Орой 6 гэж ажил тараад замаараа хүүхдүүдээ аваад явсаар байгаад 7 цагт гал тогооны өрөөндөө хоол хийх гээд зогсож байх юмаа. Тэгээд хоолоо хийсээр байгаад 8 цагийн үед л идэж таараад байна.
Дэлгүүрт зүгээр л уутыг нь задлаад л чанаад шараад болгочихдог энгийн өдөр тутам идэж болмоор хоол хийчихэж болмоор юмыг хямд зардаг бол мөн сайхнаа гээд л мөрөөдөх юм. Орой орж ирээд л будаагаа тавьчихаад бэлэн гоё котлетыг шараад л, бэлэн саладны ногоог уутыг нь урж саванд хийгээд л соусыг нь бас задлаад л дээрээс нь хийгээд болоо. Манайд тиймэрхүү юм түрүүчээсээ зарж байгаа ч тэр нь өдөр болгон авч идээд байхааргүй үнэтэй, ганц 2хон дэлгүүрт л байдаг, тэгээд ихэнх нь эрүүл ахуй чанарын шаардлага хангахгүй юмнууд байна.
Дэлгүүрт зарж байгаа котлетууд уг нь байна, гэхдээ аваад идэхээр мах ерөөсөө бараг л амтагдахгүй юм, мах биш юугаар хийсэн юм гэмээр. Бас идэхээр гэдэс эвгүйрхээд байх юм. Мах аймшигтай үнэтэй гэгддэг Японд дэлгүүрийн котлет нь цул мах л байдаг юм даа.
Манайд уг нь сэтгэл гаргаад хийсэн цэвэрхэн, тэгээд гоё амттай тиймэрхүү хагас боловсруулсан бүтээгдэхүүн хийвэл зах зээл байна гэж боддог юм шд. Хүмүүс ажлаа тараад бүгд л авгай хүүхдээ ажил цэцэрлэг сургуулиас нь аваад бөглөрч тагларсаар оройтож харьж байгаа, очоод хөлдүү мах гэсгээгээд хоол хийх гэж бөөн төвөг чирэгдэл. Тэгээд хийсээр байтал хоол нь оройтоод, буруу хооллолтын зуршил тогтоод л, түүнээсээ үүдээд эрүүл мэндэд ч нөлөөлөөд.
Яг одоогийн байдлаар бууз, банш, татсан гурил 3 л яг болгоод идэхэд бэлэн, хагас боловсруулсан бүтээгдэхүүний стандартаар, эрүүл ахуйн шаардлагад нийцэхээр их сайн хөгжсөн байна. Одоо бусад юмнуудыг нь бас ингээд хөгжүүлбэл сайхан байнаа. Татсан, хэрчсэн мах, хагас болгосон хэрчсэн ногоо, салатны ногооны микс соустайгаа гэх мэт. Ууттай бууз шиг аль ч дэлгүүр орсон төрөл бүрийн сонголтоор үнэ нь ч боломжийн чанар ч гайгүй байвал.
Тэгээд би нэг гуя аваад шулаад жижиглээд хоолны мах болгож хөшиглөөд оройн хоол хоолоор нь тасдаж уутанд хийгээд тавьчихлаа. Хэдэн уут татсан гурил аваад хөлдөөчихсөн. Бүүр яарсан ядарсан үед гурилтай шөлийг амархаан хийхээр бодоод.
Ногоог л харин яахаа мэдэхгүй байна, ялангуяа саладанд ордог ногоонуудаа. Болж өгвөл орой болгон ногооны салад идчихдэг байвал сайхан аа.
Тэгээд би нэг гуя аваад шулаад жижиглээд хоолны мах болгож хөшиглөөд оройн хоол хоолоор нь тасдаж уутанд хийгээд тавьчихлаа. Хэдэн уут татсан гурил аваад хөлдөөчихсөн. Бүүр яарсан ядарсан үед гурилтай шөлийг амархаан хийхээр бодоод.
Ногоог л харин яахаа мэдэхгүй байна, ялангуяа саладанд ордог ногоонуудаа. Болж өгвөл орой болгон ногооны салад идчихдэг байвал сайхан аа.
9 comments:
Монголд үйлдвэрлэсэн ууттай бууз, сосик, ихэнх хиамнууд бол тэр чигээрээ хор ба хорт хавдар үүсгэгчид гэхэд буруудахгүй. Тэр юм идээд гэдэс эвгүйтэх чинь ямархуу хортой болхыг нь баталсан байх. Монголд орж ирсэн ихэнх гадны хүнс аюултай.
bi ch adilhan geriin ezegtei. Gehdee mongold baigaa belen hulduutsun buteegdehuund yerusu itgedeggui shd. Mongolchuudin neg tiim zan bdg, nudnees dald yum chine yu ch hiij bolno gej boddog, mun ter hunsiig HUN hereglene gej bodohgui mungu l olj baival boldog gej bodool hiichdeg. Tegheer uuruu l gal togoondoo hiigeed idej baisan ni ayulgui. Minii bodloor kotlet hamgiin amarhan hool shd:-)
saladniii souce gej dressing helj bna uu? Belen hool, belen uutalsan, shilend bgaa dressing shig muu yum haana bnaa. Dan orluulgch, bodisoor duuren bgaa sh dee, tegeed ter ni hort havdariin eh uusver. Chi uul ni end tendees angli hel deer unshaad medmeer yum.
Saladnii dressing hiihed 5 min orno, oliv tos, vinegar, sarmis mustard holij hutgaad l bolno, jor interneteer duuren bgaa.
PS: Zugeer zogsoj bgaa humuusiin tuhai bichleg bsan, haigaad olohoo baichihlaa. Ternii huvid bol Tokyo-d yag tegeed zugeer zogsoj bdg humuus zondoo bdg yum bilee. Minii buusan buudal uul ni deed zeregleliin buudal bsiin, uudend jigteihen zangia kostume bolson hun bainga zogsoj bdiin, tegeed 1 udaa angliar yum asuusan chine A ch bhgui bsan,tegeed bodohoor manaihtai nileed tostei.
Би нэг юм дутуу бичсэн бололтой. Хагас боловсруулсан бүтээгдэхүүн гэж ямар ч удаан хадгалах химийн бодис ороогүй, үйлдвэрлэснээс 1-2 хоногийн дотор л хэрэглэх ёстой бүтээгдэхүүн байвал зүгээр юмаа гэж л хэлэх гээд байгаа юм л даа. Японд ганц бие, хөгшин, ажлын ачаалал ихтэй гэх мэт хүмүүс ихтэй болохоор тиймэрхүү хоолны бэлэн орцууд их зардаг байсан юм. Тэрийг л үгүйлээд байгаа ухаантай. Салад амтлагч гэж бэлэн шилтэй савтай dressing хэлээгүй юмаа. Гэрийн салат амтлагчны орцуудыг нийлүүлээд жижиг пакетаар савлаад, салатны ногоонуудаа бас нэг удаагийн хэрэглээгээр савлачихсан зардаг бол ямар гоё вэ гэж л бодоод байгаа юм. Бас хоолны орцуудыг нэг удаагийнхаар нь пакетлаад зардаг бол гоё оо.
Гэрийн салат амтлагчны орцуудыг нийлүүлээд жижиг пакетаар савлаад, zardag souce-niihaa ortsiig harsan uu?
Boon hiimel amtlagch sh dee, boon caxap davs, uner amt orluulagch duuren, industry food.
Aan harin buh orts ni organic bol bolj bna.
Minii bodloor bol delguurees belen um avch bhaar, amraltiin 1 odroo hoolnii odor bolgochih n deer. Ter odroo ireh doloo honogt yamar yamar hool idmeer bgaa yariltsaad, tegeed 5 yanziin hooloo beldchihne.
Bas udaan bolgogch geed bdag shde, zarim odor terniig ashiglaj bolno. Ogloo yavahdaa buh ortsoo udaan bolgogchdoo hiigeed tsahilgaand zalgaad, tsgaa taaruulaad l boloo. Oroi irehed hool belen.
Nogoonii huvid, brocoli, cauliflofer, spinich zergiig bol haluun usand 1-5 min bolgood gargadag bolohoor tsag neeh zaraad bhgui.
Bi bas ajil, ger, hool, huuhdiin hicheel geed amjuulah ajil ihtei. Tegeheer doloo honogiin 7 odortoo ajlaa huvaachihdag um. 1 deh amrah, 2 dah odor geree tseverleh, 3 dah odor laundry day, 4 deh odor oortoo zartsuulah odor, 5 dah odor delguur yavah, 6 dah odor hooloo beldeh, 7 ger buliin odor g.m
Ер нь бол идэхээр л хоол идсэн юм шиг болдог, бүх шим тэжэээлээ авчихдаг капсул гарчихвал амар кккк
Сүүлийн үед стеакыг хүртэл хуурамчаар хийдэг болсон. Тахианы мах хямдхан учраас ресторанууд тахианы махыг улаалгадаг бодисонд хийж хатууруулаад түүнийгээ стеакны мах болгон зардаг болсон гэх. Тиймээс хүнсний аюулгүй байдал гэдэг зүйлийг нарийвчлан авч үзэж идэж ууж буй хүнсний бүтээгдэхүүнүүдээ сайн шалгаж байгаарай. Хүний биеийн өвчлөлийн 70% нь хүнсний бүтээгдэхүүнтэй шууд холбоотой гэдэг шүү дээ.
бууз банш чанаргүй махаар хийдэг бх гэж сэжиглэдэг.
хэрчсэн гурил залхуурч нэг авч идээд ёстой таалагдаагүй, шидэт гурил гээд бусдаасаа нэг дахин үнэтэйг нь авсан чинь давс ихтэй санагдсан шдээ.
би махаа бүгдийг бөөнөөр нь машиндуулчихдаг. бас нимгэн хэрчүүлээд авчдаг. тэгсэн бхад гурил зуурах, будаа агшаах нь гайгүй дээ. гэхдээ хэн нэг нь л эрт тарж амьдралаан бодохгүй бол ер нь хэцүүн билэээ
Post a Comment