Thursday, March 28, 2013

Мэргэжлийн юм асуучих уу?

DNA-тэй ажилладаг хүмүүсээс нэг юм асуух гэсэн юмаа. Мэддэг хүн байвал хэлээд өгөөч. Би яг энэ чиглэлийн хүн биш бас ийм туршилтыг хийгээд удаагүй болохоор сайн мэдэхгүй юм.
Бактерийн ДНК-гаа ялгаж авах гээд байгаа юм. Тэгээд gel electrophoresis аргаар ялгаж авчихаад purification хийсний дараа band нь ингээд ихэсчихээд байх юм /Bioanalyzer-аар шалгасан/. Хэд хэдэн удаа давтаж хийлээ яг л ийм үр дүн гараад байна. Харин gel electrophoresis-ээр шалгаж үзвэл зүв зүгээр, ямар ч илүү дутуу band байхгүй size нь ч адилхан гараад байгаа юм. Sample 1 is before purification, Sample 2 and 3 are after purification in two cases. 4-с эхлээд өөр хүний дээж. Тэгэхээр миний энэ дээж л тийм онцлог юм болов уу. Qiagen gel extraction kit-ээр purification хийсэн юм. Багш бүр гайхаад миний энэ дээжийг цааш нь pyrosequencing хийлгэхгүй байх юмаа. Buffer уусмал-ын давс нөлөөлсөн юм болов уу. Нэг докторын оюутан тэгэж хэлж байна лээ.

 
Bp нь 620-с 655 болчихоод байх юм. Уг нь гайгүй л байх шиг байх юм. Ийм юм тохиолддог юм болов уу. Мэддэг хүн байвал хэлж өгч туслаач.  

6 comments:

Piglet said...

Ийм үед эхлээд өөрийн протоколоо бусад хүнийхтэй харьцуулаад, хэцүү биш бол ялгаатай юм олдвол тэднийгээ нэг нэгээр нь ээлж ээлжээр өөрчилж үзэхээс өөр арга байхгүй. Бас хэрэглэж байгаа бүх уусмалынхаа найрлага , рН-г шалгаж шинээр давтах л арга байгаа. Contamination байж магад, purification хийх үед manual дагуу хийсэн бол асуудалгүй байх. Бас юмыг яаж мэдэх вэ яг адилхан уусмал, purification kit ашигласан хүн байгаа эсэхийг асуугаад үр дүн ямар байсан тухай лавлаарай. Lot No өөр байвал магадгүй тэр kit асуудалтай байж бас болно. Давтаж бүх хэрэглэж буй зүйлээ шинээр бэлдэж шалгахаас өөр арга байхгүй гэж бодож байна.

peakfinder said...

Ялгаж цэвэрлэхээс өмнөx дараах буфэрийн давсны хэмжээ өөр бол gel electrophoresis хоёр өөр харагдаж болно. Давс чинь өөрөө цэнэгтэй тэр цэнэг нь ДНX молекул хэр хурдан миграцлахад нөлөөлж болно шүү дээ. Нөгөө талаар ДНХ молекул чинь өөрөө ялгаж цэвэрлэхээс өмнө эрчилсэн байгаад цэвэрлэхэд суларч задраад хэмжээ нь өөр харагдаж болох юм. Надад бол нэг их санаа зовоод байх хэрэггүй л болов уу гэжэ санагдана. Contamination байж болох ч amplification байхгүйд ийм тод байх магадлала бараг байхгүй болов уу. Миний бодлоор нэг их санаа зовох хэрэггүй биз, заавал учрыг нь олъё гэвэл sequence хийгээд үзэхгүй юу.

Anonymous said...

Одоо харагдаж байгаагаар бол 1р эгнээний ДНХд дор хаяж 2 төрлийн фрагмент харагдаж байна. Тийм болохоор эхний ДНХгаа арай өндөр концентрацитай гельд удаан хугацаагаар гүйлгэх хэрэгтэй. Тэгвэл тэр бандууд салж өгнө. Яг өөрийн чинь зорилтод ДНХ фрагментийн урттай аль нь таарж байна, тэр ДНХтэй гелиэ хутгаар зүсэж аваад цэвэршүүлээд давтан хийж үз. Ийм олон фрагменттэй ДНХг sequencing хийгээд ч олигтой цэвэр үр дүн гарахгүй. Ер ни sequencing хийх тийм хэцүү биш учир фрагмент тус бүрээ цэвэршүүлээд хийгээд үзэж болно.

mongolbusgui said...

Yuu ch gsn sequencing hiigd uzehed medegdene dee, bi bol shuud sequencing yawuulcih ym bna. Gehdee dahin neg davtaj hiih heregtei bhaa, davtaj hiihdee buh buffer, kit, tip, tube gd buh heregledeg zuilsee soliod, turshilt hiideg shireegee ch bas soliod hiigd uzeerei. Herev contamination bol asuudal shiidegdeh bhaa. Bas purification kit awsan company-ruu holbgdood asuugd uzeerei, ymiig yaaj medehew ter kit (lot number n chuhal shuu, pigletiin helseneer) asuudaltai ch bgaan bil uu. DNA amplification hiigeegui tohioldold ene zeregiin yalgaa gaigui bhaa. Bi bactery dr ajillaj uzeegui blhr sain helj medehgui ym, gehdee gaigui bhoo. AMplify hiisn bol harin ingej garah yosgui.

Nogoohon said...

Зөвлөгөө өгсөн бүх хүнд маш их баярлалаа.

Anonymous said...

Hi, chinii blog ih taalagdalaa. Ene gel-iig harahad Sample 1 chin oirhon MWtei pure bish fragment ym shig bn. Tiim bolhoor gelnees zusej avaad purification hiih heregtei gedegtei sanal niilj bn. Odoo ch thesis-ee hamgaalaad hereggui boltson bh l daa:)