Wednesday, April 24, 2013

Төгсөлтийн баяр

Нээрэн манай гэр бүлд гарсан нэг том өөрчлөлтийн тухай ярья. Манай хүү цэцэрлэгээ төгсөөд сургуульд орсон. Японы хичээлийн шинэ жил 4 сард эхэлдэг болохоор тэр л дээ. Ингээд би чинь төгсөлтийн болон элсэлтийн баярт бэлдсэн том туршлагатай болсон шүү.
Японд ямарваа боловсролын байгууллагад элсэн орох төгсөх үйл ажиллагаанд маш их ач холбогдол өгдөг юм билээ. Хүүгийн цэцэрлэгийн төгсөлтийн баярыг бүр 2 сарын өмнөөс л яриад л байсан яриад л байсан би ч нэг их тоогоогүй юмаа. Яг цаг нь болсон чинь багш нь урьд орой нь цэцэрлэгээс нь авахад "Хүүдээ хослол өмсгөөрэй. Гэрийнхэн нь ч бас албаны хувцасладаг юм шүү" гэвээ. Манай хүүд ямар юмны хослол байхав дээ. Тэгээд яах вэ гэж бодож байгаад нэг хөх даавуун өмдийг нугалаас гаргаж индүүдээд цайвар цэнхэр сорочкон цамцыг нь сайн индүүдэж өмсгөөд охиндоо хар палааж цагаан трико өмсгөөд өөрөө нэг пиджак хар палааж /надад ч хослол байхгүй шдээ ккк/ өмсөөд яваад очлоо. (Папа монгорү явцан байхгүй.) Тэгсэн чинь цэцэрлэгийнх нь бүх багш нар гоонж хослол өмсчихсөн, том өрөөгөө зайчлаад ханаар нь манай хүүгийн хийсэн уран бүтээлүүдийг өлгөөд өөдөөс харсан хананд манай хүүд зориулаад гар урлалаар баяр хүргэсэн том бүтээл хийгээд наачихаж. Тэгээд бүр цэцэрлэгийн удирдах зөвлөлийн гишүүд гээд 3 эрэгтэй хүн /учиргүй гоонж зангиа болсон/ ирчихэж. Индэрийн өөдөөс харуулаад баахан сандал засаад бид нарыг багш нар бүгдээрээ суулгаад байж байгаад ардаас хаалгаар хөгжим дуугарангуут манай хүүгээр тэргүүлсэн тэдний ангийнхан хуримын хос сүмд орж ирж байгаа юм шиг орж ирдэг юм байна. 
Ангийг багш нар өөрсдөө гараар хийсэн зүйлээр маш гоё чимэглэсэн байсан. Тэр цаана байгаа манай хүүгийн хөрөг зургийг оригами цаасан шувуу эвлүүлж хийсэн байна лээ. Их гоё, бас их хөдөлмөр орсон байсан.
Тэгээд энэ индэр дээрээс захирал багш, удирдах зөвлөлийн хүмүүсийн нэг нь, ангийнх нь охин эд нар дараалан манай хүүд хандаж үг хэлж бэлэг өгч бас төгсөлтийн гэрчилгээг нь баяр ёслолын байдалтай албаны маягаар их гоё гардуулсан. Бас хүүд зориулж ангийнхан нь дуу дуулж өгсөн. Бүх юмыг бүр алхах гишгэх үйл хөдлөлийг нь хүртэл бүтэн сарын турш давтаж бэлдсэн гэж байна лээ. Ер нь бол их сайхан байсан л даа. Гэхдээ сонин санагдсан юмнууд байнаа. 
Цэцэрлэг төгссөн гэрчилгээ. Албаны харагдаж байгаа ч доторх бичиг эд нар нь багш нар нь өөрсдөө хийсэн их хөөрхөн зүйл байна лээ.
Тэр удирдах зөвлөлийн эрэгтэй хүн аймаар удаан үг хэлсээн. Ямар их сургуулийн оюутан төгсөж байгаа биш тийм ноцтой удаан үг хэлэх хэрэг байсан ч юмуу үгүй ч юмуу. Манай тэсвэр муутай хүү /6 настай эрэгтэй хүүхэд шүү дээ/ удаан хөдөлгөөнгүй зогсож чадахгүй ийш тйишээ савлаж хөдлөөд л гуя муяа майжаад л. Бас энэ удаан олон албаны үг хэлэлт, ёслолын ажиллагааны турш хүүгийн ангийн 3-5 настай жаахан хүүхдүүдийг сандал дээр цомцойтол нь хоёр гарыг нь өвдөг дээр нь тавиад суулгачихаж байгаа юм. Бүтэн нэг цагийн турш шүү дээ. Учир начрыг нь ч ойлгохгүй ийм жаахан хүүхдүүд тийм удаан сууж чадахгүй шдээ. Түрүүчээсээ хөдөлж босч гүйх нь гүйгээд л, уйлж савж унах нь унаад л, орилж хашгирах нь хашгираад л эхэлж байгаа юм чинь. Тэр тоолонд өнөө хэдэн багш нар нь тэд нарыг томоотой хөдөлгөөнгүй суулгах гэж оролдож байгаа нь үнэн утгагүй тэнэг санагдсан. Тэгээд хүүхдүүд тэсвэр алдаад эхэлж байхад чинь тэр гоонж зангиатай албаны хүмүүс ер тоосон шинжгүй албархуу царай гаргаад суугаад байх юм. Ямар компаний нээлт биш дээ.
За дараагийн хамгийн тэнэг бүр ёстой тэнэг санагдсан нэг зүйл бол, би чинь их л баяр хөөртэй амьтан камераа барьчихаад зураг хөрөг аваад бичлэг хийгээд л хүү рүүгээ эрхий хуруугаа гозойлгоод л инээд алдсан их л аз жаргалтай сууж байлаа. Тэгтэл гэнэтхэн энд тэнд хүмүүс нусаа татаад эхэлдэг юм байна. Чанга чанга нусаа татаад эхэллээ. Гайхаад ийш тийшээ харсан чинь бүх эмэгтэйчүүд нь уйлаад байх юм. Бүх багш нар нь гэсэн үг л дээ. Ядаж байхад япон цэцэрлэг чинь их олон багштай, ядаж байхад тэд нар чинь бүгдээрээ эмэгтэй. Энд тэндгүй нулимсаа арчаад л нусаа татаад л нүд нь улайчихаад уйлаад байх юм. Жинхнээсээ ч уйлаад байгаа юмуу дүр эсгээд ч байгаа юмуу. Манай хүүг төгсөөд явж байгаа болохоор л уйлаад байна гэж ойлгосон. Эсвэл төгсөлтийн баяр дээр бүх эмэгтэйчүүд нь уйлах ёстой байдаг ч юмуу, эсвэл бүгдээрээ уйлъя гэж тохиролцсон ч юмуу. Ганцхан би л уйлаагүй их л happy амьтан байлаа тэнд. Сүүлдээ хүмүүс уйлаад байхад би ганцаараа инээд алдаад малийгаад байгаад байх нь эвгүй ч юм шиг, сүүлдээ бүр хүний оршуулга болж байгаа ч юм шиг сонин санагдаад явчихсан. Их эвгүй мэдрэмж төрсөн шүү. За тэгээд зураг авахуулах хэсэг эхэлсэн чинь тэр уйлаан майлаан нүд ирмэхийн зуур алга болсоон. 
Цэцэрлэгийнх нь гадаа байсан энэ хуанлийн зургийг бүгдийг нь манай хүү зурсан гэсэн.
 Хамгийн сүүлд нь дуусаад явах болсон чинь манай хүүгийн бүтэн жилийн турш хийсэн бүх гар урлалын зүйлс зурсан зураг гээд түнтийсэн том 2 уут юм өгсөн.  Ер нь багш нар нь их сэтгэл гаргаж их юм бэлдэж хийж их сайхан тэмдэглэж өгсөөн төгсөлтийн баярыг нь /except too much crying/. 



6 comments:

Medi said...

alibaa zuiliig jaahan geltgui ih hariutslagatai ach holbogdol ogdog humuus shuu

Сэгсгэр said...

Сонирхолтой сайхан юм болдог юм байна. Нээрээ тэр уйлдаг нь жаахан инээдэмтэй юмаа. Манай энд цэцэрлэгээс нь сургуульд үдэх гэж дээр үеийн шугам жагсаал шиг сүртэй юм болдог юм байна лээ. Бөөн зангиа галстук болсон улс л том том уриа хэлээд, дуулж бүжиглээд л, бас л сонин...

Anonymous said...

Mongoliig bodvol yoponchuud feodalismiinhee zarim zan zanshil yumiig ogt geegeegui shahuu yums haaya gadnaas ajiglagddag. Tegeed manaihnii sanaand ogt utgagui yums tiimerhuu "ondor hugjiltei" niigemd ajiglagddag baih. Yopond jil tutam 10000 garui huuhduud amia horlodog geheer tuhain niigemd asar nuutsalj daldalsan mash ih baraan uul baina gesen ug baih.

hina said...

uilsan uchiriig ni muuhai gj bodhooso ter olon bagsh ymr olon huuhdiig tgj tsetserleegrse udej gargaad surgaj tugusguud yavuulsan bol doo gj bodood bas l gunigtai l sanagdah blgui de zailuul usuj tomrood holdood yvj bhaa shavi nar ni dahij uulzajgui gj bodhoor l uilmaar bas tgd surguulid orhoor tom bolsond ni bayartai sanagdaad l uilahad tgj tohirch bariad blgui setgelesse bhd l bolchih blgui de

миракл said...

Кк тэр уйлдаг хэсгээс бусад нь их л сайхан албан ёсны болж аа бас тэр 1 цаг үг хэлдгээс бусад нь кк

edna said...

угаса японд жоохон удвал уйлдаг болноо. би бсан бол уйлна, бүр үнэнээсээ. яагаад гэхээр, цэцэрлэгийн багш нар нь ямар лаг гэж бодноо, бүр үнэн сэтгэлээссээ миний хүүхдийг харж хандаад, тйим олон сайхан зүйлс зааж сургаад, төлөвшлийн суурийг нь тавиад өгч бхад хэн ч гэсэн баярлаж сэтгэл хөдлөх блгүй дээ. цэцэрлэгийн төгсөлт бол бүр сэтгэл хөдөлгөсөн чухал үйл явдал шүүдээ. эрхэлдэг нас нь өнгөрөөд жинхэнэ хатуу чанга хүмүүжлээр хүмүүжих үе нь ирж бгаан шүү дээ.