Friday, March 22, 2013

Гялс сонин сайхан

5 минутанд гялс нэг сонин сайхан сүнгэнүүлчихэе.
Хөрш лабын нэг гадаад оюутан хамт хоол идэх зуур гомдоллож байнаа. Судалгааг нь удирдсан супервайзер багш нь их дарамталдаг гэнээ. Яаж байна гэсэн чинь, юм асуухаар өөрөө уншиж олж мэд гээд хэлж өгдөггүй гэнэ, уулзаж судалгаан дээрээ зөвлөгөө авъя гэхээр завгүй гээд цаг өгдөггүй гэнэ, хааяа лабд ямар нэг туршилт хийхийг зааж өгөхөөрөө битгий ийм ч юмыг их хэрэглээд үрээд бай тийм ч юмыг хэрэггүй болгоод хаячихлаа наадах чинь ямар үнэтэйг мэдэх үү гээд үглээд байдаг гэнэ. Бид нар лабд байнга гараа угаадаг юм л даа. Дандаа хортой бодистой харьцдаг болохоор нэг юманд хүрээд л гараа угаана, спирт цацаж ариутгана, тэгээд дандаа сальфеткаар арчдаг юм. Гэтэл түүнийг битгий tissue-ээр гараа арчаад бай гэрээсээ алчуур авчирч арчиж бай гэсэн гэнэ. Лабын семинар дээр илтгэл тавихаар маш хэцүү юм асуудаг гэнэ, хариулж чадахгүй бол иймхэн юм мэдэхгүй бол яах гэж ирсэн юм гэж загнадаг гэнэ. Одоо өнөөх чинь багшаасаа болж мастераа дуусгаж чадах нь уу үгүй юу дээрээ тулаад сэтгэл санааны дарамтанд ороод байгаа юм байх. Ганц түүнд ч биш лабын бүх оюутандаа тэгэж ханддаг гэнээ.
Иймэрхүү зүйл байдаг тухай анагаахын докторт сурдаг найзаасаа сонсож байсан юм байна. Тэдний лабд шинээр ирсэн монгол охин өөр сургуульд багшдаа яг ийм байдлаар ижимэдүүлсээр байгаад цаашид сурч чадахаа болиод нутаг буцдаг дээрээ тулж байхад нь манай найзын профессор нь манайд шилжээд ир гээд шилжүүлж авсан юм гэсэн. Олон хүн сайнтай муутай гэж хааяа нэг иймэрхүү хүн байдаг юм шиг байгаан.
Харин манай лабынхан их азтай ч гэх юмуу манай багш бол ёстой сайн хүн байдаг юм ш дээ. Бид нарын сурах судалгаа хийх бололцоог хангаж өгөхийн тулд өөрийнхөө цамцыг тайлаад өгөхөөс ч буцахгүй хүн шүү дээ. Би чинь одоо хэдэн ч удаа реактороо гашилгав даа. Тэр болгонд багшаа би реактороо гашилгачихсан надад шинэ хөрөнгө авчирч өгөөч гэнэ, аан за л гэнэ чааваас. Тэр шинэ хөрөнгийг авахын тулд багш томоо чемоданд 10 л-ын канистр хийгээд урт уяатай хувин аваад холоо байдаг цэвэршүүлэх үйлдвэр лүү метрогоор явж очиж үйлдвэрийн танкнаас нь хувингаар хутгаж авчирдаг гэж байгаа юм. Бид нар ямар нэг юм дуусчихлаа эсвэл тийм юм хэрэгтэй байна гэвэл дор нь захиалаад аваад өгнө. Хэзээ ч ямар хурдан дуусгадаг юм яасан их үрдэг юм гэж хэлж байсангүй. Би туршилт хийж  сурч байна, дадлага хийж байгаа нь энэ гэж нэг бүр нь 10,000 иений үнэтэй бодис бараг 30-г цааш нь харуулсан байхаа. Ганц тэр ч биш, өчнөөн үнэтэй цайтай зүйлсийг зүгээр л дадлага хийж байна гээд будаа болгоод л хаяад байгаа юм чинь. Тэр муу сальфетка бол бүр хог шиг л хөглөрч байдаг юм, юун тэрийг тэгэж харамлах манатай. Сая бас надад вэбкамер хэрэгтэй байна гэсэн чинь аваад өгье өө л гэж байна лээ. Бас би дугуйгаа хулгайд алдчихсан, нөхрийнхөө дугуйг унаж байна гэсэн чинь өө манай лабд нөөц нэг дугуй байдаг тэрийг ав гэсэн шдээ. Юм асуух бол сандраад л өрөө рүү нь гүйнэ, хичнээн завгүй байсан ч уриалгахан хариулна, судалгаагаа хэлэлцье цаг өгөөч гэвэл би тэдний өдөр завтай байна чи яамаар байна гээд нээх өрөвдмөөр царайчлангуй харна, семинар дээр бид нараас юм асуучихаад 10 секунд боловуу үгүй юу өөрөө тайлбарлаад бодлогыг нь бодоод эхэлнэ. Бид нар бүр сүүлдээ өөрсдөө багшийгаа өрөвдөөд хэр баргийн юм асууж ажлыг нь үймүүлэхээ больсон шүү. Үнэхээр өрөвдөж байгаа юм чинь. Харин хийх ёстой юмаа хийгээгүй эсвэл хариуцлагагүй үйлдэл гаргавал айхтар уурлана. Уурлахаараа нүүр нь минчийгээд, дуу нь чангараад ирдэг юм. Учир зүггүй загнахгүй л дээ, гэхдээ нэг хатуухан үг хэлдэг юм. "Чи докторт 3 жил сурчихаад ийм пресентаци хийж байгаа юмуу" ч гэдэг юмуу. Тэр нь л бид нарт аянга шиг бууж байгаа юм чинь. Тэгээд бас багш бид нарт ингэж хэлдэг юм. "Та нар баян Японд байгаа дээрээ туршилтаа сайн хий, алд алд бас дахин алд. Харин алдаанаасаа сайн суралц. Та нар нутагтаа хариад ганц ч алдаа гаргах эрхгүй шүү дээ. Энд харин юунд ч санаа зоволгүй туршилтаа хийж судалгаагаа сайн хийж ав" гэнэ. Сайн хүн байгаа биз дээ. Ийм багш таардаг би бас азтай л юм гэж бодоод байгаа.

6 comments:

Aamregled said...

сайн байнашт..
салфетка бол нээрээ лай л байнашт тээ..


сэтгэгдэлээ зүгээр бичдэг болмоор байна .. маш их сэтгэгдэл бас бичмээр байнашт..

nomin said...

гүй ээ одоо муу хүн нь ч юу юм. тиймэрхүү хүмүүстэй ажиллах хэцүү л дээ. тэр хүн чинь магадгүй бага залуудаа тэр салфетка байтугай юм олох гэж хэцүү байсан юм байлгүй дээ. угааасаа хар багаасаа бүх юмыг хэмнээд өсчихсөн хүмүүс байдаг нь. яахав сонин ч гсн санаа нь буруу биш юм биш үү. гэрээсээ алчуур авчираад хэрэглэхэд хичнээн цаас хэмнэхэв? бас урвалжуудаа үрэхгүйн тулд анхнаасаа туршилтаа сайн төлөвлөж сурна, бас нэгэнт багш нь хэлж өгөхгүй бол тэр хүн чинь илүү их судалгаа хийнэ гэх мэт ашигтай юм биш үү. яахав дэпрэсст орох нь хэцүү л байна л даа хэхэ. би ч бас лабораторид ажилладаг байсан. манай босс ч бас бүхнийг гүйцэлдүүлдэг байсан л даа. тэгээд одоо бодоход нээх юм сурж чадаагүй юм шиг. харин манай нэг филлипино найз яг наад багш шиг чинь багштай байсан. одоо ч энэ салбартаа урагшаа яваад л байна даа.

манай хүн бас надад юм хэлж өгөхгүй ээ. аманд чинь будаа халбагадаж хийж өгч чадахгүй. өөрөө хайгаад олоод унш гэнэ. би байнга салфетка хэрэглэнэ. чи хичнээн мод сүйтгэж байгаагаа мэдэж байна уу гэнэ. би ч угаасаа тиймэрхүү хэрэглээндээ асар гэмшилтэй байдаг л доо. энэ амьдралдаа карбон фуутпринтээ аль болох бага байлгах юмсан гэж хичээдэг ч салфеткан дээр ямар ч арга байхгүй байнаа ахаха. тэгж байгаал мод тарьж нүглээ цайруулна даа. бараг бичлэг бичих дөхөв үү дээ кэкэ

Anonymous said...

Yoponchuud 60-70-aad onuudad olon n zarimdaa hoolgui 2-3 honogoor ajil amidralaa hootsoldoj guideg baisan gedeg. Zarim yoponchuud 18 nas hurtlee uhriin mah idej uzeegui gedeg gesen. Naad hun chine bagdaa ovoo hatuujil uzsen chanarlag hun bololtoi. Manaihan ch 1 nasnaasaa ehleed omnod azid olddoggui unetei chanarlag mahaar uurgiinhaa nohon toljiltiig avsan ih uhaalag ovog deedsiin uldegdel ter chanriig n urgeljiluuleh l hatuu uuregtei baigaa yum da!

Barimalch

mongolbusgui said...

Hetsuu hetsuu, haana ch yanz buriin l humuus bna. Gol n dasaas zohitsood teseed garahaas argagui. Chinii bichseniig usnhaad bhd Korea, Japan humuus ih adilhan ymaa. Manai bagsh neeg ih tgd aashilaad bdaggui, gehdee ur dun garahgui bol aimaar uuralnaa, odoo hugshiruud gaigui bolchij hehe. Survive bolj uldej chadsan chini ymand hureh bh daa.

Eegii said...

Tm aash muutai bagsh nar bdg gesen, bagshiigaa songohdoo bas anhaarmaar yum bilee, jp d bol ter tissue ch yahav, harin nutagtaa harival uuriin erhgui hemnedeg zan hudluh bhdaa,
Bi bas ih aztai gj boddog, 2 ch udaa sain bagsh taarch bgaa shuu. Amjilt

Eegii said...
This comment has been removed by the author.