Monday, April 28, 2014

Яамны цалин

Яамны цалин нээрээ арай л дэндүү бага юмаа. Тэнд ажилд орсон найзтайгаа тааралдаад сонин сайхан ярилцсан чинь мэргэжилтнээр ажиллаж байгаа, сарын цалин нь 450,000 гэнээ. Сард 2 хуваагаад авахаар ёстой үнэрлэх төдий л болдог гэнэ. Тэгээд юунд нь болж ийм бага цалингаар ажиллаж суугаа юм бэ гэсэн чинь одоо нас явлаа карьер хөөе гэнээ. Хэдэн жилийн дараа дарга болох юм байхаа. Нэг хэсэгтээ цалин харахааргүйгээр амьдралаа баталгаажуулж мөнгөний хэрэгцээгээ шийдчихээд яаманд ажилд орж байгаа гэнэ шүү. Манай найз уг нь гадаад байгууллагад гайгүй цалинтай ажил хийдэг байсан юм.
Өнөөдрийн ийм өртөг өндөр болсон цаг үед 450,000 төгрөг гэдэг чинь 3 удаа дэлгүүр ороод л дуусах мөнгө байна. Саяхан дэлгүүр орж идэж уух юмаа цуглуулсан чинь 150,000 төгрөг дуусчихаад гарч ирсэн. Сарын хүнс ч биш шүү дээ үсрээд л 7 хоногийн идэх юм.
Яагаад улсын байгууллагын цалин бага бага гэхэд арай дэндүү ийм бага байдаг байнаа. Ийм бага цалинтай хүн тэгээд ажлыг үнэнчээр хийх үү? Яг цалингаараа амьдардаг хүн бол нэмэлт орлого бодоод юун ажил манатай л болно биз дээ. Улс гэтэл гайгүй цалин өгөх боломж байхгүй, тэгсэн мөртлөө ийм бага цалингаар авилга авахгүй үнэнч ажиллахыг шаардах. Хэцүү ч юмаа даа.

12 comments:

byambaa said...

neg naiz maani karier gej yu ve geher ni hurgan darga boloh gej hariulj blaa. zuv l hariulsan bna haha

Piglet said...

Адилхан яамандаа л дэвшинэ, авч байгаа цалин үл мэдэг л нэмэгдэнэ. Гагцхүү эрх мэдэлтэй болж авилга авч цалингаас гадуур, хууль бус орлого нэмэгдэнэ гэсэн үгээ дээ. Тэрийг нь мэдсээр байж хүмүүс яагаад тийшээ зүтгээд байдгийн? Тийм хэнд ч хэрэггүй дарга болсоноос болоогүй нь дээр баймаарсан. Ердөө л хувиа хичээсэн карьер. Харин эсрэгээрээ улсад, яаманд ажиллахад хатуу хяналтан дор, харьцангуй өндөр цалин авч, хангалттай хангалуун амьдарч чаддаг бол карьер хөөж буй хүмсүүдийг ойлгохсон.

Anonymous said...

Huwiin or ulsiin baiguullagad ajillahad ali alind ni davuu sul taluud bii... Ulsiin baiguullaga ner hundtei, ajliin hajuugaar heregtei humuustei taniltsah bolomjtoi geh met. Tegeed l humuus ordog bh. Huwiin zarim baiguullaga ch gesen mash baga tsalingaar huniig uhtel ni ajilluulaad shuldag shde. Tegej bsnaas ulsiin baiguullagad achaalal bagatai ajillah ni uurt ni ger buld ni hialbar bdag biz.

mongolbusgui said...

uneheer chadwartai gadaadad surguuli tugssun bol huwiin baiguulaladag undur tsalintai ajild oroh bh. harin dunguj surguuli tugsuud ulsiin baiguullaga ch ulsiin baiguullaga yalgagui tsalin bagati. manai 3 duu 3-laa surguulia tugsuud huwiin gazar ajillaj ehelsen, 7 honogt 70-90 tsag ajilluuldag, amraltiin udur bhgui. Bur uursudiihuu hevluulsen nomiig borluulj ir gej uureh ugdug hetsuu l ym bna lee. Neg n ulsiin bguullagad ajild orson, haayaa irdeg shalgalt shuulegiig es tootsvol 9-18 tsag hurtel ajilladag, eldev surgalt seminart hamragdaad, mergejilee bainga deeshluuldeg zaluu hund dawuu tal ihtei sanagdsn. Odoo neg duu maani oyodoliin uildvert sariin 450-r, 7 honot 70-90 tsag ajillaad yawj bgaa shdee. ternii orond ulsiin baiguullad adilhan tsalin awaad yawah n zugeer bhoo.

mongolbusgui said...

ulsiin bguullagad orood, tushaal devsheed darga bolvol hayalaga n ih bhoo. ter hunii songolt ym daa. Tusuviin bguullagiin tsaling nemchihmeer l bgaa daa. Iluu dutuu mungu taraaj bhaar.

Anonymous said...

Тэр төрийн байгууллагад орж байгаа хүмүүс цалин бага гэж байгаа ч үнэн хэрэгтээ авилгалаар өч төчнөөн саяыг аваад амьдрал нэг шөнийн дотор өөрчлөгддөг юм байна лээ. Би өөрийн нүдээр харсан.

miracle said...

Ийм цалингаар үнэндээ яаж амьдрах вэ дээ. Ийм цалин өгч бгаа газарт ажиллаж бгаа хүн авилга авахгүй гээд ч яахав. Уул нь улсын байгууллагад ажиллавал карьерт хэрэгтэй л дээ. Хувийн бгууллагад шилжиж ажиллаа гэхэд илүү нэр хүндтэй, бас ажлын цаг бага зарим чухал ажил хийдэг хүмүүс ч өдөр шөнөгүй ажиллах үе бдаг юм билээ гэхдээ дараа нь нөхөж амруулдаг юм бна лээ. Бас олон хэрэгтэй хүнтэй танилцах боломжтой

Unknown said...

Хамгийн ганган нь л яаманд байдаг ш дээ. Тэгвэл ийм цалингаар яаж хувцаслаж гангалж байгаа нь сонин санагдаж байна. Илүү санхүүгийн эх үүсвэр байдаг болоод л энэ дарамттай ажлыг хийдэг байлгүй. Сайд солигдоход дагаад халаглах магадлалтай ийм ажил давхар мөнгө олдог болоод л ажиллаад байдаг байх.

Barimalch said...
This comment has been removed by the author.
Barimalch said...

Yamand ajillagsadiin 10 hunees 2 n jinhene kareer huusun buguud turiin ajliig nuglay gesen humuus baidag baih. Yamnii ajillagsadiin 20% n gol ajliin 90%-iig hiideg bolovuu. Busad 80% n hahuulichid ba ariin haalgiin tataasaar ajild ortson 20%-aa ajild tulhchiheed gol gavyag avdag parzituud baidag. Amerikt ch gesen olon myangan nariin mergejliin humuus huviin sectoroos 5-10 dahin dooguur tsalintaigaar turiin albanuudad ajillaj turiin ajliig nugaldag. Negent turiin ajliig heseg chadvarlag humuus nuglah n zailshgui bodit baidal uchir uuniig zuvhun munguur hemjij humuusiig hemjih n het unguts muhar setgelgee bas guitsed bolovsrooguin shinj baij bolno.

ZAYA said...

Ногоохон, минь ямар найзтайгаа ойлгож байгаа биздэ.

Anonymous said...

Emee maani bidniig usgusun. Dandaa l "Uneneer yavbal ukher tergeer tuulai guitsene" gej bidendee surgadag. Bid nar ch emeegiinhee ugiig sain sonsoj, murddug bailaa. Tegeed odoo stupid unench khumuus bolson. Mongold unench khumuus amidrax unekheer khetsuu. Manai duu l gexdee neg tom duurgiin bolovson khuchneer ajilladag baisan, tsalin ni bol erduu 300,000 tugruk baisan, 2 khuvaagaad avaxad bairnii munguu ch tulj diildeggui baisan. Uyn khool und ene ter... jil garan tsag nargui ugluu 8-aas barag 9-10 tsag khurtel khurtel 6 khonog ajilladag baisan. Jil khagasiin daraa biegui, deer ni shud am ni geed bukh um ni emchluulex kheregtei bolson. Tegexed khumuus uygaa ch medexgui, interneteer turiin baiguullagiin mungu iddeg, zalkhuunuud gej kheev neg bichdeg baisan. Bi duugee bodood ur zeel tavin barin duugee emchluulj arai gej khul deer ni bosgood, axiad l nuguu turiin tom baiguullagiin ajild orson. Odoo tsalin ni bas 400,000 tugruk. Khaanaa ch khurexgui, bas l 6 udur ajilladag. Unen baidal bol iim baina sh dee. Mongoliin erkh medeltnuud kheden zuun ter bum dollaraar ni idchikheed, ajliin khundiig uurch yavaa khumuus ni amidrax erkhgui booliin niigemd amidarch yavna sh dee. Ene bol unen!