Wednesday, March 26, 2014

Хүүхдийн орчин

Хүүхэд өсч хүмүүжихэд орчин нь их нөлөөлж байнаа. Охин японд байхдаа "Одоо би том ангид орлоо, ахлах анги боллоо, илүү эрт босох хэрэгтэй, хичээлээ илүү сайн хийхгүй бол болохгүй, хөгжмөө улам сайн давтаж улам мундаг тоглодог болох хэрэгтэй байна" гэж ярьдаг байсан чинь энд ирээд монгол сургуульд ороод хэдхэн сар болсон чинь ингэж ярьдаг болчихжээ "Манай ангийнхан намайг ямар муухай цамц өмсчихсөн юм бэ гэсэн би энийг дахиж өмсөхгүй, манай ангийнхан бүгд iphone 5, samsung S4-тэй, намайг утасгүй юмуу гээд шоолоод байна, манай ангийн охин миний цамцыг жинхэнэ Zara мөн юмуу хулхи нь юм биш үү гээд байна, би 2 facebook account нээх хэрэгтэй байна, би чихээ цоолуулмаар байна манай ангийн охид бүгд цоолчихсон гоё гоё ээмэг зүүдэг" гэх мэтээр ярьдаг болчлоо. 
Японд хэзээ ч өмсөх хувцас, гадаад үзэмж, facebook internet, гар утас авах талаар ярьж байгаагүй зөвхөн хичээл хөгжим найзуудынхаа тухай ярьдаг байсан хүүхэд чинь одоо материаллаг эд зүйлсийн тухай ярьдаг болчихож. Японы бага сургуульд угаасаа гар утас авчрах, чихээ цоолох гэх мэтийг хориглодог болохоор амар ч юмуу. Монгол ангийнх нь хүүхдүүд гэж үнэтэй гар утас барьсан, өмсөх зүүхээр нэг нэгнээ ялгаварлаад байдаг бололтой юм. 
Сая март цэргийн баяр гэж юу болов оо. 4р ангийн хүүхдүүд зүгээр л бараа солилцооны өдөр болгочихсон байна шдээ. Цэргийн баяраар чи надад Лего тоглоом /тэр нь 80,000 төг/ авч өгвөл би яахав чамд мартаар үнэтэй бэлэг авч өгнө шүү гэж ангийнх нь банди хэлж байна гэнэ шүү. За энэ тухай дараа нь "Март Цэргийн баярын солиорол" гэдэг постоор дэлгэрэнгүй бичье.

10 comments:

Piglet said...

Ганц айдаг юмны маань нэг байна. Хариад охин маань эрдэм ном биш эд хөрөнгөнд шуначих вий гэж үхтлээ айх юмаа. Яавал дээр талаар бас хэлж өгөөч, одооноос л ийм байдаг тийм байдаг гээд хэлж ярьж өгье дөө. Тэгээд Монголд ийм байдаг гэхээр харихгүй гээд байх юм, ямар ч төсөөлөл байхгүй хүүхэд тэс өөр юм ярихаар тэгэх л байх л даа.

Zoey said...

hooh neeree soliorch chadaj bgaam shuu. bas yag yarival huuhduuded ch yunii buruu ogoh ve de. het helberdelt, tansaglal hooson niigemd yaj amidarna daa ;(

orkhon said...

Сайн уу. Блог-оо нээсэнд баяралалаа. Асуумаар юм байна. Анх Японд (ер нь гадаадад ) сурна гэхэд нөхөр чинь яагаад дэмжсэн бэ? Би өөрөө сурах хүсэлтэй, харин нөхөртөө яаж ойлгуулахаа мэдэхгүй байгаа юм л даа. Тэгээд блог уншаад гэр бүлтэй,2 хүүхэдтэй нөхцөл их төстэй юм, зөвөлгөө өгч чадах байх гэж бодсийн...

Barimalch said...

Sayhan Germanii ediin zasagch Mongold ireed shuumjilj baisht. Mongolchuud het tsamaan, het urelgen, gol oilguulj baigaa sanaa n Het Teneg baina l gej baina. Evropiig sanhuugeeree avch yavj baigaa Germanchuud gehed Mongolchuudaas 10-15 dahin undur orlogtoi tegsen murtluu tednii Heregleenii Still mash daruuhan baidag. Germanuud usand orohdoo hurtel biye savandchaad usaa haaj baigaad biye sain urj ugaachaad usaa neej biye ugaaj usand ordog. Dalaitai zalgaatai ulsuud tegj usaa hemnedeg buyu usniihaa mungiig hemnedeg setgelgeetei manaih ch gadnii iimerhuu eruul yumsiig huulmaar baigaa yum.

mongolbusgui said...

Hmmm yostoi tolgoinii uvchin bna daa, huuhdiin orchin mash chuhal ch manaid iim orhcin bhr ireeduid ur huuhed maani yaanaa gej sanaa zovohiin...

edna said...

манай хүүхэд бас яг тэгсэн, цэцэрлэг бж шүү дээ. хүмүүс чинь хүүхдийнхээ тав тухыг бодож хувцаслахгүй, зүгээр тогос шиг гоёод навсайсан торон плааж өмсүүлээд явуулчихаар нөгөө өөрийнхөө даавуун плааж юмаа голоод унана.
японы цэцэрлэгт хэн ч тэгж гоёж очдоггүй, бүгд л чайн дэлгүүрийн хувцастай бдг. хааяа ЭЧэндЭМ-н нэхмэл плааж өмсүлээд явуулчихаар ямар гоё дрэсс вээ пөөх паах гээд санаа зовмоор юм хэлнэ багш нар нь.
гэтэл энд тйим биш юмаа, орчин нь тйим бхаар хүүхэд бас дагаад л тийм болох шинжтэй. ухаан суугаад ирэхээр эрдэм номоор биеэ чим л гэж үглэх бхдаа, яаанаа одооноос л санаа зовжын.

alice said...

yamar tsetserleg, surguulid ingeed bna aa? manai oxin ulsiin bolon xuviin tsetserlegt ali alind ni yavj bsan, odoo xuviin surguulid yavdag ch xuvtsas xunaraa golj shildeggyi, bariulax utas bgaa ch barixgyi ee, nadad xereggyi geed l yavj bdag, xyy mini bas tegj ynetei tsaitai yum nexexgyi l bx yum. Bitgii l iim yum toxioldoj zovoogosoi bilee.

Thomas said...

Harin ystoi yamaar ch yum be dee. Manai ohin tsetserlegt yvdaggui ch haaya uyiinhee huuhedtei yrihiig ni sonsohoor dandaa l nadad tiim yum bga, chamd bgamuu geel mochoorholtschih yum. bid ch gesen bagadaa tegdeg baisiin bolovuu

mongolbusgui said...

bidnii bagad ch gsn iim asuudal bsn bh shuu. tsetserlegt yawdag bhd huuhduud manai aaw eej iim ajiltai, bi dandaa oros huwtsas umsdug gd gaihuuldag bsn. bagsh nar n tuund ih nuluuldug gaigui ajil hiideg, bolomjiin ailiin huuhduuded iluu sain, ilt uuruur haritsdag bsn sanagdaj bnaa. 10 jild bhd oros helnii neg bagsh maani ilt tegdeg bsniin bna.

Unknown said...

Нийгмээ дагаад хүүхдүүд их өөрчлөгдөж байгаа нь үнэн. Байрныхаа гадаа салхилаад сууж байхад 7,8 настай гэмээр 3 охин ингэж ярьж байхын манайх 3 өрөө байртай харин танайх, аав ийм ажилтай ээж тийм гээд л ихэвчлэн хөрөнгө мөнгөө гайхуулах төлөвтэй. Ийм нийгэмд бүгд уусч байгаа нь харамсалтай. Байргүй бол хүн биш машингүй бол ядуу гэх үзэл бодол газар авах вий гэж айх юм.