Monday, March 18, 2013

Хэдэн үг

бичээд гарчихая. 4 сарын дундуур дунд шатны хамгаалалттай. Яанаа би үхсээн. Тэрнээс өмнө энэ 2-р шатны туршилтаа дуусгаад үр дүнг нь цэгцэлсэн байх ёстой. Ажил гэж үстэй толгойноос их байнаа. Ямар сайндаа утсан дээрх хамаг application-аа устгаж хаяхав. Тэгэхгүй бол утас нүдэнд харагдангуут шүүрч авч ухаад хамаг цагийн гарз юмаа. Ер нь энэ смартфон чинь их цагийн алуурчин эд байна шүү. Ялангуяа сүнгэсэн сайхан нэттэй болохоор бүүр хамаг ажлын садаа юмаа. Ядаж нэт нь орохгүй гацаад удаад байдаг бол түүртээд оролдохгүй дээ тиймээ. Зүгээр л ярьдаг утас авдаг байжээ. Монголд байхдаа хамгийн сүүлд наашаа явахын өмнөхөн Galaxy S2 аваад өнөөхөө бараг хэрэглэж ч амжилгүй хүрээд ирсэн. Тэгээд өнөөхөө тэр дор нь зарчихгүй, нөхөр наашаа ирэхдээ чемодан дотор хийгээд хав дарчихсан байгаа юм даа. Одоо очиж байгаад л зардаг байх даа. За за хүнд хэрэгтэй юм бичье.
 Kiebooks.com  Энд софт хэлбэрээр нилээн хэдэн ном бий. Ер нь хамгийн олон номтой онлайн сайт нь эднийх байх. Гишүүнээр бүртгүүлчихээд бүгдийг нь үнэгүй татаад авч болно. epub өргөтгэлтэйгээр ios системтэй Apple-ын төхөөрөмжүүд дээр уншиж болно. mobi өргөтгөлтэйгээр android дээр уншиж болно. Энэ сайтнаас овоо хэдэн ном татаж авч уншсан шүү. Бас хүүхдийн хөөрхөн үлгэрүүд ч байгаа. 2 хүүхдэдээ бүх үлгэрийн номыг нь уншаад өгчихсөн. Одоо уран зохиол уншиж өгч эхэлж байгаа. Гадаадад байдаг хүмүүс хүүхдэдээ эндээс монгол хэл дээр ном уншуулбал зүгээр л санагдсан. Манай охин гэж монгол ч үгүй япон ч үгүй хэлтэй хүн болчих вий гэж айх юм. Хоёрхон жил болчихоод харандаа үзүүрлэгчийг "үзгэрлэгч, зүзүүрлэгч, зүзэрлэгч, үзэглэгч" гээд байгаа хүүхдийг яах вэ. Хүүгээ энд хагас жил япон хэл үзсэн болоод бушуухан аваачиж монгол сургуульд нь тушаах минь зүгээр. Эхлээд эх хэлийг нь сургая аа, дараа нь гадаад хэл болъё. Тэгэхгүй бол яг хэл бичгийн төлөвшил тогтдоггүй юм байна хүүхдэд.
Өөр юу бичье гэж бодож байлаа. Аан тийм. Хүний идсэн уусан зүйл 10 цаг болоод гадагшилж байх ёстой байдаг байхгүй юу. Гэтэл би гэж өтгөн хаталтын мастер, 72-168 цаг болох ч тохиолдол байна. Тэгээд удаад эхлэнгүүт нүүрэн дээгүүр юм гараад эхэлнэ. Энд япон хүүхнүүд байнга гадагшлуулах тухай ярина, түүнд зориулсан янз бүрийн эм тан уудаг иддэг юмнууд байнаа. Би болохоо байхаараа нэг цай уудаг юм. Тэр их сонин цай шүү. Уугаад яг 10 цагийн дараа гаргана, тэрнээс наана яах ч үгүй, бас байнга 00 гүйлгээд зовоогоод байхгүй. Ер нь юу хэлэх гээд байна гэвэл "Хэрвээ таны өтгөн хатдаг бол яаралтай гарга, бүр хүчээр ч хамаагүй гаргаж бай. Тэгэхгүй бол бие организм чинь хордоод эхэлдэг юм байна лээ шүү" гэх гээд. Ямаа шиг өвс иддэг эд нар хүртэл өтгөн хаталтанд ингэтлээ санаа зовж байхад төмс гурил гээд байнга цардуул иддэг бид нар бас санаа зовж суръя даа.
Бас нэг ажигласан юм гэвэл Нүүрном дээр харж байхад дандаа тарган бөөрөнхий хүмүүс л харагдаад байх юмаа. Дөнгөж 20 гарч яваа охид залуус хүртэл баяр ёслолоор авахуулсан зургийг нь харахаар нэг л их бөөрөнхий хүмүүс байх юм. Манай улсад жингийн илүүдэл их газар авчихжээ. Дунд нь байхдаа ер анзаардаггүй байж. Илүүдэл жингийн хэрэг ерөөсөө байхгүй, хамаг өвчний үүр уурхай, бас хөгшин овортой харагдана. Манай хүн хагалгаанд орсны дараа бие нь муу хоолны дуршил нь муудаад олигтой юм идэхгүй аймаар тураад. Эмнэлгээс гараад удалгүй монгол явсан юм, тэгсэн хүмүүс жаахан банди шиг болчихож  гээд байсан гэсэн. Хэдэн насаар ч гэсэн залуу харагдаж байвал сайн л биз дээ тийм ээ. Одоо гэхдээ буцаад тарга тэвээргээ авчихсоон манай хүн. Хоолоо багасгая, би туръя гээд үглээд л байгаа юм уг нь өөрөө.


10 comments:

Piglet said...

Амжилт хүсье! Ганц сар гүрийхэд л байдал тодорхой болох нь байна шд.

edna said...

японд хөгшин, залуу, хүүхэд гэлтгүй өтгөн хаталт даймондай. хүүхэд хатахаар бүр аймаар хэцүүн бналээ. хүүхэд якурто уухаар өдөртөө гардаг бсан чинь сүүлдээ багасаад, чихэрлэг болохоор бүр ундаа шиг сав саваар нь уух гээд бдаг юм билэ.

тэгээд kelogg's all bran буюу オールブラン гэдэг cereal аваад өглөөдөө шар буурцгийн сүүтэй өгчихдөг болсон. найдвартай өдөр болгон банана хэлбэртэй гаргана. дэлгүүрт бгаа cereal-уудээс хамгийн өндөр эслэгтэй нь 70%. жиндээ тааруулж иддэг юм билээ. би хүүхдээ 15 кг-аар бодоод амны халбагаар нэгийг идүүлчихдэг. том хүн ч гэсэн идвэл нөлөөлөх бх. амт нь онц биш л дээ гэхдээ л...

энэ зураг нь
http://www.kellogg.co.jp/products/details/allbran.html



энэ зураг нь.

MRowan said...

Юм хөгжнөө гэж... Жамаараа хүндэрч болохоо больжээ хөөрхий. Байнга юм ууж идээд ч юм уу түлхэц өгч хүндрээд байхаар бие организмын үндсэн ажиллагаа алдагдаад жамаараа гаргаж чадахаа больдог юм биш үү?

alice said...

ugluuduu zugiin baltai us neg ayagiig uuchixad ter udurtuu bol zaaval garch bna lee shyy. bi bas ali bagaasaa l tiim bsan. odoo ugluu us uudag bolood gaigyi bolj bna, nuruun deegyyr aimaar ix yum gardag bsan ni xyrtel bolij bgaa sh dee.

Unknown said...

тийн. заавал зөгийн бал гэхгүй, буцалсан бүлээн ус аягыг барьж тавьж байгад шимээд уучирдагийн. ер нь тэгээд шингэн ус их уугаад эхэлсэн чинь гайгүй болсон шд. гэхдээ л заримдаа 10 цагийн дараагаа бариад, заримдаа 1-2 хоночих бололтой юмаа.

Unknown said...

харин тийн.

Anonymous said...

Arvain guril bol 1r zereglliin hereggui bodisiig biyiin sistemees gadagshluulagch daraa n 2-r gurilan boov yumnuud bas ih sain hool shingeegch/gadagshluulagch. Odor esvel oroid 1 atga arvain guril idvel ih sain yun fiber, yun vitamin, yun antioxidant. ;)

Nogoohon said...

Би уг нь өглөө бүр бараг 2 аяга буцалсан уус уудаг юм шдээ. Шингэн юм дутагдаад байдаг юм болов уу гэж бодоод байнга л ус уугаастай. Гэхдээ л миний биеийн онцлог юм шиг байнаа. Ус уугаад байвал шээс л хүрнэ үү гэхээс тэр өтгөн мөтгөнтэй ямар ч хамаарал алга. Байнга ингэж нэг юмаар гаргуулаад байх муу л байх даа. Гүйж мүйж аль болох хөдөлгөөнтэй л байх юм. Тэгээд ч нэмэр алга. Одоо тэгээд миний онцлог л юм байх даа гэж дүгнэлтэнд хүрээд сууж байна.

Barimalch said...

Ene minii zuvlulguu yum. Medeej hun bur uursdiin biosystemtei. uurtuu taarah regimee ajiglaad ashiglaval sain bh.

edna said...

монголд зүгээр бсан хэрнээ энд ирэхээр тийм болдог юм билээ. эсвэл чиний гэдэсний хананы гүрвэлзэх хөдөлгөөн нь муу юм блгүй. ямар ч хамаагүй аргаар гаргаж бсан нь дээр тэхгүй бол бүдүүн гэдэсний хана нь өргөсөөд, тэр хэсэг нь хөдөлгөөн нь муудаад тэндээ байнга гацдаг болдог.