Thursday, April 3, 2014

Ажил хайсан нь

Саяхан хүртэл би санаандаа хүрсэн ажил олж чадахгүй байгаадаа өөртөө гайхаж гутарч "Үгүй би ер нь яах гэж гадагшаа сургуульд явав аа. Энд зүгээр сайхан ажлаа хийгээд долларын цалингаа аваад сууж байхгүй яаваа" гэж хүртэл бодох үе гарлаа. 
Би ажил олж болох бүх мэдээлэл сувгийг ухаж CV-гээ байнга шинэчлэн олон олон ажилд apply-даж байсан. Гэхдээ яг миний мэргэжилтэй ойролцоо, яг миний хийхийг хүссэн ажил гарахгүй байсан юм. Тийм учраас огт өөр мэргэжлийн хүн материалаа өгөөд байгаа учир тухайн байгууллагаас намайг ярилцлаганд огт дуудахгүй байлаа. Аргагүй шүү дээ. Бизнесийн худалдааны хүн хэрэгтэй байнаа гээд байхад нэг инженер би оръё гээд материалаа өгөөд байвал огт авч хэлэлцэхгүй биз дээ тэр байгууллага чинь. Нэг тиймэрхүү л юм болоод байсан юм.


Бас энд тэндээс ямар ч ажлын санал хүлээж авахгүй байлаа. Яагаад гэвэл би өөрийгөө рекламдах, мэргэжлийн суваг чиглэлээрээ хүн амьтантай уулзахгүй тэрүүхэн тэндээ л эргэлдээд байсан юм билээ. 
Бас дээрээс нь яг эгзэгтэй үед би ирж таарчээ, учир нь эдийн засаг хямралд ороод гадаадын хөрөнгө оруулагчид үйл ажиллагаа зогсоох нь зогсоогоод гарч явах нь яваад түүнийг нь дагаад маш олон компани хаагдснаас болж захзээлд ажилгүй хүмүүс ихсээд, мөн мянганы хөгжлийн сангийн гэх мэт олон төслүүд дуусаад тэнд ажиллаж байсан хүмүүс бүгд ажилгүй болсон гэх мэт.
Ийм хямралын үед би дөнгөж сургуулиа төгсөж ирээд ажилгүйчүүдийн эгнээ рүү шилжив. Гэхдээ энэ хугацаанд би зүгээр суугаагүй ээ. Англи монгол хэл дээр нэг нэг төсөл бичиж, 2 тендерийн материал дээр ажиллаж, нэг компанид менежментийн зөвлөх хийж байлаа. 
Эхэндээ миний ганц ажил хайдаг суваг нь өдөр тутмын сонинууд байлаа. Тэгэж байгаад би ажилд зуучилдаг газруудын тухай олж мэдлээ. Тийм газрууд томоохон аж ахуйн нэгжүүдтэй сайн ажилтан олж өгөхөөр гэрээ байгуулаад олж өгсөн тохиолдолд төлбөр авдаг системээр ажилладаг юм билээ. Харин ажилд орж байгаа хүнээс ганц ч төгрөг гарахгүй. Тийм газар луу бүгд рүү нь CV-гээ явууллаа ярилаа өөрийгөө тайлбарлалаа таниуллаа. Байнга утасдаж өөрийгөө сануулж байв. Учир нь тийм газрууд чинь орж ирсэн ажлын байрнуудаа тэр бүр вэбсайт дээрээ тавьдаггүй энэ тэрүүгээр зарладаггүй юм билээ, голдуу headhunting хийгээд явчихдаг.
Ийм газруудыг жагсаавал, 
1. Mongolia Talent Network: www.mongoliatalentnetwork.com 
Эднийх вэбсайтаа маш сайн ажиллуулдаг, мөн facebook хуудас нь ч байнга мэдээлэл тавьж байдаг. Гадаадын хөрөнгө оруулалттай томоохон компаниуд эднийхээр үйлчлүүлдэг юм билээ. Эзэн нь америк гэр бүл байх шиг байсан,  харин recruiting consultant-ууд нь дандаа гадаадад сургууль төгссөн өндөр боловсролтой шижигнэсэн монгол залуус, маш сайн зөвлөгөө өгдөг.

2. UA Consulting: www.uaconsulting.mn
Америкт амьдарч байгаад ирсэн монгол хүүхний байгуулсан газар. Урьд нь дээрх компанид ажиллаж байгаад гараад өөрийн хувийн компаниа байгуулсан. Эднийх дандаа монгол дотоотын компаниудтай хамтарч ажилладаг юм билээ. Recruiting consultant-ууд нь тийм ч туршлагатай биш залуу охид.

3. CAML: www.caml.mn
Зөвхөн уул уурхайн компаниудаас ажлын байрны захиалга авдаг. Байгуулагдаад удаж байгаа учир маш олон хүн мэддэг ханддаг. Гаднаа бүр зарлал хадчихсан, маш их хүн ханддаг улсын байгууллага шиг л болчихсон юм билээ. Бүртгүүллээ гээд өөрийгөө сануулж л байхгүй бол тэр олон хүний мэдээлэл дунд хаягдах, олдохгүй байх, гээгдэх магадлал маш өндөр. Гэхдээ ойрд уул уурхай хямраад байгаа учир үйл ажиллагаа нь түр зогсонги байдалд орсон гэсэн. Дахин сэргэвэл олон олон хүнийг ажилд зуучилж өгөх байхаа.
4. Global Career Management Consulting Group: www.gcmcgroup.com
Бас америкт төгссөн хүүхэн ажиллуулдаг. Шууд headhunting хийгээд явчихдаг юм шиг санагдсан. Би хэдийгээр бүртгүүлсэн боловч, зарлагдсан ажил дундаас нь хараад "надад энэ ажил таарах юм шиг байна" гэж удаа дараа хэлсэн боловч үйлчилгээ авч чадаагүй. Магадгүй надад таарах ажил байхгүй байсан байх.
5. Job Compass: www.jobcompass.mn
Үйл ажиллагаа явуулдаг эсэх нь мэдэгддэггүй. Хааяа л нэг biznetwork.mn дээр ганц нэг зар тавьсан байх нь харагддаг. Бас headhunting хийгээд явчихдаг байх.
6. Specialized Career Consulting: www.recruit.mn 
Эднийх рүү шууд утасдаад би тийм хүн тийм ажил хайж байна гэж ярьсан нь дээр. Учир нь вэбсайтаа огт ажиллуулдаггүй, нүүрномын хуудсаа ч хөтөлдөггүй. Утсаар байнга яриад байвал өөрийг чинь санаж байгаад ажил санал болгодог.

7. www.biznetwork.mn/jobs
Үүнээс гадна хэрвээ дотоодын компаниудад ажилд орох сонирхолтой байгаа бол бизнетворкын ажлын зарын булан одоогоор монголын хамгийн идэвхитэй ажлын байр зарлагддаг газар шиг санагдсан. Энд дээрх ажилд зуучилдаг газрууд хааяа зараа тавьсан байдаг юм.

Мөн үүнээс гадна "Өдрийн сонин" гэх мэт өдөр тутмын нэр хүнд гайгүй сонингуудаар томоохон газрууд нээлттэй ажлын байраа зарладаг. Олон улсын байгууллага, элчин сайдын яамнууд, төрийн байгууллага гэх мэт ашгийн бус байгууллагууд чинь тийм зуучлалын газруудад өгөх илүүдээ гарсан мөнгө байхгүй учраас зөвхөн өдөр тутмын хэвлэл, өөрсдийн вэбсайтаараа л дамжуулж хүн ажилд авдаг. Бас би тийм мэргэжлээр төгсөөд ирсэн шүү гэдгээ санаа зоволгүйгээр урьд нь хамт ажиллаж байсан хүмүүс элдэв найз нөхөддөө хэлэх ёстой юм билээ шүү. Би энэ алхмыг ор тас мартсан байлаа.
За би гэдэг хүн нийтдээ бараг 30-аад ажлын байранд apply-дсан байгаа юм. Бараг бүгд миний мэргэжлээс тас өөр ажлууд. Харин сүүлд өөрийгөө илэрхийлж чадсан учраас ч гэх юмуу олон газраас ажлын санал хүлээж авсан жишээ нь, Сангийн яам, Барилга хот байгуулалтын яам, Эдийн засаг хөгжлийн яам, Монголэмимпекс, НҮБ-ын төсөл, Монгол Германы их сургууль, уул уурхайн гадаадын компани гэх мэт. Тэгтэл миний мэргэжил их ховор, би чинь төрд хэрэгтэй зайран байснаа мэдрэв гэж ккк. Дашрамд, Эдийн засгийн форумд оролцох боломж олгосон найздаа баярлалаа. Миний блогийг хэзээ нэгэн цагт унших байх. 
Ингээд ер нь хийх юмсан гэж бодож байсан ажилдаа 4 шатны ярилцлага шалгалт давж 47 хүнээс шалгарч орсон. /Гадуур ажилд орох өрсөлдөөн маш их байна/. 
Дараагийн постоор ажилд ороход тустай бяцхан зөвлөмжүүд.

Доор комментоор асуулт асуусан хүмүүст зориулаад нэмээд оруулчихая.

Чадвартай, мэргэжилдээ сайн, хэл устай, сайн хүн хайсан газар маш их байдаг юм байна лээ. Би тэр талаар огт мэддэггүй, хүн амьтантай уулзахгүй суугаад байсан учраас цаг хугацаа алдсан байна лээ. Бас мэргэжлээсээ тэс ондоо ажилд apply хийгээд байсан юмаа ккк.
Сая яг өөрийнхөө тухай мэдээллээ хүмүүст хүргээд эхэлсэн чинь олон газраас ажлын санал хүлээж авсан. Зарим нь бүр HR manager-ээсээ захирал нь хүртэл утастаж илүү цалин хангамж амлаж бараг нэг төрлийн булаацалдаан боллоо. Гэхдээ би яг хийж үзэхийг хүсч байсан ажлаа олсон учраас бусад бүх саналуудаас татгалзсан.
Гадаадад сурч буй хүмүүст хандаж хэлэхэд ирээд ажил олдохгүй байх вий гэдгээс битгий айгаарай. Нэг үеэ бодвол хүний мэдлэг чадварыг маш өндрөөр үнэлдэг болсон шүү.
Би ч гэсэн хэзээ ч танил талаараа ажилд орж үзээгүй. Дандаа зараар очоод л өөрийнхөө чадлаар л тэнцээд ордог байсан. Тэрүүгээрээ ч бахархдаг.
Сая хүртэл яаманд ороход танил талаараа ордог гэж намайг ирэхэд хүмүүс хэлж байсан. Гэтэл би ганц ч хүн танихгүй 3 яамнаас ажлын санал хүлээж авлаа шдээ. Тийм болохоор тэр танил талаараа ажилд ордог гэдэг үгэнд битгий итгээрэй гэж хэлмээр байна.

11 comments:

Anonymous said...

Сайн уу чиний блогыг байнга уншдаг уншигч байна. Яг энэ бичлэгтэй холбоотойгоор санал бодолоо хуваалцаач гэж хүсэх гэсэн юм. Би одоо японд сурч байгаа. Бас 2 хүүхдээ аваад ирсэн. Ирэх жил төгсөнө. Төгсөөд монгол руу буцна гэж бодож байгаа ч ажил олдох болуу гэж маш их айж байна. Хүүхдүүд маань сургуульд орох болчихсон. Монголд л анхнаас нь сургуульд орууулья гэсэн бодолтой байгаа. Гэр бүл хүүхдүүдээ бодохоор буцмаар ч юм шиг. Харин очоод танил тал муутай хүнд боломжийн ажил олдоход бэрх.Тэгж бодохоор эндээ ажилд орох эсвэл докторт үргэлжлүүлэн сурах боломж байгаад байдаг. Бас нас яваад байдаг. Очоод ажил олдох болуу гэсэн байнгын түгшүүртэй.
Энэ талаар саналаа хуваалцвал их баярлана шүү. Ойлгомж муутай бичсэнд уучлаарай

mongolbusgui said...

Bayar hurgeye!
ajild n undur amjilt
Husye! :)

bi ch bas tugsuud Mongoldoo ajild oroh uu bhuu gaihaad l bna. Ih surguulid bagshlah yamar bdg boloo? meddeg zuil bvl helj tuslaarai. bi huwidaa yaam tamgiin gazar ajillah sonirholgui, nad shig aashtai hun ajillah gazar bish bhaa gej bodoj bna.

nomin said...

Надаас асуугаагүй ч бас хошуу нэмэрлэе хэхэ. Монголд яг одоо нилээн хямралын байдалтай, маш олон байгууллагууд хаагдаж олон хүн ажлаасаа халагдаад хэцүү байгаа боловч мэдлэгтэй, боловсролтой, хариуцлагатай мэргэжилтнүүдээр байнгын дутсан хэвээрээ л байна. Миний мэдэх нилээн хэдэн газар төрөл бүрийн ажилтан хайгаастай... тэс хөндлөн мэргэжилтэй намайгаа авчих санаатай л үзээд байхын.

Монголд зөвхөн танил талтай хүмүүс ажилд ордог гэдэг үгийн үнэний би өөр дээрээ хэзээ ч мэдэрч үзээгүй. Анхнаасаа л анкет бөглөөд ажилд ордог байсан. Харин 4 газар ажиллаж үзсэний дараа хамт ажиллаж байсан хүмүүс ажлын санал тавьдаг болсон. Тиймээс өөрийгөө хүмүүст таниулаад, хариуцлагатай байж чадвал Монголд ажил олох тийм хэцүү гэж бодохгүй л байна даа.

saixan said...

Xussen ajildaa orj chadsand bayar xurgeyee, odoo mundag sain ajillaarai. Amjilt xuseye

Anonymous said...

Amjilt shuu!

Тэмээчин бүсгүй said...

Хүссэн ажилдаа, өндөр шалгуурыг давж орсонд нь баяр хүргээд ажилын өндөр амжилт хүсэе! Мундаг шүү!

Anonymous said...

Саналаа бичсэн хүмүүст баярлалаа. Өөрийнхөө карьерийг бодохоор үргэлжлүүлээд сурмаар байдаг.Гэр бүлээ бодохоор эртхэн буцдаг ч юм билүү гэж бодогдоод шийдвэр гаргаж чаддагүй ээ.Ойр хавийн хүмүүс танил талгүй бол хэцүү.30 гарсан хүнд ажил олдохгүй ээ гээд л сэтгэлээр унагаад байх юмаа.Хүүхдүүдээ бол анхнаас нь л монголд сургуульд оруулсан нь дээр гэж бодогдоод.Шийдвэр гаргахад хэцүүхэн байнаа

Номинговь said...

Юуны түрүүнд хүссэн, сонирхсон ажилдаа орсонд баяр хүргэе. Амжилт хүсье.
Ажил хайх талаар бичсэн зүйлтэй чинь санал нийлж байна. дараагийн постыг хүлээж байя ;)

Unknown said...

Өөрийн хийхийг хүссэн ажлаа хийх шиг сайхан юм байхгүй гэж үнэн шүү. Би өөрийн хүссэн ажлаа хийхийг хүсэвч цаг хугацаа орчин нь таарахгүй хааяа бухимддаг шүү. Гэхдээ нэг л өдөр сэтгэлдээ хүрсэн ажлаа хийж сайхан амьдрана гэдэгт итгэдэг. Харин хэзээ юм бол доо.

Harumi said...

Сайн байна уу. Хүссэн ажилдаа орсонд амжилт хүсье. Та ч мундаг бүсгүй шүү. Таны блогийг амтархан уншдаг шүү.

Unknown said...

сайн байна уу? би бол энэ блогид байгаа хүмүүсээс тэс өөр боловсролтой хүн байна монголд боловсрол эзэмшсэн гадаадад боловсролоо дээшлүүлэх хүсэлтэй байгаа ч үүнийхээ талаар доривмтой арга хэмжээ аваагүй л байна мэргэжлээрээ ажилаххыг хүссэн боловч мэдлэг минь дуутаад байнаа. жиш: гадаад сураад ирсэн хүнийг шууд л албан тушаал ахиулаал тавьхийн би гэдэг хүн хүрз барьсан хэвээрээ л байна миний толгой тийм хоосон гэж бодохгүй л байна өндөр голчтой даанч надад хэл мэдлэгийн цар хүрээ багатай байнадаа