хаялсан жаахан жиндүү хүйтэн өдөр байсныг эс тооцвол их дажгүй өнгөрлөө. 
Энэ их зүгээр арга хэмжээ юм байнаа. Надад лав их таалагдлаа. Сургуулийн ойр орчимд бага ангийн хүүхдүүдийг дээрэмдэх, дээрэлхэх, машинд мөргүүлэх гэх мэт хэргүүд их гардаг байсан бол эцэг эхчүүд ингэж эргүүлд гардаг болсноос хойш эрс буурсан сайн үзүүлэлттэй байгаа гэж байна шүү.
Эргүүлд гарахдаа юу хийх вэ гэвэл ганцаараа гарч яваа хүүхдүүдийг зам гаргаж өгөх, аав ээж нь хүлээж байгаа машины зогсоол руу дөхүүлж өгөх, сургуулийн ойр орчимд тамхи татаж байгаа оюутнуудыг хөөж явуулах /яг хажууд нь том их сургууль байдаг юм/, сургуулийн хашаан дотор тоглож байгаа хүүхдүүдийг хашаанаас гаргахгүй байх, хүүхдүүдийг даарахаас нь өмнө дотогш нь оруулах гэх мэт. Манай 2-ын сургууль цөөхөн хүүхэдтэй цомхон, тэгээд ч ихэнхдээ аав ээж нь ирж авдаг, өөрсдөө ганцаараа явдаг хүүхэд их цөөхөн болохоор бас ч гэж гайгүй юмаа. Улсын сургуульд бол нэг дор нилээн олон аав ээж жижүүрт гарахгүй бол тэр олон хүүхэд бүгд ийш тийшээ гүйлдвэл сандрах л шинжтэй юм байна. 
Би бол үүргээ их сайн биелүүлсэн гэж бодож байгаа хэхэ. Хүүхэд ганцаараа сургуулийн хаалгаар гараад ирэнгүүт нь "Чи ганцаараа явдаг юмуу, гэр чинь хаана вэ, зам гардаг юмуу" гэх юмуу "Ээж аав чинь аль зогсоол дээр ирдэг юм, яг ирсэн юмуу, хэзээ ярихад ирсэн гэсэн юм" гэх зэргээр байцааж байлаа. Зогсоол руу очиж аав ээжийнхээ машинд сууж байгаа хүүхдүүдтэй хамт булан тойрч яг машиндаа сууж байгаа эсэхийг нь харж байлаа. Хавь ойрын байр луу ордог ойрхон гэртэй хүүхдүүдийг орцных нь хаалга хүртэл дагалаа. Зам гардаг хүүхдүүдийг зам гаргаж өглөө. Хүүхдүүд их хөөрхөн шдээ, их идэвхитэй байцаагданаа тэд нар чинь. Хөөе гэнгүүт нам доороо зогсоод бүх асуултанд бүрэн хариулна, дуулгавартай нь аргагүй хамт явж хүргүүлнэ, "за машин руугаа гүйчих харж байя" гэнгүүт хар хурдаараа гүйчихнэ. 
Нэг өвөөтэйгээ явж байсан хүүхдийг ганцаараа явж байна гэж байцаасныг эс тооцвол үүргээ сайн биелүүллээ өчигдөр. Дахиж хий гэвэл дуртайяа хиймээр байна шүү.

4 comments:

Тэмээчин бүсгүй said...

Ёстой үр дүнтэй арга хэмжээ байна ш дээ. Энд бол зам гаргаж өгдөг тусгай цалинтай хүмүүс байдаг ш дээ.

Миний сонссоноор дандаа их сургууль төгссөн хүмүүс байдаг гэнэ лээ.

Яваандаа гайгүй цалинтай олон хүн тийм ажилд аваасай билээ.

byambaa said...

huue yostoi goy zuil bna.

end ihevchlen emee uvuu, ajilgui eej nar, sain druiin humuus hiideg.

bi bas idevhitei oroltsonoo. hehe

Piglet said...

Очоод хийх ажилтай л юм байна хэхэ. Хэрэгтэй зүйл хэрэгжүүлж байгаад баяртай байнаа.

Unknown said...

Эцэг эхчүүдийн оролцоо хамгийн чухал шүү дээ