Friday, April 12, 2013

Ичих булчирхай

Баярцогтод ичих булчирхай байхгүй. Уг нь байсан байх, одоо бол байхгүй. Яагаад байхгүй болсон бэ? Өнөөгийн Монголын нийгэмд төрийн албанд ажиллаж байгаа хүний ичих булчирхай хайлчихдаг юм шүү дээ. Яг ийм үүрэгтэй булчирхай гэж байхгүй боловч бид айх гэдэг зүйлийг мэдэрдэгтэй адил ичих гэдэг сэтгэлийн хөдөлгөөнийг бас л мэдэрдэг. Харин одооны төрийн албанд ажилладаг хүмүүс энэ мэдрэхүйг огт мэдрэхээ больсон юм шиг байгаан.
Бурхан төрүүлсэн гэж ярих, түүнийг нь очиж сурвалжлах, түүнийг нь төв эфирээрээ гаргах, маргааш дэлхий сөнөнө гэж хөдөө рүү дүрвэх, ууланд очиж ард түмнээ даатгана гэж яваад далуулаа төөрөх, гадаадын оффшорт сая доллар нуух, нуучихсан юм тэгээд та нар яах юм гэж басамжлах ер нь бүгд ичих булчирхай нь оогт ажиллагаагүй болсны л нэг илрэл шүү дээ том жижиггүй.
Одоо удахгүй Улаанбаатарын гудамжаар нүцгэн хүмүүс яваад эхэлбэл би лав гайхах ч үгүй. Ичнэ гэдэг зүйлийг мэдэрдэггүй болчихсон хүмүүс яах юм бэ, тоохгүй шд.

3 comments:

Piglet said...

Би бүр заримдаа Монголынхоо мэдээг уншихаас айх юм. Хүний санаанд багтамгүй, ямар ч ул үндэсгүй мэдээлэл ихтэй дээрээс нь ичих булчирхайгүй баахан хүний тухай мэдээлэл дүүрэн. Арай л дэндүү юм.

Unknown said...

хэхэ үхсэн ч төрд ажиллахгүй гэхээр хүмүүс намайг тэнэг гэдгийм шиг байна лээ. ээж аав ч гайгүй хүүхэд нь юм болохоор өөрөө мэд гээд хаячихдаг. бусад нь төрд ажиллавал үр хүүхдийн чинь төлбөр энэ тэрд хэрэгтэй, ирээдүйтэй, цагтаа тарна, ажил багатай ч, найдвартай, баталгаатай гэж боддог юм шиг байна лээ.

Ahaitan said...

Танил маань торийн албан хаагч. Би лав итгэдэггуй. Буур сонин худлаа болчихдог юм билээ. Арай л бишээ