Марафон бол холын зайн гүйлт бөгөөд яг илүү ч үгүй дутуу ч үгүй 42.195 км /26 миль 395 яард/ байдаг. Марафоны тулаанаас ялалтын мэдээ хүргэхээр Афин ортол гүйсэн Грекийн цэрэг Феидиппидесийн гүйсэн замын уртаар тогтоосон нь энэ. Энэ зайг одоогийн байдлаар дэлхийн рекордоор Кенийн тамирчин 2 цаг 3 минут 38 секундэд туулсан байдаг юм байна. Ийм зайг ийм хугацаанд байтугай бахардаж үхчилгүй гүйсээр туулна гэдэг хэр баргийн хүний хийж чадах зүйл бишээ.
Би хар багаасаа ямар нэг спортоор хичээллэх юмсан гэж их мөрөөддөг байлаа. Газрын теннист явсан чинь ракетаа даахгүй хасагдаад, ширээний теннист орсон чинь бөмбөгөө харахгүй, сагс тоглосон чинь холоос цагиргандаа хүргэж шидэж чадахгүй, хөлбөмбөг тоглож үзсэн чинь хөлөө хуга өшиглүүлэх шахаад гэх мэтчилэн надад яг тохирчих спорт олдолгүй өдий хүрчээ. Тэгтэл энд ирснээс хойш гүйлт миний сонирхлыг маш их татаж эхэллээ. Энд хүмүүс байнга гүйгээстэй. Гэр бүлээрээ том жижиг хүүхдүүдээ
дагуулчихсан эсвэл өвөө эмээ хоёр гүйцгээж ч байх шиг, гээд бараг бүх
хүн нь ямар нэг хэмжээгээр гүйдэг байхаа. Өглөө 7 цагт гадуур явбал энд
тэндгүй гүйсэн хүмүүс, орой ч гэсэн зам дагаад гүйсэн хүмүүс зөндөө. Тэгээд эндэхийн хүмүүсийн гүйж байгааг хараад ер нь гүйе гэж шийдээд байгаа, бүр цаашлаад ямар нэг марафонд орж үзэх юмсан гэж бүр мөрөөдөөд байгаа юмаа. Өнгөрсөн жил Токио марафонд орох гэсэн чинь бүртгэл нь аль дээр дуусчихсан байна лээ. Тэгээд ч тэр чинь мань мэтийн дурын гар ордог эд биш байна лээ. Хамгийн гол нь бэлтгэл чухал. Бэлтгэлгүй бол замдаа бахархаад зүрхний шигдээсээр чадхийх магадлал маш өндөр.
Би чинь насаараа суугаа ажил хийсэн булчингийн хөгжил мөгжил гэж 0 хүн шүү дээ. Энд ирснээсээ хойш л гүйдэг болж байна. Оройн хоолоо идсэнээс хойш 2 цагийн дараа 8 цагт гараад 1 цаг хиртэй гүйнэ. Манай гэрийн хажууд хөлбөмбөгийн талбай шиг хэмжээний саад байдаг юм. Түүнийг эхлээд 10 тойроход бие халаад сайхан болоод ёстой юу л бол юу хийчихмээр "Галзуу барын аманд гараа хиймээр" болоод ирдэг юм. Тэгээд цааш нь дахиад 10 тойроход аргагүй хөлийн шагайгаар өвдөөд больдог юмаа. Гэхдээ сүүлийн 2 сар огт гүйгээгүй, өөрөөр хэлбэл бэлтгэлээ хаясан тасалсан.
Тэгсэн чинь өчигдөр нөхөр гарч алхана, чи гүй гээд намайг гарнаас чирээд. Би үгүй гээд дивандаа шигдчихээд орилоод. Нөхөр аргаа бараад араас гараад ирээрэй гэж гуйгаад 2 хүүхдээ хувцаслаад гараад явчихлаа. Би тв үзээд диван дээрээ хэвтээд л байлаа. Тэгэж тэгэж байснаа шийдээд бослоо. Босоод хувцаслалаа. Хувцаслаад утсаа чихэвчтэйгээ авлаа. Чихэвчээ зүүсэн чинь яг миний дуртай дуу явж байнаа. Саад руу гарсан чинь өөдөөс 2 хүүхэд маань гүйж ирээд нөхөр инээчихсэн хараад зогсож байна. Тэгсэн чинь надад кинонд тоглож байгаа юм шиг сонин мэдрэмж төрөөд. Нэг тиймэрхүү кино байдаг биз дээ. Спортоо ч юмуу ажлаа ч юмуу хаяад архи тамхинд ороод биеэ зөнд нь хаячихсан байж байгаад ямар нэг юмнаас болоод эргээд ажилдаа эсвэл спортдоо эргэж ирээд л багийнхан нь баяр хөөр болж угтаж аваад л, ирэхгүй дээ гэж бодож байсан чинь эцсийн мөчид ирээд багийнхнаа авардаг ч юмуу нэг тиймэрхүү кино хаа сайгүй байдаг биз дээ. Яг тийм мэдрэмж төрөөд. Одоо бэлтгэлээ таслалгүй хийж эндээс явахаасаа өмнө ямар нэг марафонд орж замаа дуусгаж үзэх том зорилт өөртөө тавилаа.
За тэгээд гадаад хэл сурах биеийн тамираар хичээллэх хоёрт хамгийн чухал нь өдөр бүр өөрөө өөрийгөө ялж байнгын тасралтгүй дасгал хийх юм шүү дээ.
5 comments:
Guihed buh bio urvaluud idevhjij tsengeliin manlaid hurmoi guih n ih sain!
bi bas maraphon bodood bgaa, gehdee ohinoo jaahan tom bolood ireheer n ohintoigoo hamt guine gej bodoj bgaa, ohindoo hund hetsuu zuiliig zorg, tevcheer, hicheel zutgeleer yaldag gedegiig bagaas n oilguulahad urtiin zainii guilt, uurgevchtei ayalal ih sainaar nuluuldug gsn. Ohinoo surguulid orood irehees n UB-s elsen tasarhai ch ym uu, hustai nuruu hurtel yawgal ayalal hiij, jildee 1 udaa maraphon-d ordod ulanjlaltai bolyo gej bodood bgaa :) amjilt husye!
би бас мөрөөддөг..
гэхдээ таргалаад суугаад олон жил болллоо хөөрхий ...
явган аялал хийнээ
токиод болдог марафон бараг жилийн өмнө бүртгэл эхэлдэг бх шүү. тэгснээс орон нутгийнхаа марафонд орооч. зөндөө болж бгаадаа. бас чи хөлбөмбөгийн талбайг 10 тойрдог юмуу юун лагын. би 10 тойрох гэж үгээ хэлдийшд. талбай тойрох уйтгартай санагдаад зүгээр гудамжаар гүйдэг болсон, талбай дээр гүйснээс их энерги зарцуулдаг юм бналээ. намраас хойш гүйгээгүй бн. орой гүйнэ гэхэр хүүхдүүд дагаж гарах бөөн далим, баахан балиашигтай гардын кк.
Mongold guih gazar tun hobor yumaa, naana baij bgaa deeree saihan guigeed av
Post a Comment