Би одоо уйлах уу яах вэ гэж бодоод сууж байна. Миний интернэт хэрэглээний бараг ихэнх хувийг google reader дангаараа эзэлдэг юмаа. Google-ийг ерөөсөө ойлгохгүй байна. Хаа байсан тэр Microsoft-ын Office-той өрсөлдөх юм гаргаж мангуурч байхаар зүгээр л энэ байгаа хэдээ сайн тордохгүй яагаад байгаа юм бол доо. Анхнаасаа тэгвэл яах гэж RSS subscriber хийж бусад online reader-үүдийг захзээлээс шахаж хаясан юм бэ. Тэгчихээд одоо тоглоомноос гарлаа ч гэх шиг, анхнаасаа энэ project унах нь тодорхой байсан ч гэх шиг, итгэж байгаагүй ч гэх шиг. Одоо тэгээд Google + -ийгээ facebook-тэй өрсөлдүүлэх гээд байгаа юмуу хаашаа юм. Хүмүүс цоо шинэ зүйлийг л сонирхон хүлээж авахаас биш нэг хэрэглэж дадсан зүйлээ яг адилхан зүйлээр сольдоггүй гэдгийг ойлгодоггүй юм байх даа. Хэн ч facebook-ээ Google+ээр солихгүй л байхгүй юу. Харин google reader, google maps, google search, gmail гэх мэт давтагдашгүй юмсаа л тордохгүй дээ. Online petition явагдаж байна гэсэн, тэнд нь нэгдэж орилж чарладаг юмуу яадаг юм. Уурандаа өчигдөр google survey руу нь орж бүх бүтээгдэхүүнийг нь муу гэж санал өглөө хахаха. 7 сарын 31 гээд энэ reader маань чадхийнэ гэж байна даа. Тэгээд тэр өгөгдсөн Google Takeout гээч юмаар нь мэдээллээ хадгалж авлаа. Одоо яадаг юм билээ дээ. Google+д нь reader-н функц байгаа гэж найдая.
Та бүхэн мэдэх зүйл байвал хуваалцаарай. Google reader-г юугаар орлуулах вэ?
6 comments:
amisgaa yumaa . Yugaar orluulah yum be? tanii blog-g bi yugaar unshih ve ? hehe
Энд өөр төстэй үйл ажиллагаатай программууд байна. http://mashable.com/2013/03/14/google-reader-alternatives/
Uul n Google Reader hamgiin dajgui n shd, minii udur tutam gants needeg site erduu l google reader shuu dee, balai yumaa
Өчигдөр харин тийм алерт ирээд. үнэнчээр хэрэглэдэг өчнөөн хүн бгаашд уг нь. шинээр хэрэглэгч нэмэгддэггүй гэдэг нь үнэн бж магад, хүмүүс мэддэггүйн бналээ. feedly.com гэж юмаар орлуулж эхэлсэн. anyway би ФБд дургүй болохоор Гүүгл плас дажгүй санагддышд. бүх юм нь цэгцтэй, анх пикаса бхаас нь хэрэглэсэн болохоор...
Yostoi yug ni ch oilgosongui, google reader gej yu baidiin? ss file gej odoo bas yu be? za za tailbarluulaad bas oilgodoggui yumaa bi ha ha ha, unen computer illiterate gar.
Google reader bhgui ontsgui bnaa, odoo yaanaa, buh ym emh tsegtstei, yamar ayataihan bdg bilee hmmm
Post a Comment