Monday, April 21, 2014

Хуурамч масло уу?

Бид багадаа орос цөцгийн тос буюу сливочный масло талхан дээр тавьж идэж өссөн дөө. Ямар гоё амттай байсан юм бэ дээ. Тийм масло би одоо УБ-аас эрээд олохгүй байна. Дэлгүүрээр дүүрэн масло байгаа ч тэд нар чинь бүгд их сонин. Ганцхан Сүү компаний цөцгийн тос яг үнэхээр үнээний сүүний цөцгийг цохиж гаргаж авсан масло мөн боловч амт нь цул цөцгий амтагдаад нөгөө дээр үеийн бага зэргийн давстай орос масло идмээр санагдсан үед огт амт тохирохгүй юмаа. Ялангуяа төмсний нухаш хийх гэхээр болохгүй юм. Талхан дээр түрхэж идэхэд яахав зүгээр л дээ. 

Та нар гайхаж байна уу. Супермаркетаар дүүрэн масло байхад энэ хүүхэн галзуурчихаж гэж. Тэгвэл та нар дурын нэг савтай масло аваад орц найрлагыг нь уншаарай. 

Найрлаганд үнээний сүү эсвэл цөцгий гэхийн оронд ийм олон бодис биччихсэн байгаа. Энэ юу гэсэн үг вэ гэвэл зүгээр ургамлын тосон дээр ус, есөн шидийн өтгөрүүлэгч бодис, амт үнэр оруулагч нэмээд л масло хийчихсэн гэсэн үг. Хайруулын тавганд хийгээд халаагаад үзэхээр андашгүй, 10-20% нь нэг шар тос шиг юм болоод үлдсэн 80% нь ус болоод ууршаад алга болно. Бүр нөгөө маслонд ногоо могоо, сонгино хуурдаг сайхан цаг үе чинь өнгөрчихөөд байна. Бөөн ус пижигнээд л алга болно, тосны нүнжигтэй юм юу ч үлдэхгүй байгаа юм чинь. Ямар сайндаа төмсний нухаш хийж чадахаа байлаа. Халуун юман дотор ороод хайлахгүй байгаа маслыг юу гэж ойлгох уу? Тэгээд хайлсан ч масло амтагдахгүй байвал яах уу?
Намайг явах үед ядаж Rama гээд масло арай л гайгүй байсан чинь одоо хэрэг байхгүй болчихож. Юмны чанар улам л муудаад байх юм.

11 comments:

Anonymous said...

Rama чинь маргарин, орос цаастай маслонууд байгаа.Дутуу л хайгаад байна даа.

nomin said...

наадх чинь маргарин. сливочний (буруу ч бичсэн байж магадгүй) масло гээд иймэрхүү дөрвөлжин маслонууд байна лээ. Тэхдээ ер нь иймэрхүү ургамлын гаралтай масло төрөл төрлөөрөө байдаг болсон байна лээ. Сүү-ийн цөцгийн тос л гоё доо

Гэгээн Саран said...

Масло, маргарин хоёр өөр шүү дээ.
Бас масло нь давстай давсгүй гэж бий. Дутуу хайгаад байгаан болуу даа

miracle said...

Манайх ч Сүүгийн маслог л аваад идчихдийн. Жинхэнэ хулхи масло гэж хутган дээр тогтохгүй гулгаж буцаад сав руугаа унадийн бна лээ. Бодвол хөөрхий бидний ам руу л орохгүйг л хүсээд байх шиг бсан кк. Нэг тийм бөөрөнхий шаравтар савтай үнээний зурагтай масло. Тэгсэн харин эмээ наадах чинь харин хулхи бдаг болсон гэжийсан

би said...

Naa chin margarin shv de, kg.n oros maslonuud gaduur bii dee uuln. Rama ch bas margarin

Barimalch said...

Mongolchuudiin uhliin 1-r shaltgaan zurh sudasnii uvchin buyu targalalt bolson. Deer uyiin goy oyg maslo chine nariindaa zurh sudasiig chine bituu hogoor duurgej hunii nas boginosgodog huns baij. Urgamliin toson maslo chine haritsangui zurh sudsand hor bagtai masl n ter.

Anonymous said...

маргарин, масло хоёр ялгахгүй байж юун олон юм бичдийн

Nogoohon said...

Бичнэ шдээ ккк.

Nogoohon said...

Маргарин гээд биччихсэн байвал мэдээж би авахгүй лдээ. Масло гээд биччихсэн юмыг л худалдаж аваад байгаан уг нь. Бүр сливочный масло 80% гээд биччихсэн орос улаан цаастайг хүртэл авч үзсээн.

miracle said...

Нээрээ энэ маргарин масло 2ын тухай нэг мэддэг нь сайхан бичээч. Би бас мэддэггүй шд Ямар ч байсан масло нь сайн гсн ккк

Unknown said...

Масло идээгүй их удсан байна. Одоо бараг амтыг нь ч мартаж байх шиг байна.