Monday, April 7, 2014

Theoldreader-ийг танилцуулж байна

Өнгөрсөн жил Google reader ажиллахаа байсан тул өөр сонголт хийхээс аргагүй болсон талаар та нарт хэлж байсан санагдана. Миний хувьд онлайн хэрэглэгчдээс санал болгосон сонголтуудаас The Old Reader /theoldreader.com/-г сонгосон бөгөөд хэрэглээд бараг жил болж байна уу даа. Тэгээд өөрийн санал бодлоо хуваалцахаар шийдлээ. Google reader-ээс өөрийн subscription-ээ шилжүүлээд шууд авчихсан тул аль нэг блог сайт орхигдох ямар ч асуудал байсангүй. Функцийн хувьд google reader-тэй адилхан, нэг их илүү дутуу юм байхгүй, хэрэглэхэд амар.
Энэ юу юм бэ гэж зарим хүмүүс асууж магадгүй. Та нар байнга уншдаг блог сайтууддаа шинэ бичлэг нэмэгдсэн эсэхийг яаж шалгаж уншдаг вэ. Тэр болгоны вэб хаягийг нь бичих байтугай ер нь ямар нэртэй блог сайт байсныг ч санадаггүй биз дээ. Тэгвэл иймэрхүү RSS feeder уншигчууд нь таны захиалсан /RSS subscription/ хэвлэлийг авчирч өгч байгаатай яг адил. Та яг сонин хэвлэл захиалж байгаа юм шиг "Би тийм тийм блогуудыг захиаллаа" гээд тохируулга хийнэ, сонин хэвлэлийн шинэ дугаар гарахад шуудангаас авчирч өгдөг шиг иймэрхүү уншигч нар шинэ бичлэг тавигдахад танд авчирч өгч байна гэсэн үг.


http://theoldreader.com руу ороход Facebook, Google account эсвэл theoldreader-ийн өөрийнх нь гэсэн 3 сонголтоор нэвтэрч орох боломжтой. Хэрвээ та google+ дээр өөрийн RSS feeder-ийг хадгалсан бол таны уншдаг блог сайтууд шууд гараад ирнэ. 

Нэвтэрч орсны дараа ингэж харагдана. 
Add subscription товчийг дарснаар тухайн блог буюу сайтын URL хаягийг copy paste хийгээд нэмчих боломжтой. 
Дэлгэцийн зүүн талд байгаа цэсэн дэх All items нь таны захиалсан бүх блог сайтуудаас шинээр нэмэгдсэн таны уншаагүй постуудыг бүгдийг нь харуулна. Starred гэдэг нь та аль нэг таалагдсан юмуу star дарж хадгалчихаад дахиж харж болох постууд чинь хадгалагдана. Liked мөн адил, гэхдээ нэг онцлог нь тухайн блог дээрх тэр постод таны аккаунтаар like дарсан нь харагдана. 

Блогууд нэмэгдсэн шинэ бичлэгийн тоо болон пост нь өөрөө ингэж харагдана. Пост болгоны доор мөн Star, Mark as unread /Уншаагүйгээр тэмдэглэх/, Send to, Share, Like функцүүд байгаа нь харагдаж байна.

Мөн уншдаг блог сайтуудаа төрөлжүүлэн хавтас нээж хадгалж болдог. Эхний зураг дээр миний Cooking хавтас дахь блогууд харагдаж байна. Ингээд төрөлжүүлээд хадгалчихвал амар байдаг юм. Дараагийн зураг дээр энэ пост дээр Star болон Like дарсан байгаа нь харагдаж байна. Мөн энэ постийг хаа нэгтээ share хийж, хэн нэгэн рүү илгээж болно.
Ийм уншигч ашиглавал ямар блогт ямар шинэ бичлэг нэмэгдснийг блог бүр лүү орж харна гэхгүй амар байдаг юм. Бас уншиж байтал хадгалаад авчихмаар дараа нь эргээд харах хэрэгтэй постууд зөндөө тааралддаг шүү дээ. Тэгвэл ингээд л асуудлыг шийдчихэж байгаа юм. Дараа нь Starred юмуу Liked фолдер луугаа ороход таны star like дарсан бүх постууд харагдана.


3 comments:

svnder said...

Oo ashgui Reader ee mon ch ih sanaad baisiimaa. Bayarlalaa onoodroos eniig hereglene ee

miracle said...

Ийм гоё юм бас байдиймуу кк. Би ч бүүкмарк дээрээ л баахан блогуудаа хадгалаад авдийн тэгээл байн байн орж шалгаал явна даа. Энийг чинь ашиглаж эхэлнээ хө. Баярлалаа

Unknown said...

Шинэ мэдээлэл тавигдахад мэдэгддэг бол сайхан юмаа. Туршаад үзье гэж бодлоо. Баярлалаа