За ойрд шинэ ажлаа сурч, хамт олонтойгоо дасах үйл ажиллагаа явагдлаа. Миний албан тушаал цоо шинээр гарч ирж байгаа болохоор бүх юмыг нь шинээр бэлдэх хэрэгтэй болсон юм байна манай байгууллага. Өрөө тасалгаа, сандал ширээнээс авахуулаад компьютер /энэ үгийг монголоор бичихэд хэцүү болохоор нь үүнээс хойш pc гэж товчилж байя/, түүнд суулгах програмны лицензээс авахуулаад, сүлжээнд нэвтрэх эрх, утас дугаар гээд бүх юмыг цоо шинээр бэлдэж байгаа тул цаг их авч байна. Одоо болтол надад захиалсан рс нь ирээгүй байгаа, хаа байсан Малайзаас ирж яваа юм байхаа. Тусгай ERP system хэрэглэдэг болохоор түүнд нь таарч ажилладаг рс гэрээт нийлүүлэгчээсээ заавал авдаг дүрэмтэй гэсэн. Тэр болтол түр өөрийн лаптопоо чирээд л явж байна. Хувийн рс-тэй болохоор байгууллагын дотоод сүлжээ рүүгээ нэвтэрч чадахгүй, тэгэхээр онлайнаар induction course-ээ хийж чадахгүй гэх мэт. Бүр миний албаны имэйл хаяг ч нээгдээгүй, нэрийн хуудас маань ч хэвлэлээс ирээгүй байгаа гээд л бод ккк. Нэг нэрнээс цаашгүй шинэкоовын шинэков нөхөр энд гүйгээд л байна.
Хамт олон маань дан шижигнэсэн залуус. Урьдны ажилдаа би чинь хамгийн залуу нь байлаа шдээ. Тэгтэл энд ахмаддаа орж байвал яах уу. Одооны залуус яасан ч мундаг мундаг сургууль соёл төгсөөд яасан ч мундаг айхтар болчихсон юм. Буурь суурь, санаа оноо, хэл ус энэ тэр бол хэнийг ч дагуулахгүй юмөө. Тэгээд юу гэж бодов гэвэл бакалавраа сайн сургуульд сайн сурч төгсөөрэй, тэгвэл цаг ч хэмнэнэ, сайн ч юм сурч дараа нь ажил дээр гарахад чинь хэрэг болно гэж дүү нартаа захья аа. Ядаж л гадаадад сургууль төгсвөл ажил дээр гарсан хойно хэл сурна гэж зовохгүй, эсвэл шууд сайн ажилд орж чадна гэх мэт.
Нөхөр гэж нэг их завгүй хүн, ид ажлын улирал нь эхэлж байгаа болохоор удахгүй бүр надад олдохоо ч байх байх. Би өглөөд 2 хүүхдээ аваад гарна нөхөр оройтож ирсэн болохоор унтаад үлдэнэ, орой 2 хүүхдээ аваад харина, нөхөр бүр шөнө ирнэ. Орж ирээд осолдохгүй өвөрт орж ирж унтана, зөрөөд өглөө би хүүхдүүдтэйгээ гараад явчихна. Нэг удаа бүр ийм байдалтай 7 хоноод би нөхөр лүүгээ залгаад "Өнөөдөр хоёулаа гэртээ тааралдая аа " гэж байхав дээ. Хагас бүтэн сайнд ч гэсэн утас нь байнгын хангинаастай, надтай тухтай 5 үг солиулахгүй юмаа. Гэхдээ манай хүн миний төрсөн өдөр, март 8 хоёроор бүтэн гэртээ өнжиж надад хоол унд хийж ширээ засч өгөөд өөрийн гараар бялуу хийж өгснийг нь би өндрөөр үнэлсээн ккк.
Сүүлийн үед нээрэн 3D tv гээчийг нь авсан, бас macpro, ipad mini авсан юм байна.
LG брэндийн 47 инчийг 2 сая төгрөгөөр авсан чинь урамшуулалд нь нэг
жижигхэн хөргөгч дагалдаж ирсэн шүү. Тэрийг нь манай хүн угаасаа офистоо нэг хөргөгч авъя гэж байсан ашгүй
ашгүй гээд ажил дээрээ
аваачаад тавьчихсан. Гэхдээ энэ сайхан урамшуулал нь түр зуурынх байсан л даа, бид нар азтай яг тэр үед нь авч таарсан юм билээ. LAN-р болон WiFi-р нэтэд ордог юм байна, 2 янзын удирдлага /ердийн болон курсортой рс-ны маус шиг удирдлага/, 4 киноны, 2 тоглоомны, нийт 6 ширхэг 3ди шил дагалдаж ирдэг юм байна. Цаанаасаа 3D форматтай кино, тв суваг эд нар үзэхэд урамтай сайхан л юм, гэхдээ байнга үзээд байвал нүд өвдөхөөр юм байна даа л гэж бодлоо.
MacPro, mini iPad 2-г Рaypal төлбөрийн систем 1 долларыг 1280 төгрөгөөр бодож тооцоод байсан дуулианы үеэр америкаас харьцангуй хямд авчихсан шүү. Харин одоо Paypal долларыг бүр 1850-р тооцож байна гэж байна лээ. Тэр дуулианаар монголоос маш их гүйлгээ хийгдсэн бололтой Paypal хүмүүсийн аккаунтыг хаагаад бөөн л юм болсон байна лээ. Зарим хүн бүр "Paypal бага ханшаар хийсэн худалдан авалтын ханшийн зөрүүг дахиж картнаас чинь татах гэж оролдож байна" гэж хүртэл ярьж байсан, гэхдээ үнэн эсэх нь батлагдсангүй. Арай ч тийм юм байх боломжгүй байхаа.
Гадаад болон дотоод мэдээ уншихаас айдаг боллоо. Нэг өглөө босоод ирсэн чинь украйн орос байлдчихсан, дахиад нэг усан эсвэл нисдэг онгоц сүйрчихсэн, монголд болохоор дахиад бас нэг хүн барилгаас унаад үхчихсэн, дахиад нэг эмэгтэй нөхөртөө алуулчихсан байх вий гэж бодохоос мэдээ уншихаас айдаг болчихоод байна. Ёоё, сэтгэл их өвдөж байна шүү.
За байз муухай мэдээгээр постоо дуусгамааргүй байх юм. Аа тийм, хятад руу сургалтанд явах юм байна удахгүй, манай байгууллагын хятад дахь салбарт намайг аваачиж мэргэшүүлэн сургах юм байхөө, тэгэхгүй бол монгол дахь салбарт миний албан тушаал цоо шинэ болохоор надад мэргэжлийн сургалт өгчих хүн энд байхгүй. Тэгэнгээ хятад талын нэг нийлүүлэгчтэйгээ хэлэлцээр хийх ёстой юм байгаан. За би чинь хэлэлцээр хийхдээ хэр билээ л гэж бодлоо өөрийгөө.
Бас хэдэн судалгааны ажлын захиалга ирээд байх юм. Нэгийг бол элбэг авчихмаар байна, мөнгийг нь бодохоор хоёр гурвыг ч авчихмаар байх юмаа ккк. Аймаар шуналтай юу.
Энэ facebook гэдэг чинь нэг талаараа цагийн дайсан, нөгөө талаараа ойрд уулзаагүй найз нөхдөө олж уулзаад, сонирхол нэгтэй хүн амьтантай танилцаад, мэдээлэл олж аваад зүгээр ч юм шиг. Хоолны, гар урлалын, idevice-ны, нохой шувууны, номны гээд есөн шидийн 56 группд нэгдлээ, төгссөнөөсөө хойш бараа сургийг нь дуулаагүй 10 жилийнхэнтэйгээ тааралдлаа.
За өөр чинь сонин сайхан юу билээ. Аа тийм, ганц ч гэсэн хүнд хэрэгтэй юм бичие гэж бодоод, нэг санал асуулга маягийн юм явуулдаг юмуу. Та нар надаар юу бичүүлмээр байна, юуны тухай мэдмээр байна? Төсөл яаж бичих тухай, усыг яаж цэвэршүүлдэг тухай, хүүхдийн хүмүүжил, хоолны жор, нөхрийг хэрхэн хайртай халамжтай хэвээр байлгах тухай /хаха just joke/, гадаадад хэрхэн суралцах тухай, англи хэл хэрхэн сурах тухай, хэрхэн турах тухай, орчуулга яаж хийх тухай, албан бичиг яаж бичих тухай, японд гэр бүл хүүхэдтэйгээ хэрхэн суралцаж амьдрах тухай за ер нь юуны тухай мэдмээр байна.
18 comments:
Jp yawuuldag tuhai
duridsan sedev bolgoonoo tsuwral bolgood bicheerei baigaarai hehe
Amjilt nzaa1
nohriin tuhai kk
Дурдсан сэдвүүдийг бүгдий нь сонирхож байнаа. Та өмнөх шигээ л бичээд байхад би лав бөөн кайфтай уншаал байна. Би бас тэр Paypal-ыг ашиглаж амжсаан кк. Уул нь нэг компьютераа солий гэж бодоод бодоод мөнгө нь байхгүй болохоор кк амжаагүй. Харин одоо аймар л өндөр ханшаар бодоод байх шиг байна лээ. Дүүгийн хонхны баяр гээд ганц палааж,гутал 2 авах гсн чинь өмнө нь нөгөө багаар бодсоор бгаад сурчихсан пээ доллар ийм аймар болчихсиймуу гээл кк. Арай тэр зөрүүгээ авахгүй байлгүй дээ ккк
Alban bichgiin English bolon orchuulga yaj hiih talaar bichvel mash ih bayarlana shu.
Нөхөрийг яаж Японд дуртай болгох тухай.
Блогоо хаалгүй, юу ч байсан хамаагүй бичихийг хүсч байна. Яагаад гэвэл би чиний бичсэнийг бүгдийг нь унших дуртай.
Ер нь бүх бичлэг практик хэрэгтэй зүйлүүд байдаг шд. Ялангуяа над шиг шинэ бэр хүмүүст гэр бүлийн амьдрал суралцахад хэрэгтэй л байдаг ккк. Японд байж байгаад ирсэн хүмүүсийг анзаарахад хоол хүнс, амьдралын хэмнэл гээд аягүй зөв дадал суугаад ирдэг юм шиг санагддаг. Тэгэхээр тэр дадалаасаа хуваалцаж байгаарай.
Hund heregtei yum bichne gej megeed yahav, oort yu bodson sanasan, saihan muuhai, egel jiriin amidral, ur huuhed, delguur horshoo geed l bugdiig ni bichehed yadgiin. Avahiig ni avaad hayahiig ni hayad yavna sh dee. Ternees hund heregtei yum bichej bna, geed 1000 bodood bh hereggui l gej bodoj bna. End durdsan sedvuud asar sonirholtoi l yum bna. Tegeed blog mlogoo haahaa boli! Damdaa gej arzaisan yum blogoo haagaad tag chig bolovoo.
turah tuhai unshiyaaa:) bas shine ajliin zaluuchuudiin tuhai, mongoldoo ireed her bna gene gm
medeelel saitai heregtei bichleg l hiideg baij gants ch gesen hund heregtei yum gene uu hudlaa bas mayaglah geed yadchih yum.
Uuriin chini bicheed bga sedevuud ihenh ni l heregtei zuiluud bna gej bodoj bna. Gadaadad bga humuust bol mongoliin amidral sonin, mongold bga humuust adaad ornii amidral sonin l bga baih. Za tegeed Meegaagiin helsneer uuruu bichiye gesnee l bichihgui yu, tegehgui hund heregtei yum bichiye geed l bodood tsag aldaj baisnaas, durtai ni unshaad durgui ni unguruud l yavna biz.
bugdiig ni sonirhoj bain, sonirholtoi sedvuud bn. gehdee ene 2 sedviig buur iluu sonirhoj baina.
1.tosol yaj bichdeg,
2.english herhen surah
bugdiig ne hehe
heregt gj bodson bugdee l tsag zavinha bolomjor huvaaltsval saixan bn. danda heregt zuil bichdegt chini olzurhaj danda zochildog shu
Blogoo bitgii haagarai, Uurt tani zarimdaa hereggui yum hiigeed bgaa yum shig sanagddag bj magadgui, minii amidral hend hamaatain gdg ch yum uu. Unendee humuusiin setgeliig sergeej, uudrug uram zorig ugdug, shan setgeltei blog gj boddog shuu. Gadaad dotoodiin medee sonsood bas hyamardagiin. Tgj bsnaa bas hen negen hunii engiin amidrald oir bichveruudiig unshihaar taivshirahiin. Tiim bolohoor yamar ch sedev bsn amtarhan unshina.
Гадаадад байгаа бидэнд цаашдаа ч олон сайхан мэдээ хүргэж байгаарай
сайн байна уу? миний мэргэжил canada, australia, germany-д сайн бэлддэг гэсэн тэнд яаж сурах вэ бүүр тэтгэлэг аваад нөхөр хүүхэдтэйгээ сурах боломж байгаа болов уу?надад мэдээлэл өгөх боломж байгаа юу
Post a Comment